Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэдэн жилийн өмнө Оросын армийн генерал цэргүүдтэйгээ суниаж байгаа дүрс бичлэг цахим орчинд олныг шуугиулсан. Үүнтэй зэрэгцэн ЗХЖШ-ын дэд дарга асан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай нэгэн ёслолын үеэр өлхөн 100 суниаж буй дүрс бичлэг мөн л "лайкад дарагдаж" байв. Харин манай цэнхэр дуулгатнуудын хувьд, 230 удаа суниах бол юу ч биш гэнэ.
Монголын энхийг сахиулах ажиллагааг хамгийн олон удаа удирдсан, шилдэг офицерын нэг Б.Баярмагнай генералд, монгол цэрэг бусад орны цэргээс ямар ялгаатай вэ гэсэн асуулт тавьсан юм. Тэрээр, "Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг" гэдгийг тодотгоод, зөвхөн хоёр жишээг л онцолсон юм.
Тухайлбал, Афганистаны Эггерс баазад, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорих “Hoplite Trek” тэмцээн болдог. Баг бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог тус тэмцээнд Монгол Улсын багууд эхний долоон байрыг, 9 дүгээр байртай нь эзэлж, зөвхөн 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг авч байв.
Мөн Афганистанд 2015 оны нэгдүгээр сард 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд зургаан орны 300 гаруй цэргийн алба хаагч баг тус бүр таван хүнтэй оролцсон. Тэмцээний 1, 3-5 дугаар байрыг манай цэргийн багууд дангаар эзэлж, 2 дугаар байрыг нь дэлхийд алдартай Германы баг авсан. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ 1 байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ 3 байр эзэлж байлаа.

Анх Иракт үүрэг гүйцэтгэхээр очиход, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй, хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэрэг энхийг сахиулахаар ирлээ гэж бусад орны цэргүүд инээлдэж байв. Гэсэн ч НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдоос монгол цэрэг цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, хатуу сахилга бат, юмхнаар юм хийх амьдрах ухаанаар бусдаас онцгойрон ялгарч байсан бол, өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байгаад бахархалтай явдаг хэмээн тэрээр ярив.
Дашрамд дуулгахад, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийнхан саяхан эх орондоо ирсэн. Тэд үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд явагддаг “Данкон" маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагчаас мөн л тасархай түрүүлжээ. Тэмцээний эхний 40 байрыг манай энхийг сахиулагчид дангаар эзэлсэн сайхан мэдээ байна.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
gaihamshig
Үнэн саак. Юу хэлхэв. Эрэлхэг охид, хөвгүүдээрээ бүр бахархчихлаа.
Чингисийн үр сад мөн юм байна даа
иймэрхүү тэмцээн яах вэ монголын зэвсэгт хүчнийг нийт массаар нь авч үзвэл байлдааны ур чадвар ямар вэ нийт цэргийн залуучуудын хэдэн хувь нь үүрэг гүйцэтгэх чадвартай бна ар талын хангамж техникийн хүчин чадал гээд орчин үеийн шаардлагад нийцэж чадаж байна уу гэвэл яах бол
Монгол цэрэг гэж асуугаад байна. Монголын арми гэж яриагvй байна. Хvн нь л сайн байвал хуучирсан зэвсэг техникээ ашиглахаас еер яах юм. Шинэ техник аваад егвел угаасаа дайчин монгол цэргvvд ашиглаж л таарна. Тэрэнд санаа зовох хэрэггvй ш дээ.
Сайхан мэдээг заавал харлуулах хэнд хэрэгтэй юм?
Монгол цэргийн алба хааж буй зэвсэгт хүчин маань ямар билээ? Агаарын халхавч хамгаалалт гэж байхгүй, Орос,Хятадын цэргийн хажууд нэгэн генерал даргатай салаа цэрэг гэсэн үг. Ерөнхийдээ хавсарга төдий үүрэг гүйцэтгэх чадвартай, жинхэнэ COMBAT нэгж байхгүй, тийм нэгж бүтцийг улс нь авч явж чадахгүй эдийн засаг бүхий бодит байдал байгааг нуух юу байна? Хөнжлийнхөө хирээр жийнэ гэж үг бий. Цэргийн бодлогод нь тусгалаа олсон биз ээ.
Манайхан угаасаа сайн шүү дээ харахад дорой юм шиг харагддаг ч гэсэн бүгд сайн амжилт
Монголын дайчид аугаа цэрэг эх орноороо бахархае
Энд үлдсэн элит бус нь 15 км марш хийж үзээгүй жулдрайнууд байгаа. Гэхдээ энхийг сахиулахад явна гэдэг чадвар өсөхөд их нөлөө үзүүлж байгаа
Хахаха..... хахаха.... хахахаха
Сайхан ч амжилт, сайн эхлэл, цаашид арми шиг тов хийсэн арми байх гэдэг л байна, том зургаар ...гэхдээ эдгээр хүмүүсийг зохих ёсоор үнэлж чадах гэдэг бас л асуудал уу, лав мөнгө биш дээ ...
yneheer gaihamshig. mongol erchyyd-mongol tsergyyd bygdeeree mandtugai.
ЁОХ ИЙМ САЙХАН МЭДЭЭ УНШИХ ЯМАР САЙХАН ЮМ БЭ , ШУВТ МИШЭЭЛТТЭЙ УНШЛАА ККК БАЯРЛАЛАА хошууч генерал Б.Баярмагнайд
чингисийн цэргүүдээ гэж . . .
хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэрэг ккк
Ташуураа бариад мордсон ч Монголчууд байлдах чадвартай
Боов нь хүртэл галзуу
Chingis haan yaagaad delhiin taliig ezlev halh goliin daind orosiin armiin general Mongol tserguudiig yaj unelsen bilee odoo shine ueiin armiin tuluulul sir sudand yaj bna geed olon unemlehui jishee bnadaa URA
Baharhaj bna.mundag um.zuv udirdah um bowl mongolchuud uyg CH hiij chadna.
Монголын армийн офицер цэргүүдийг одоо Дэлхий мэдэж эхэлж байна , хэдэн зууны тэртээ бидний өвгөд дээдэс нэгэнтээ Дэлхийд бас мэдрүүлж явсан түүх бий , Тийм ээ Монгол эрсийг нийгэм нь зөв заллаад явбал тэд бүгдийг чадна , үүнийг хуучин кадр офицер би баттай хэлж чадна , Монгол эрсийн босоо заяа , хийморь дээшээ байг
MASH SAIN BN MASH IH BAHARHAJ BN CHINGISIIN MONGOLIIN TSERGVVD SHVV DEE IIM BOLOID L DELHIIG BVTNEER N SHAHUU EZELJ BAISAN BN BAYAR HVRGIE
ЯМАР ТЭНЭГ НОВШНУУД НЬ МОНГОЛЫН ЦЭРЭГ АРМИЙГ ГУТААСАН ПОСТ БИЧЭЭД БАЙДАГ УИМ.ГУРВАН ЖИЛИЙН 1080_ ХОГОГ НАДТАЙ АДИЛ АЛБА ХААСАН БОЛ ИНГЭЖ БИЧИХГҮЙ.БАГА ДОРОМЖЛОРОЙ.МОНГОЛ ЦЭРЭГ МАНДТУГАЙ
ЯМАР ТЭНЭГ НОВШНУУД НЬ МОНГОЛЫН ЦЭРЭГ АРМИЙГ ГУТААСАН ПОСТ БИЧЭЭД БАЙДАГ УИМ.ГУРВАН ЖИЛИЙН 1080_ ХОГОГ НАДТАЙ АДИЛ АЛБА ХААСАН БОЛ ИНГЭЖ БИЧИХГҮЙ.БАГА ДОРОМЖЛОРОЙ.МОНГОЛ ЦЭРЭГ МАНДТУГАЙ
Ёстой сайн Монгол цэрэг гэдгээрээ бахархаж бна
ЖААХАН ДАРЖ ТОГЛОО ЦААД СЭЭМҮҮД ЧИНЬ ОНГИРООЖ БАЙГААД ГАЛ РУУ ӨЛХӨН ТҮЛХЭНЭ ШҮҮ ОРОС ЦЭРГҮҮД БИШ ШҮҮ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТУЛСАН ҮЕД ХҮЧЭЭ ГАРГА,ДАЙН ГЭДЭГ ХҮСЭХ ЗҮЙЛ БИШ ТУЛААД ИРВЭЛ БУЦАХ ЗҮЙЛ БИШ ГЭЖ ГАРАМГАЙ БААТАРЫН ХЭЛСЭН ҮГ БАЙДАГЫГ САНУУШТАЙ ХЭДЭН БОР ЦЭРГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ
ЖААХАН ДАРЖ ТОГЛОО ЦААД СЭЭМҮҮД ЧИНЬ ОНГИРООЖ БАЙГААД ГАЛ РУУ ӨЛХӨН ТҮЛХЭНЭ ШҮҮ ОРОС ЦЭРГҮҮД БИШ ШҮҮ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТУЛСАН ҮЕД ХҮЧЭЭ ГАРГА,ДАЙН ГЭДЭГ ХҮСЭХ ЗҮЙЛ БИШ ТУЛААД ИРВЭЛ БУЦАХ ЗҮЙЛ БИШ ГЭЖ ГАРАМГАЙ БААТАРЫН ХЭЛСЭН ҮГ БАЙДАГЫГ САНУУШТАЙ ХЭДЭН БОР ЦЭРГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ
ЖААХАН ДАРЖ ТОГЛОО ЦААД СЭЭМҮҮД ЧИНЬ ОНГИРООЖ БАЙГААД ГАЛ РУУ ӨЛХӨН ТҮЛХЭНЭ ШҮҮ ОРОС ЦЭРГҮҮД БИШ ШҮҮ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТУЛСАН ҮЕД ХҮЧЭЭ ГАРГА,ДАЙН ГЭДЭГ ХҮСЭХ ЗҮЙЛ БИШ ТУЛААД ИРВЭЛ БУЦАХ ЗҮЙЛ БИШ ГЭЖ ГАРАМГАЙ БААТАРЫН ХЭЛСЭН ҮГ БАЙДАГЫГ САНУУШТАЙ ХЭДЭН БОР ЦЭРГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ
Mongoliinhoo ner hvndiig urguz yawaa zewsegt hvchniihee bie bvreldhvvnd bayr hvrgey amjilt. Mongol hvn shildeg ni
Төр засаг маань цэрэг армиа онцгой сайн харж дэмжиж байхгүй бол сайн төрийг хүсэмжлэх бий дээ.
Бахархаж байна ура ура ура
Мундаг бнаа амжилт
Тэр муулаад байгаа гарууд н бүгд сэтгэцийн өвчтэй