Израиль Улсын хувьд 18 нас хүрсэн бүх хүн эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй цэргийн албыг заавал хаах ёстой. Харин тус улсын араб үндэстнүүд цэрэгт татагддаггүй. Зөвхөн өөрийн хүсэлтээр цэргийн алба хаах боломжтой. Эрэгтэйчүүдийн алба хаах нас нь 18-29 бөгөөд 32 сар буюу албан тушаалаас нь хамааран зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл сунгагдана. Эмэгтэйчүүдийнх 18-26 нас ба 24 сар буюу албан тушаалаас хамааран зарим тохиолдолд дөрвөн сар хүртэл сунгагдана.

Хэрвээ тухайн иргэн эмч мэргэжилтэй бол 30-34 нас хүртлээ алба хаах хугацаагаа хойшлуулж болно. Харин тус улсад цагаачилж амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй 27 наснаас эхлэн 20 сарын хугацаанд цэрэгт татагддаг. Сүүлийн жилийн судалгаагаар тус улсын нийт цэргийн насны залуусын 26 хувь нь цэргийн албанаас тодорхой шалтгааны улмаас чөлөөлөгдсөн аж. Израилын Батлан хамгаалахын хуулийн дагуу тус улсын Зэвсэгт хүчин орон даяар цэрэг татлага болон дайчилгааг зохион байгуулдаг. Ингээд биеийн тамирын шалгуур үзүүлэлт болон эрүүл мэндээрээ хамгийн өндөр оноо авснаар нь эрэмбэлэх маягаар үндсэн таван мотобуудлагын болон өинженер, сапёрын ангиудад хуваарилдаг. Дундаж оноотнууд нь артиллери, хуягт танк, хилийн цэргийн ангиудад хуваарилагддаг. Арай доогуур үнэлэгдсэн нь хангалт үйлчилгээ, ар тал, техникийн дэмжлэгийн ангиудад алба хаадаг аж.

Жирэмсэн эсвэл бага насны хүүхэдтэй, шашны шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой гэдгээ нотолсон эмэгтэйчүүдийг цэргийн албанаас чөлөөлдөг. Харин эрэгтэйчүүдийн хувьд зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх боломжтой.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Urvasan arabuud gesen ug uu?
Арабууд нь газар шороон дээрээ байгаа юм. Харин арабуудын нутгийг Израйль нэгдсэн үндэстний байгууллагын тушаалаар хүчээр аллагаар булааж авсан ба нутгийн жинхнэ иргэд цөөнх болсон
Bitgii aliataad bai!
израйль палестины нийслэл иерусалимыг булаан авч өөрийн нийслэл болгосон иерайлыг орос улс дуртай үедээ устгаж сибирийн автономит еврей улс руу хөөж чадна учир нь еврей улсыг СТАЛИН байгуулсан юм
Монгол улс бас ингэх нь зөв.
Групп сех их болох байхдаа
Хөрөнгө мөнгө хүрэлцээтэй бол манай улс ч гэсэн ийм хуультай болох нь зөв юм. Цэргийн алба хаагаагүй бол хэнийг ч, хэзээ ч төрийн албанд ажиллуулдаггүй болох ёстой.
Монголд хэрэггүй.Бүх улс цэрэг армиа аюулыг үнэлж, мөнгөө тоолж хөгжүүлдэг. Монгол угаас Орос Хятадын зөрчил дээр аюулгүй оршин тогтнож байгаа.Одоо харин Монгол цэрэг армиа терроризмтай тэмцэх цомхон,хөдөлгөөнтэй бүтэц болгож эрс шинэчлэл хийх цаг ирсэн. Ашиглалтын зардал асар өндөр танк хүнд зэвсэглэл, армийн төвшинд агаараас эсэргүүцэн хамгаалах,нисэх хүчин бүгд хэрэггүй. Оросод угаасаа ханарамтгай Хэнтийн бөх Бат Эрдэнүүд батлан хамгаалахын сайдууд байхад ийм өөрчлөлт Монголд хийгдэхгүй.Уул нь гол чиглэлүүдээ дагасан хөнгөн десантын нисдэг тэргүүд,дронууд байрлуулхад болно. Хилийн цэргийг орон нутагтай харьцааг нь бэхжүүлж Швейцарь маягаар зохион байгуулж дроноор тоноглох хэрэгтэй.
Тэгш орчинд индиго тодрохгүй
Жижиг Израйл шиг дайснууд дунд амьдардаг улсад цэрэг армийн үүрэг нь индиго тодруулах биш юм.Эмэгтэйчүүд албан хаадаг нь эмэгтэй хүнд алуулбал диваажинд очихгүй гэж айдаг Арабуудын итгэл үнэмшилтэй бас холбоотой. Мэргэн буучдаас эхлээд олон цэргийн салбарт эмэгтэйчүүд угаас эрэгтэйчүүдээс илүү сайн байдаг.