Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа.
Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?
Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно.
Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.
Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.
Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?
Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна. Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа, улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.
Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна.
Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно.
Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?
Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно.
Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.
Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, АЛБАДАН ГАРГАХ эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхгазар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Сэтгэгдэл0
Эд нар буцаж явахгүй.Буцаад явбал эх орноосоо урваж цэрэг татлагаас зугатсан гэдэг ял хүлээж байгаа..
Путин бол Орос Орон биш шүү дээ Орос Орон мөнх.
.Буцаад явбал эх орноосоо урваж цэрэг татлагаас зугатсан гэдэг ял хүлээж байгаа.ЯГ үнэн шүү.Өчигдөр думын дарга Володин гадаад явсан бол эргэж бүү ирээрэй,бид урвагчдыг хүлээж авахгүй,нэг талаар орос улс цэвэршиж,хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авлаа,тэд оросыг шимэгчид байсныг ойлгож авлаа,тэдэнд оросын эд баялаг,мөнгөнөөс өөр чухал зүйлгүй байсныг ухаарах цаг болжээ гэсэн,нэг талаар бас л үнэн үг шдээ!?
МАН Хятадын цэрэг татлагаас зугатаж Монголд орж ирсэн өвөрмонголчуудыг баривчилж гяндлаад Хятадад буцааж тушаадаг, мөн Монголын нутаг дээр гэмт хэрэг үйлдсэн хятад иргэдийг Монголын хуулиар шүүдэггүй /800 хятадын хэрэг/ харин оросуудыг болохоор толгойг нь илээд ялгавартай хандаж байгаа юм биш үү? Энэ ялгавартай байдал нь МАН-ын дарга нар Хятадаас авлига хээл хахууль авч тэдний нууц тагнуулууд болсныг нотолж байна.
Путин удахгүй чад хийж төр засаг солигдоод зүгээр болно оо, өөрөөр хэлбэл хэрэгсэхгүй болох магадлал өндөр байх болов уу.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ны өдөр орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан. Үүнтэй холбоотойгоор насанд хүрсэн эрэгтэйчүүдийг цэргийн албанд дайчлах, хүчээр дайнд явуулах ажиллагаа эхэлсэн юм. Энэ шийдвэрийн маргаашаас цэргийн дайчилгааг эсэргүүцсэн иргэд олноороо ОХУ-аас дүрвэж, хил залгаа орнуудыг зорих болсон. Монгол Улстай хил залгаа мужуудаас ч олон тооны орос иргэд Монголд ирээд байгаа. Сүүлийн долоо хоногт 6000 гаруй орос иргэн Монгол Улсад ирээд байгаа аж.
Chi zailaachee yahaaraa oros eh ornoosoo urvasan ergeded bid visag ni sungaj ogoh yostoi gej! Delhii dayaaraa orosuudiig oruulahgui hilee haagaad baihad manaih gej erguuteed esreg um hiigeed baidiin!
zail muu ivan mini bitgii hudlaa hatgaad bai. hun alahgui gd irj bg humuusiig demjine
ene Uuganbayar chin harin nudend dulaahan saihan zaluu bainaa. Iim hun amjilttai yavdag yumdaa. Ene hun bol hezee ch luivar hiihgui hun bainaa.
Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ. Хүн амын нэг %тай тэнцэх хэмжээнд байхад зүгээрээ.
“Хүн ядрахаараа ургаа, тураг ядрахаараа уулаа” гэгчээр буриадууд дарангуйлалд өртөхөөрөө Монгол руу цувж эхэллээ. Манайх өр нимгэн, өрөвч хүн нь олонх учраас тэднийг ялгаварлан гадуурхахгүй л байх! Харин тэд монгол хүн, Монгол орны ач тус, хүнлэг хандлагыг хэр ойлгож ухаарах нь цаг хугацааны явцад илэрнэ. Монгол улс тэднийг түр оршин суухыг зөвшөөрсөн шигээ хууль журам, дотоод хяналтаа нягт нямбай тавих нь зөв л дөө! Эвий хөөрхий гэж толгойг нь илээд байх шаардлагагүй!!!
Хужаа хасаг дөрвөд Увс гэж Монголчуудыг турхирч ирсэн Буриадууд социализмд Монголд даам гарчихсан дээд төрлийнхөн байсан. Оросуудаасаа ч илүү Монголчуудад дээрэлхүү, өөрсдийгөө Оросууд гэж асуугаагүй байхад баталдаг хүмүүс дээ.
За чи хуцалгүй зайл аа…..
эх орноосоо урваж буй оросын эдгээр малууд монголд ингэлээ гээ сайн юм болохгүй шүү. давраад монголчуудын дунд гай л болно. хугацааг нь болохоор хөөж гаргах хэрэгтэй.
Хуцаарай хөдөөний халтар бандиа эхэээсээ тархиаа алахаар цоо цохиуулаад үхлээ орой үдэш охид хүүхэнүүдийг чангаагаад долигонуур 2 ааштай эр сүвтэй эм ба арчаагүй аалзаа
Төр засаг энэ асуудлыг хэлэлцэж шийдсэн юмуу. Энэ муу дарганцар л том толгой гаргаж байгаамуу. Үндэсний аюулгүй байдлынасуудал биз дээ
Ер нь ард иргэд дээ хамгийн наад зах нь ямар ч асуудалгуй ганцхан сайхан байшин орон сууц огчих сэтгэлгуй дарга нарын толоо заавал байлдах естой юмуу!