sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Зүүн Өмнөд Азид болох уулзалтуудын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай гурван талын дээд хэмжээний уулзалт хийнэ гэдгээ өнөө өглөө мэдэгджээ.
 
 
 
Юн Сок Ёл Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/, “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтуудад оролцохоор Камбож, Индонезийг зорихоосоо нэг хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.
 
 
 
Итэвон дүүрэгт болсон харамсалтай явдалтай холбогдуулан орон даяар эмгэнэн гашуудаж байгаа энэ цаг үед эдгээр дээд хэмжээний уулзалтад оролцох хэрэгтэй эсэх талаар сайтар тунгаан бодсоны эцэст чухал ач холбогдолтой болохыг нь харгалзан оролцохоор шийдсэн гэж тэрбээр ярьжээ.
“АСЕАН бол та бүхний мэдэж байгаачлан Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо, энэхүү бүс нутаг нь олон орны, тэр дундаа томоохон эдийн засагтай гүрнүүдийн анхаарлыг татаж байгаа. Дэлхийн ачаа тээврийн 50 хувь нь тус бүс нутгаар дамжин өнгөрч, БНСУ-ын олон арван мянган аж ахуй нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татдаг” гэдгийг мөн онцолсон байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг