
Дэлхий дээр 6000 гаруй үндэстэн оршин амьдардаг. Үүний нэг нь Монгол юм. Ямар ч үндэстэнд байгалийн хишиг болсон оюуны чадавхи адилхан заяадаг ч нэг хэвлийд буюу байгаль цаг уурын нэг нөхцөл, нэгэн цаг үед үүссэн түүх байдаггүй. Үүнээс шалтгаалан үндэстэн бүр өөрийн онцлог сэтгэлгээнин өвөрмөц шинж, байгаль орчинтойгоо харьцах ухаан, ажил хөдөлмөр эрхлэх арга зэргээрээ ижилсэх, ондооших байдал үүссэн.
Монголчуудын олон мянган жилийн турш хуримтлуулсан мэдлэг чадварыг Монгол ухааны хөгжлийн илэрхийлэл гэж үздэг. Тэгвэл олон мянган жилийн турш хөгжүүлж, гүнзгийрүүлж ирсэн ямар ухаан байсан юм бэ? гэвэл:
-Хүндлэн дээдлэх ухаан
-Хайрлан хамгаалах ухаан
-Өвлүүлж, уламжлуулах ухаан юм.
Үүнийг “Монгол ухаан” гэж үзэж иржээ. Энэ ухааны ачаар бид үеэс үед Монголоороо, Монголын нийгмийн гал голомт жаргалтай явж. Харийн ухаанаар яваа гэмээр энэ цаг үед зах зээлийн тогтолцоог шүтсэн нь: амиа бодсон, арчаагүйгээ хуурдаг ухааныг сүйхээтэйд тооцдог болох нь ээ. Ахмад үе маань 90-ээд оноос өмнө идэж уудаг, өмсөж зүүдэг, эдэлж хэрэглэдэг бүхнээ өөрсдөө хийж гадаадад экспортолдог байв.
Гэтэл хийдэг юмаа хийж чадахгүй болж харь үндэстний хийж бүтээснийг зөөн авчирч амьдардаг болсон нь харамсалтай. Монгол ухаанаа мэдэж, өөрийн болгож чадвал Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсагдаж, Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд хадаастай байж, эх орны хөгжил өндөрт гарч, ард түмний амьдрал сайн сайхан болох ёстой. Ингээд зарим ухаанаас товч тайлбарлая.
Хүндлэн дээдлэх ухаан: Төрөө хүндлэн дээдлэх. Өвгөд өтгөсөө хүндлэх. Аав, ээж, ах дүүсээ хүндлэх зэргээр гурван цогц ухаан бүрддэг. Төрөө хүндлэн дээдлэх ухаан нь: Өвгөд, өтгөсөө хүндлэхээс эхэлдэг юм. Учир нь үе үеийн ахмад буурлууд маань эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжил дэвшил, хүн ардынхаа аз жаргалтай амьдралын төлөө бие сэтгэлээ харамгүй зориулж ирсэн нь тэдний төрийн хуулиа дээдлэн чанд сахиж, үүрэг хариуцлагаа өндөрт тавьсны үлгэр дууриалал юм.
Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг гэдэг. Бүх нийтээрээ заавал дагаж мөрдөх үндсэн хууль аль ч улс оронд байдаг. Түүнийгээ дээр дооргүй чанд сахих нь иргэн бүрийн үүрэг. 1992 онд баталсан үндсэн хуулийн төгсгөдд мэдэгтүн, сахигтун гэсэн нь ийм учиртай. Төр хүндлэгдье гэвэл төрд сонгогдсон түшээдээс эхлээд томилогдон ажиллаж байгаа түшмэлүүд хүртэл төрийн хуулиа сайн мэдэж, чанд сахих явдал юм.
Өвлөн уламжлуулах ухаан: Бидний ухаанаа барсны шалтгаан нь өвлүүлэх, уламжлуулах ухаанаа барсанд байна гэж бодогдном. Монгол хүний өвлүүлэх ухаан тун өвөрмөц сонин байдаг. Энэ нь:
-Сонжиж шүүмжлэхийн ухаан
-Сонсгож таниулахын ухаан
-Сургаж заахын ухаан юм.
Монгол хүн юмыг магтан гайхуулах ялангуяа өөрийгөө, өөрийнх хийснийг магтан шагшрах тун дургүй. Тийм болохоор үр хүүхдийнхээ дэргэд юуны өмнө өөрийнхөө хийснийг сонжиж шүүмжилж эхэлдэг. Гэхдээ бусдынхтай харьцуулан хүний сайн сайхныг бахархан өөрийн дутуу түүхийг голж зэмлэж, одоогийнхоор бол ил тод шүүмжилнэ.
