sonin.mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 588 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр  6 эмэгтэй,  4 эрэгтэй, нийт  10 хүн  энджээ. Харин 4825 иргэн эдгэрсэн байна.
 
 
 
Шинээр илэрсэн тохиолдлын  1404 нь Улаанбаатар хотод, 1534 нь орон нутагт бүртгэгджээ.
 
 
 
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  20 702 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1075, хүүхэд  3274 байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн  12 988 нь хөнгөн,  5715 нь хүндэвтэр,  1684 нь хүнд,   315 хүн маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 42 056 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.