sonin.mn
 7-р сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн дээд зэрэглэлийн улс төрийн форум боллоо. 14-ний өдөр БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И видео хэлбэрээр уг форумд оролцон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн Хятад улс дахь хэрэгжилтийг тайлагнасан байна.
 Энэ үеэр Ван И: " Хятад улсын баримталж байгаа инноваци бүхий, ногоон хөгжил, нээлттэй байдлыг эрхэмлэсэн, хөгжлийн үр дүнг хуваалцах шинэ хөгжлийн үзэл баримтлал 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй яв цав нийцэж байна. Хятад улс хөгжлийг тэргүүн чухал байранд тавьж, хүн төвтэй үзэл баримтлалаар хүн байгальд ээлтэй, нээлттэй байдлын дагуу улс орнуудтай хамтдаа хөгжихийг санаачлан хэрэгжүүлж байна. Хятад улс талуудтай хамтран дэлхийн хөгжлийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, олон улсын хөгжил хамтын ажиллагааны шинэ ирээдүйг цогцлоон, хүн төрөлхтний хувь заяаны шинэ ирээдүйг бий болгохын төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна" гэжээ. 
 
Г.Бямба