sonin.mn
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2366 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол  102 669 болж байна.
 
 
 
 
Шинэ тохиолдлын 2361 нь дотоодын халдвар бөгөөд нийслэлд 1482, хөдөө орон нутагт 879, эмнэлгээс шалтгаалсан 5 тохиолдол бүртгэгджээ.
 
 
 
Өнөөдийн байдлаар дотоодын нийт халдварын батлагдсан тохиолдол 101 820, эмнэлгээс шалтгаалсан 207, зөөвөрлөгдсөн 554, Улаанбаатарынх 82 632, орон нутгийнх  19 188 болж байна.