сонин mn
Цар тахлын энэ хүнд цаг үед цэргийн албанд хүүгээ мордуулсан мянга мянган ээж, алба хааж буй дайчдын төлөөлөл болгож Дархан-Уул аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 013 дугаар ангид алба хааж буй байлдагч Г.Жавхланг ээж Н.Гэрэлээтэй нь цахимаар холбосон юм.
 
Хүү: Сайн байна уу ээж ээ, сайхан өвөлжиж байна уу?
 
Ээж: Сайн  сайн. Миний хүүгийн цэргийн алба нь өндөр үү?
Хүү: Сайн байгаа. Та нар минь сайн уу?
Ээж: Бүгд сайн, ажил төрлөө хийцгээгээд байж байна. Миний хүүгээр сонин сайхан юу байна вэ? 
Хүү: Хүүг нь дарга яриулж байна аа. Хүү нь шинэ жилийн баярт зориулсан шилдэг ханын сонин шалгаруулах уралдаанд амжилттай оролцож өвлийн өвгөний бэлэг авсан.
Ээж: Баяр хүргэе хүүдээ. Мундаг шүү. 
Хүү: Нутгаар сонин сайхан юутай вэ? Корона их л байх шиг байна, та нар давгүй биз дээ ...
Ээж: Харин тийм ээ. Бид давгүй. Миний хүү маскаа зүүж, гараа сайн угааж байгаарай.
Хүү: Бидэнд байнга зөвлөмж, зааварчилгаа өгч байгаа. Бас дархлаа дэмжих аарц, чацарганын шүүс өгдөг. Өдөр бүр ангийн эмч, сувилагч нар халуун хэмжиж, ариутгал, халдваргүйжуулалт тогтмол хийдэг учраас санаа зоволтгүй.
Ээж: Энд саяхан их хүйтэрсэн. Хотод  хүйтэн байна уу?
Хүү: Ойрд нэлээн хүйтэрсэн. Одооноос гайгүй болж байна. Дүү нар сайн уу?
Ээж: Сайн сайн. Гэрээс гарахгүй теле хичээлээ хийцгээж байна.
Хүү: За, ээжээ биеэ сайн бодоорой. Хүүдээ санаа зоволтгүй ээ. 
Ээж: Миний хүү бас биеэ сайн бодож, дулаан хувцсаа өмсөж, албаа сайн хаагаарай. Ээж нь ковид байхгүй болохоор хүү дээрээ очно оо.
Хүү: Тэгээрэй. 
Ээж: Хүүдээ хайртай шүү. Ээж нь үнсье, хацраа өг дөө.
Хүү: Хүү нь бас хайртай шүү. Баяртай ээжээ. Дараа холбогдъё. 
Эх үрс бүхэн эрүүл саруул, сэтгэл амгалан байг ээ.
 
 
Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин