sonin.mn
Хятад Улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэний 20 жилийн ойд зориулсан дээд хэмжээний форум БНХАУ-ын Шанхай хотноо болсон билээ.
 
Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: "20 жилийн турш Хятад улс бүх талаар нээлттэй байх үүрэг хариуцлагаа ухамсарлан, өөрийнхөө хөгжлөөрөө харилцан ашигтай, хамтдаа хожих олон талт худалдааг дэмжсээр ирсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд олон жил дараалан 30% орчмын үүрэг гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулагч, олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалагч болсоор ирлээ. Хятад улс ДХБ-д элссэний 20 жилийн ойгоор шинэ гараа болгож, нээлттэй хөгжлийн түвшнээ цаашид ч тэлж, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдэд голч шударга өрсөлдөөний зах зээлийн орчинг бүрдүүлэн, дэлхийн улс орнуудтай хөгжлийн боломжоо хуваалцахад бэлэн байна. Мөн олон талт худалдааны тогтолцоог үргэлжүүлэн хамгаалж, бүтээлч байр сууриар дэлхийн худалдааны байгууллагын өөрчлөлтийг зөв чиглэл рүү хөтөлж, бүс нутаг, хоёр талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн нээлттэй хамтын ажиллагааг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахын төлөө хүчин зүтгэх болно" гэжээ. 
 
С.Ренчин