БНАСАУ 73 жилийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хямралтай нүүр туллаа. Цар тахал, байгалийн гамшиг, дэглэмийн цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн хариуд олон улсын хориг арга хэмжээнд өртөснөөр Пхеньян хүнс, эмийн хомсдолд оржээ. Ажиглагчид үүнийг 1990 оны өлсгөлөнтэй зүйрлэж байна. Дотоодын хамгийн том сорилтыг даван туулж буй Ким Жон Ун хямралыг зогсоохын тулд эрх баригч намын гишүүдээ ээлжит “амаргүй гуравдугаар сар”-ыг хамтын хүчээр давахыг уриалсан.
“Амаргүй гуравдугаар сар” гэдэг нэр томьёог 1990-ээд оны өлсгөлөнгийн дараах дүр зургийг илэрхийлэхэд ашиглажээ. Тэр үед Умард Солонгосын түшиг болсон ЗХУ нуран унаж, гаднын тусламж авч чадаагүй. Өлсгөлөнгөөр нас баралтын тоо зуун мянгаас гурван сая хүний хооронд хэлбэлзэж байлаа. Умард Солонгос 2020 онд хилээ хааж, цар тахлаас урьдчилан сэргийлж чадсан мэт боловч импортоос хамааралтай эдийн засгийг сүйрүүлжээ.
Хүмүүс хоол хүнс худалдаж авахын тулд өмч хөрөнгө, төрийн өмчит байшингаа худалдаж эхэлсэн байна. Мөн дипломат, тусламжийн ажилтнууд гарч явснаас улс орны нөхцөл байдлын үнэн зөв дүр зургийг мэдээлэх боломжгүй болсон. Бээжин АНУ-ын хяналтад байж болзошгүй Умард Солонгосын хүмүүнлэгийн хямрал, улс төрийн эмх замбараагүй байдал газар авахаас болгоомжилдог. Тиймээс Пхеньян гол холбоотон, хандивлагч Хятад улстай худалдаагаа сэргээхээр ачааны галт тэрэгний үйлчилгээг сэргээжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын танхимд хэлсэн “БНАСАУ, Иранаас учрах ноцтой аюулыг арилгахын тулд холбоотнуудтайгаа хамтран ажиллана” гэсэн мэдэгдлийг БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал хариуцсан хэлтсийн дарга Квон Чон Гун “хүйтэн дайны үеийн хоцрогдсон бодлого” гэж шүүмжиллээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Коммунизм бол хүнийг хүний ертөнцөөс тасалдаг муухай ,бузар нийгэм юм даа
Бидний зүгээс туслах бололцоо байвал, туслах нь зөв.
Тусламжийн хоол хүнсийг ард иргэддээ өгдөггүй цэргээ хооллочихдог учраас хяналт тавья гэхээр дургүйцээд байдаг улс шүү дээ.Бид яахав сайхан сэтгэл гаргаад тусалж болно гэхдээ тэр тусламж өлсөж зовсон ард иргэдийнх нь ходоодонд орохгүй.....
Социалист нийгэмд туслана гэж ямар юм байх вэ дээ.Тэд пуужингаар сүрдүүлээд бид хоолыг нь бэлдэж болохгүй ээ.Тусламжийг тэр гахай ганцаар идчих байлгүй дээ.
АНУ, Барууны орнууд руу дайраад байдаг хөлсний бичээч нарт хандаж хэлэхэд АНУ, Барууны ертөнц Монголд ингэхэд яг ямар гай тарьсаныг баримттай тодорхой тайлбарлаад өгнө үү. Хүчирхэг 3 дагч хөршгүй Монголыг Хятад, ОХУ ын дунд тусгаар орон гэдгээр төсөөлж би л лав чадашгүй. Надыг сэнхрүүлээд өгөөч