sonin.mn
Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол телевизийн захирал Ц.Сарантуяад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 25-нд Соёлын элчийн гэрчилгээ гардуулжээ.
 
 
Энэ үеэр Ц.Сарантуяа Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа сэтгүүл зүйн салбараар дамжуулан Монгол Улсыг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн гадаад харилцааг хөгжүүлэн, үргэлжлүүлэн хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.
 
 
 
Ц.Сарантуяа нь 2008 оноос эхлэн 13 жилийн турш монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран толилуулж, АНУ дахь монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулж иржээ.