ОХУ-д цэргийн академи, их, дээд сургуульд суралцаж буй офицер, ахлагч нарын эхний хэсэг болох 130 орчим бүрэлдэхүүнийг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө ҮБХИС-ийн байрлалд боллоо. Суралцагчдыг үдэж мордуулах ёслолын ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Ванчинхүү, ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон эцэг, эхийн төлөөлөл оролцлоо.
1993 онд Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах салбарын орчин цагийн харилцааны эхлэл тавигдаж Засгийн газар болон Батлан хамгаалах яам хооронд цэрэг, техникийн болон цэргийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” байгуулагдаж 2007 оноос манай улсын цэргийн алба хаагчид хуучин ЗХУ-аас хойш анх удаа ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад хөнгөлттэй нөхцөлөөр болон буцалтгүй тусламжийн суралцаж эхэлсэн билээ.
Жил бүр ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд 50-100 орчим цэргийн алба хаагчийг суралцуулахаар илгээж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар батлан хамгаалах сайдын тушаалаар Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагч ОХУ-ын 14 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр суралцах юм.
Сэтгэгдэл(6)
Ха ха.Эд нар тэгээд ирээдүйд Женкогийн Даваа шиг Москвад элчингээр сууцгаах байхдаа?
Тэнэгүүдийг бэлтгэдэг газар уу
Оросын цэргийн сургалт муу биш гэдгийг бид мэднэ.Тэднээс л цэргийн сайн мэргэжилтэн төрдөг.Зөв сайн бүхнээ хөгжүүлж,сөрөг муу бүхнээ засаж байхад л Монгол улс оршин тогтносоор байхаас гадна өөдлөн дэвжих болно.
Jinhene onoljcon daranguilagchid bolj irne dee !
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хадаг яндраа одоо больцгоо. Дээр үед мөнгөний үүрэг гүйцэтгэдэг байсан хадаг үнэтэй байсан бол одоо үнэгүй болсон. Тэгэхээрээ үе нь дуусчихаад байна.