сонин mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Капитолын байранд энэ сарын 6-нд эмх замбараагүй байдал үүссэнээс хойш цагдаагийн 38 ажилтны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж Капитолын цагдаагийн алба өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Тэдгээр ажилтны хэд нь халдлагын үеэр үүрэг гүйцэтгэж байсан, мөн хэзээ халдвар авсан нь тодорхойгүй байна. Гэвч жагсаалын үеэр амны хаалтгүй олон хүн цугларч, хашгирч байсан нь халдвар тархахад нөлөөлсөн байж болзошгүйд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санаа зовниж байна.
Мөн эмх замбараагүй байдлын үеэр хэд хэдэн цагдаагийн ажилтан гэмтжээ. Капитолын байр луу халдсанаас хойш хоёр долоо хоногийн дараах байдлаар цагдаагийн 19 ажилтнаас халдвар илэрсэн гэж Капитолын цагдаагийн албанаас өнгөрсөн баасан гарагт “CNN” сувагт цахим шуудангаар мэдээлээд байжээ.
Үүнээс гадна эмх замбараагүй байдлын дараа хэд хэдэн хууль тогтоогчоос коронавирусний халдвар илэрсэн юм. Ардчилсан намын зарим хууль тогтоогчийн мэдээлснээр, Конгрессын амны хаалт зүүгээгүй бусад гишүүнтэй хамт аюулгүй газарт түр хоргодсоны дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж:  Монцамэ агентлаг