sonin.mn
ПАРИС. /TASS/. Наполеоны гар бичмэлийн үнэ урьдчилан тооцоолсноор 1 сая еврод хүрч магадгүй байна.
Энэхүү дурсгалт эд зүйлийг Парист өнөөдөр танилцуулах гэж байна. Гар бичмэлд Аустерлицийн тулалдааны тухай өгүүлдэг бөгөөд Францын эзэн хаан өөрийн гараар бичиж, тайлбар нэмж оруулжээ.
“Өөрийн агуу ялалтын талаар өгүүлэх Наполеоны энэхүү гар бичмэл нь генерал Бертраны гэр бүлд олон жилийн турш өвлөгдөн хадгалагджээ. Гар бичмэлийг би тавин жилийн өмнө санамсаргүй байдлаар олж авснаас хойш өнөөг хүртэл гэртээ хадгалсан хэдий ч Наполеон нас барсны 200 жилийн ойг тохиолдуулан түүний бичвэрийг галерейдаа тавихаар шийдсэн” хэмээн Францын түүхч, цуглуулагч Жан-Эмманюэль Ро мэдэгдсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг