sonin.mn
МОСКВА. /TASS/. Ливи улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж “Reuters” агентлаг тус улсын Өвчинд хяналт тавих үндэсний төвийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Ливийн Өвчинд хяналт тавих үндэсний төвийн мэдээлэлд халдвар авсан анхны өвчтөний талаар тодорхой дурдаагүй боловч “Reuters” агентлагийн мэдээлснээр, халдвар авсан хүн нийслэл хотын эмнэлгүүдийн нэгд эмчлүүлж байгаа аж.
Өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусний халдвар дэлхийн 150 гаруй улсад тархаад байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр уг вирусний халдвар авсан нийт хүний тоо 400 мянга давж, 18 мянга гаруй хүн нас барсан байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг