sonin.mn
5-р сарын 14-ний өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо БНХАУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооны Төлөөлөгч Ми Фэн мэдээлэл хийжээ. Энэ үеэрээ тэрээр : "Дэлхий дээр Ковид-19-ын шинэ батлагдсан тохиолдлын тоо дөрвөн долоо хоног дараалан 5 саяаас давлаа. Эх үүсвэр нь гол төлөв Хятадын хөрш зэргэлдээ орнуудаас гаралтай байна. 5-р сарын 13-ны байдлаар Хятад даяар нийт 366.91 сая тун вакцин хийлгэсэн бөгөөд үүнээс 5-р сарын 13-нд буюу нэг өдрийн дотор 12.638 сая тун вакцин хийжээ. Одоогийн байдлаар вирусийн аль нэг хувилбараас болж вакцин үйлчлэхгүй байна гэх асуудал гараагүй байна." гэжээ.
 
Дэлхийн олон орны иргэдийн сэтгэлийг түгшээж буй нэг асуудал бол Хятадад үйлдвэрлэсэн вакцинууд коронавирусын шинэ хувилбарыг эсэргүүцэх чадвартай юу? гэх асуулт билээ.
 
Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн судлаач, Шинжлэх ухааны судалгааны хэсгийн Вакцины судалгаа, шинжилгээний багийн гишүүн Шао Й-мин: "Бид шинэ коронавирусын мутацид орсон вирусыг ерөнхийд нь хоёр ангилж болно. Үүнд: нэг нь өнгөрсөн оны эхний хагаст тархаж байсан эхний хувилбар. Үүнд вакцин маш сайн нөлөөлж байгаа. Хоёр дахь  нь ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад багтсан цөөн хэдэн хувилбар буюу тухайлбал Британийн хувилбар, Өмнөд Африкийн хувилбар, Бразилийн хувилбар юм. Эдгээр хувилбарын хувьд эмнэлзүйн туршилтын дүнгээс харахад Хятад улсын идэвхгүйжүүлсэн вакцин болон гадаад орнуудын mRNA вакцин нь Өмнөд Африкийн хувилбар, Британийн хувилбар, Бразилийн хувилбарт хамгаалалтын нөлөө үзүүлсээр байна" гэжээ.
 
Г.Бямба