Өнөөдөр (2026.10.07 өдөр) УИХ-ын ХЗБХ-ны “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сонсгол буюу "Эпштейний хэргийн" сонсгол болж байна. Сонсголын үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүдтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: "Би хэрвээ Ц.Элбэгдоржийн оронд энэ олон хүүхдүүдийг өргөж аваад, өдийг хүртэл сайн сайхан амьдруулаад байж байсан бол өнөөдөр энд нөхөртэйгээ байдаг юм уу, холбогдох бүх хүмүүстэйгээ, "Болор сан"-тайгаа, хорин хэдэн хүүхэдтэйгээ орж ирээд, уучлаарай та нар. Хардаа, би ийм сайхан хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлээд, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргээд явж байна. Өнөөдөр энэ хүүхдүүд нийгмийн сайн бүтээгдэхүүн болоод, эрүүл мэнд, боловсролоор хангагдаад амьдарч байна. Та нар намайг хүүхдүүдээ шарж идсэн гэлээ гээд сууж байх байсан.
Ц.Элбэгдорж бардам хүн биз дээ. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очдог бардам хүн биш үү? Одоо хаана байна? Зунжингаа Монголын бүх наадмуудаар хэсээд явж байсан. Яагаад энд байхгүй байгаа юм?
Энэ сонсголд "Болор сан"-гаас яагаад хүмүүс дуудаж ирүүлээгүй юм? Татан буугдсан байсан ч хамаагүй, Х.Болдбаатар нь байна уу, бүх хүмүүс нь энд байх ёстой. Монголд балиар заваан юм яваад сурчихаж. Татан буугдсан, дампуурсан байхаараа хэрэг хариуцагч хэн ч байхгүй болчихдог. Энэ хүүхдүүд амьд юм уу? Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчийн үрчлэлд амьдарч байсан хүүхдүүд улс орон даяар тарчихдаг юм. Энэ бол зохион байгуулалттайгаар хэрэг хааж, нуугдуулах гэсэн зүйл." гэсэн юм.
Х.Отгон
Лхагва - 10 сарын 07,
2026
Сэтгэгдэл7
Шараад идчихсэн ш дэ !
Баттулгаас холдуулах сонсгол юм шиг санагдаад байна!
Хамгийн боломгүй нь Ерөнхийлөгчийн соонгуулийн дараа Батлага Эйпшитэйнд баярлалаа гэсэн байгаа нь гадны байгууллагын тусламжтай Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байж таарах гээд байгаа юм
Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, хурандаа Г.Пүрэвдэлгэр: 24 хүүхдээс гэмт хэргийн хохирогч болж байсан хүүхэд байхгүй. Өөрөөр хэлбэл, хүн худалдаалах гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн хохирогчоор бүртгэгдсэн мэдээлэл энэ 24 хүүхэд дотор байхгүй
Эпштейний баримтад харилцан холбоотойгоор хамгийн олон удаа дурдагдсан Х.Баттулгын зөвлөх, “Либерти Партнерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат (194 удаа), мөн “Женко” Х.Баттулга (81 удаа)-тай холбоотой дараах асуудлуудыг сонсголын үеэр зайлшгүй асууж, тодруулах шаардлагатай гэж үзэж байна. 1. 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд манай хуулийг зөрчөн гадаадын иргэн, байгууллага оролцсон оролцоог тодруулах, 2017 оны 7-р сарын 8-нд Ч.Ганбат Баттулга сонгуульд ялсныг мэдээлээд Epstein-д “Таны дэмжлэгт баярлаж байна” буюу “Thank you for your support” үйлдлийг хуулийн байгууллага, нэн ялангуяа Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлж, хэрэг үүсгэн шалгаж үр дүнг УИХ, СЕХ болон олон нийтэд танилцуулах 2. EFTA00677752, EFTA01041151 / EFTA01041143 зэрэг дугаартай баримтад дурдагдсан Монголыг оффшор бүс болгох Женкогийн саналын талаар тодруулах
3. EFTA00677752–EFTA00677761, EFTA00716972 болон EFTA00708613 дугаартай баримтад дурдагдсан Epstein-ийн танил ОХУын иргэн эмэгтэйг Монголд ажиллуулах санал ажил хэрэг болсон эсэх, ялангуяа Монголд болон Монголын гадаад дахь төрийн болон ААН-үүдийн төлөөлөгчийн газар, байгуулагуудад ажиллуулах шийдвэр гарсан эсэхийг тодруулах 4. Ганбат Epstein-тэй 2019 оны 1-р сард Epstein-ийн Нью-Йорк дахь 9 East 71st Street гэрт биечлэн уулзахдаа юу ярьсныг тодруулах
Яг гөөхий Нарад таарсан сэдэв байна.Гөөхий Нарад яг үнэндээ өөр хийж чадах юм огт байхгүй.