sonin.mn
5-р сарын 3-нд Их Британийн нэрт эрдэмтэн, Хятад судлаач Мартин Жакийн twitter дэхь хоёр жиргээ нь интернет хэрэглэгчдийн анхаарлыг татлаа.
 
Тэрбээр өөрийн твиттертээ:  "Энэтхэгийн цар тахлын өнөөгийн нөхцөл байдал бол эмгэнэл юм. Энэтхэг цар тахлаа хумьж, дараагийн Хятад болох магадлал тэг" гэж бичжээ. 
 
Мөн тэрээр: "Энэтхэгийн цар тахлын нөхцөл байдалд Моди маш их хариуцлага хүлээх ёстой. Биеэ тоосон атлаа чадваргүй, мөн бардам. Энэтхэг улс цар тахлын эсрэг ямар ч бэлтгэл хангаагүй. Моди Трампаас ч илүү муу ажилласан байна. Үүнийх нь хор уршиг урт хугацааны туршид орших болно. Нэг жилийн өмнө барууныхан ичиж зовохоо мэдэхгүй аашилж, коронавирусийн хор уршгийг Хятадад тохох гэж оролдсон. Гэвч үнэн хэрэгтээ цар тахлын эсрэг Хятад улс сайн ажилласан, харин эсрэгээрээ Трамп, Жонсон, Моди нар маш муу ажилласан. Хятад улс цар тахлын эсрэг тэмцлээр дамжин, засаглалын асар том шалгалтыг давж чадсан бол АНУ болон түүний холбоотнууд юу ч хийж чадаагүй" гэж жиргэсэн байна.
 
Г.Бямба