сонин mn
2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын хамт олон оршин суугч хэрэглэгчийг цэвэр усаар хангаж, бохир ус татан зайлуулах үйл ажиллагаандаа Олон улсын усны байгууллага AquaRating-ээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж сертификат гардан авлаа. 
Тус байгууллагаас ОСНААУГ-ын 2017, 2018, 2019 онуудад 1956 орон сууцны байранд цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаанд аудит хийж олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг тус үнэлгээгээр хүлээн зөвшөөрсөн байна. 
Олон улсын усны байгууллагын холбоонд 140 гаруй орон гишүүнчлэлтэй байдаг. Тус байгууллагаас хийсэн аудитын шалгалтад 100 гаруй  байгууллага тэнцэж сертификатаа гардан авсан байна. Эдгээр 100 гаруй улсын нэгээр Монгол Улсад Улаанбаатар хотын ОСНААУГ болон УСУГ нэрлэгдэх боллоо.
 
 
AQUARATING үнэлгээ нь сүүлийн жилүүдэд ус хангамж, ариутгах татуургын салбарт хэрэглэгдэж байгаа бөгөөд ялангуяа томоохон хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэхэд АНУ-ын Мянганы сорилтын сан (МСС), банкнуудын заавал тавигдах нөхцөлийн нэг болсон байна. 2019 оны 11 дүгээр сард Манила хотноо зохион байгуулагдсан “Усны салбарын санхүүжилт” зөвлөлдөх уулзалтад мөн AQUARATING-ийн талаар авч хэлэлцэн санхүүжилтийн чиглэлийг тодорхойлоход чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.  
AQUARATING үнэлгээг хийж сургалтад инженер техникийн ажилтнууд, эдийн засагч нар амжилттай оролцож сертификат гардан авч 2019 оны 6-р сараас эхлэн AQUARATING үнэлгээг хийж эхэлсэн бөгөөд 2019 оны 11-р сард өөрийгөө үнэлэх, дотоод аудитын шат амжилттай явагдаж, хөндлөнгийн аудитын үнэлгээг амжилттай хийж дууссан.
 
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр: 
Манай байгууллага олон улсын усны байгууллага AquaRating-ээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж сертификат гардан авлаа. Тус шалгалтын үнэлгээгээр ОСНААУГ-ын үйл ажиллагааг 2024 он хүртэл олон улсын стандартад нийцсэн хэмээн гарсан. AQUARATING үнэлгээг энгийнээр олон улсын аудитын үйл явц гэж хэлж болох бөгөөд тухайн аж ахуйн нэгж байгууллагын ажлыг олон улсын стандартад нийцэж байгаа эсэх, үйл ажиллагааны аль чиглэлд илүү анхаарал хандуулах шаардлагатайг тодорхойлсон юм. Ингэснээр цэвэр ус хангамж, хүртээмж, чанарыг хариуцсан байгууллагын үйл ажиллагаа сайжирч, хэвийн ажиллах боломж бүрдэх, ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт, өндөр үр дүнтэй, өргөн цар хүрээтэй ажлын эхлэл тавигдаж байна.  ОСНААУГ -ын 1626 ажилчин алба хаагчид хоногийн 24 цагийн турш нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хамт олондоо халуун баяр хүргэе.