сонин mn
Он гарсаар улсын хэмжээнд, 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ.
Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Тухайлбал, өчигдөр буюу 27-ны  19.14 цагт “Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна” гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиж, таван иргэний амь насыг авран хамгаалжээ. Гал түймрийн аюулаас аварсан иргэд нь 7 сараас 13 насны хүүхдүүд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.