Тэгснээ яагаад тийм болсныг ухааран нягталж, түүнийгээ ч үр хүүхдүүдтэйгээ хуваалцана. Ийм учиртай, тийм байх ёстой байна шүү хэмээн хэлэлцүүлэг хийнэ. Тийнхүү алдааг юуны өмнө ухааруулж, аргыг нь амьдралтайхан зааж сургаж өгнө. Товчдоо монгол өвлүүлэх ухаан ийм. Монголд “Аяганы хариу өдөртөө” гэдэг хүн нийгмийн зайлшгүй холбоог агуулсан сайхан үзэл баримтлал бий.
Өөрийн мэдсэнийг хүнд сургаж, өөрөө хариуд нь бусдаас нэгийг дуулдаг нь Европ зүгийн “Цөхийн нууц” гэдэг ухаантай харьцуулбал дэндүү өгөөмөр ухаан юм. Хүнийг юм чаддаг эрдэмтэй болгох чин зорилготой байсан нь уг чанартаа монгол ухаан, монгол амьдралаа өвлүүлэн үлдээх алсын бодол юмсанжээ. Тиймээс эрдмийг дээд баянд тооцдог, эрдэмтэй хүнийг өвгөд өтгөсийн зиндаанд хүндэлдэг байв.
Монголчууд оршин тогтохуйн арга ухааныг өөрийн хөрсөн дээр өөрсдөө боловсруулсан ард түмэн. Бусдад дагаар орж, гуйлга гуйх нь яав ч Монголчуудын хувь тавилан биш. Ухааныхаа сульдааг ойр мөдхөн илааршуулбал цаашдаа учир бий шүү гэж бодогдоно.
С.Энхбаатар /Ахмад багш нарын “Эрдэнэтийн гүүшүүд” холбооны тэргүүн/
Эх сурвалж: “Багш”
Сэтгэгдэл(12)
Буруу уясан хана үзүүлдэг нь ямар учиртай юм бэ?
Geriin hana zow l uyasan baina sdhee??? Yu ni buruu baina???
ovluuleed yaadag yum be. tertee tergui naad geriig chin odoo haa saigui gadaadad bariad baij baina.
Chamd bol het tomdoh niitlel bainadaa jaal min.
эдгээр монгол ухаантай улс монгол бичигтээ орох ухаан дутаад л бгаа хэрэг дээ;)Орос бичигтэй улсууд гэвэл манайх шиг удам угсаагаа мэдрхээ больсон Киргистан казахстан мэтийн улсууд.70 жил орсуудад нухлуулж хүчиндүүлсний хар гай л даа зайлуул.
Heregtei niitlel baina oo. Jaahan delgerengui, bas nuhatstai baisan bol humuust bur hurteeltei met. Hamgiin engiin zuil ni manai mongolchuud huuuhduudee zagnaj zandrahaas oilgoj uhaaruulj heleh ni howor yum. Gehdee ene baidal omnohoosoo maash ih deerdseniig heleh baina. Ene ercheeree hezee negen tsagt manai Mongolchuud ondor yos surtahuuntai irgedtei uls boloh bolnooo^^^
zaluus unshihaar heregtei l niitlel bn, hundleh yosoo meddeg zaluus olon bolj baigaa ni haragddag...avtobusand ahmadaa hundleed bosood ogson ni tsaanaa nudend dulaan uhaalag haragddag...zarim ni mulguu pizda lalar amni unshlagaas oor ug medehgui...gants nom unshihgui tenej shoudah...
Монгол соёлоо өвлүүлэх хэрэгтэй. Гэхдээ монгол ухааныг өвлүүлж болохгүй. яагаад гэвэл хөгждөггүй юм байна.
Танд баярлалаа. Сайхан нийтлэл байна. Бидний залууст хэрэгтэй санаа өглөө.
Гайхалтай сайхан нийтлэл бичсэн энхбаатар багшдаа амжилт хүсье.одоогиын нийгэм бүхэлдээ хэт ардчилсан байх гээд өв уламжлал монгол ухаанаа умартаад байх шиг санагддаг боллоо.харин энэ нийтлэлийг уншаад бага ч болов олон залууст хүртээмж болж монгол ёс монгол ухааныг үр хойчдоо үлдээгээсэй дээ.зарим нэг коммент бичиж буй хүмүүсийг харахаар өмнөөс нь зовох сэтгэл төрлөө.юун монгол ёс монгол ухааны талаар ч ойлголт баыхгүй монголоо модонд өлгөчихсөн.харамсалтай юм.гэвч иймэрхүү хүмүүс бага ч болов ийм сайхан нийтлэлийг олж уншаад ухаанаа жаахан ч гэсэн тэлсэн гэдэгт итгэлтэй байна.
Гайхалтай нийтлэл байна.олон сайхан монгол ухаан монгол ёстой холбоотой нийтлэл олон олон нийтлээрэй шимтэн унших болно багшаа
Mongol geriin hana niilvvleh tuhai medeelel ogj tuslaach