Барууныхан гэх бүлэг улс орны хаад, язгууртнууд, баячууд наана хэлэхэд 500 гаруй жил бусад улс орон, ард түмнийг мөлжиж, түрэмгийлж, боолчилж байсан нь үнэн. Жишээ, баримтууд нь бүр түүхчлэн бичигдчихсэн юм. Тэд ихэвчлэн 5 тив, 4 далайн хөгжлөөр сул, өөрийгөө хамгаалах чадваргүй ард түмнүүдийг түрэмгийлэн эзэлж, баялгийг дээрэмдэн авч, хүмүүсийг боолчилж бүр амтшаад байлаа. Колонийн систем нуран унах хүртэл тэд ёстой зоргоороо загнаж байв.
Евразийн ард түмнүүдийг бүдүүлэг, сул хөгжилтэй гэцгээж, тэд нэгдэж хамтарч байгаад Зүүн Европ, Ойрх Дорнод, Ази руу удаа дараа довтолж дэлхийн I, II дайныг мөн өдөөжээ. Барууныхны дунд голлох хүч нь Герман, Франц байж, тэднээр удирдуулсан том арми Орос руу гурван удаа халджээ.
Дэлхийн I, II дайны үед барууныхны гол хүч, удирдах цөм нь германчууд байсан бол энэ удаа ч мөн л Германы элитүүд удирдлагыг гартаа авах гэж оролдсоор байна. Украинаар гар хөлөө хийж Оросыг задлах, эзлэх зорилгоор ЕХ 1991 оноос эхлэн бэлджээ. Украины түүх, дэлхийн I, II дайны түүхийг тэд гуйвуулан өөрчилж, оросуудыг үзэн ядах үзлээр залуусыг цэнэглэж, Оросын гэсэн бүхнийг (шашин, соёл, хэл) хавчих, гутаах, орос хүмүүсийг доромжлох, нутаг, уснаас нь хөөх, туух болсон байв. Эцэстээ бүр цэрэг армийн хүчээр алж хядах болжээ. СССР-ийг задалж чадсан, хүйтэн дайнд ялсан, хоёр системийн уралдаанд түрүүлсэн, Варшавын гэрээг хүчингүй болгож НАТО-г улам өргөтгөсөн, хүчирхэгжүүлсэн, Европын олон орныг нэгтгэж нэгэн төр улс болгож хүч, баялгийг төвлөрүүлсэн, Оросыг үзэн ядах сэтгэлзүй, ухамсраар хүн амаа бүрэн цэнэглэсэн (1,5 тэрбум хүн), цөмийн зэвсэгтэй бол зэвсэгтэй, дээр нь Атландын далайн цаана АНУ, Азиас арлын Япон, Австрали тив бүхлээрээ бидний холбоотон мөн гэх өрнүүн, давруун, дээрэнгүй үзэл санаандаа хөтлөгдсөн Барууныхан Оросыг холбоотнуудтай нь цуг, мөн Хятадыг хөршүүдтэй нь цуг эрхшээлдээ оруулах, задлах, мөлжихийг зорилгоо болгоод, ил далд хамтарч, Украин мэтийг гар хөлөө болгоод, олон талтай (үзэл суртал, эдийн засаг, улс төр, цэрэг зэвсгийн, террор) хөнөөлт дайныг бүх талаар дэмжиж тав дахь жилдээ үргэлжлүүлсээр, зорилгондоо хүрнэ гэж найдсаар байна. Зарим нь бүр зэвсэглэлээр улайран хөөцөлдөх болов.
Цөмийн зэвсэгтэй болохыг ч оролдлоо. Аливаа системд задаргаа хийгдэх хязгаар гэж байдаг. Жишээ нь СССР задарлаа. Задарч болох хэмжээндээ задарсан гэж хэлж болно. Үлдсэн нь цаашид задрах боломжгүй байвал задлах оролдлого ер бусын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой.
Дахин задрах нөхцөл, боломж нь ирэх хүртэл наад зах нь л хэдэн арав, бүр хэдэн зуун жил шаардагдаж байсан баримт түүхэнд цөөнгүй буй. Энэчлэн үзэх аваас өнөөдрийн Оросын Холбоонд задаргаа хийгдэх боломжгүй. Задлах гэсэн хүчний эсрэг бүр л бат бөх болж тэмцэх дотоод шалтгаан нь ч хангалттай байгаа, өөрийгөө авч гарах, хамгаалах цэрэг, зэвсэг ч бэлхнээ байгаа. Аль ч талаас нь үзэхэд боломжгүй зүйлийг болгох гэж оролдох нь асар их хохирол дагалдуулдаг болчимгүй үйлдэл юм. Хэн ч болов ийм болчимгүйдлээс сэргийлж байх учиртай. Баруун урд, баруун, баруун хойд талаас нь Оросыг бүслэн хаасан байрлалаа ашиглан (сульдаж, туйлдсан үед нь) тэд Оросруу нэгэн зэрэг довтлон орж ч мэднэ. Алсаас цохилт өгөх нь орчин үеийн дайны голлох арга, технологи болсон өнөө үед Япон, Өмнөд Солонгост байрлаж буй Америкийн цэргийн баазууд дайнд оролцох нь ч тодорхой юм. Ийм нөхцөл, тохироо бүрдчихээд байгаа болохоор Орос улс мөхөх, сөнөх аюул тулгарах аваас цөмийн зэвсэг хэрэглэх эрхээ хуульчилж, дэлхий нийтэд зарлаж, бэлэн байдлаа хангах нь чухал болно. Эсрэг талд нь цөмийн зэвсэгтэй олон орон байгаа, Оросыг бүсэлсэн цэргийн баазууд (АНУ-ын) байгаа, мөнхүү баазуудад цөмийн зэвсэг хэргэлэх, зөөх хэрэгслүүд бэлэн байгаа нөхцөлд Орос орон аюулгүй байдалдаа онцгойлон анхаарах, тэр бүхнийг тэнцвэржүүлж чадах бэлтгэлээ бүрэн хангасан байх нь зөв юм.
Дайн дэгдээхгүй байх, дайн гарлаа гэхэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, цэргийн эвсэл, холбоодыг татан буулгах, аливаа зөрчил, маргааныг ганцхүү ширээний ард сууж хэлэлцэх, тохиролцох, зэвсэглэлээр үл хөөцөлдөх, олон улсын харилцаанд дипломатын үүрэг, ач холбогдлыг өндөрт өргөх зэрэг нэн чухал, тулгамдсан асуудал нэг бүрийг НҮБ хэлэлцэж, боломжтойг нь хуульчилж, заавал мөрддөг болгож хэвшүүлэх хэрэгтэй байна.
Эс тэгвээс олон улсын харилцааны бүх нийтээр дагаж, мөрдөж ирсэн зарчим, хэм хэмжээг үл тоодог, ер тооцдоггүй улс орон, улс төрчид өнөөдөр л гэхэд Баруунд хэд хэдээрээ буй болчихоод байна. Зарим нь “юу хийх, юуг эс хийхийг миний дотоод сэтгэл л мэднэ” гэж хэлэх, мэдэгдэх болов. Улс төрийн үйл хэрэг, цэрэг дайны үйл хэрэг хэрэг хаос байдалд, бүр жолоодлогогүй хаос байдалд шилжиж ч болохоор нөхцөл, тохироо бүрдээд байна. НҮБ-д итгэх олон түмний итгэл, сэтгэл ч алга болохнээ! Нацист, фашист үзэл санаа, төөрөгдөлдөө хөтлөгдөн 1935-1945 оны хооронд хөрш зэргэлдээ орны жирийн иргэдийг бөөнөөр хөнөөж байсан гэмт хэрэгтнүүдийг эх орончид байсан мэтээр сурталчилж, хөшөө босгож, төрийн хүндэтгэл үзүүлэн дахин оршуулах, нэрийг нь мөнхлөх зэргээр авирлаж буйг ойлгоход хэцүү болов. Барууныхан сэтгэл мэдрэлийн гажигт автаж эрүүл ухаанаа гээж байна уу гэлтэй. Украины нацистуудыг ил далд олон янзаар дэмжих мөртлөө өнгөн дээрээ хөндлөнгийн ажиглагч, энэ дайныг зогсоохыг эрэлхийлэгч мэтээр авирлах Трампыг ч ойлгоход хэцүү юм. Манайхны ярьдгаар “Янаглан хорлож байна уу” ч гэхээр. Оросын анхаарал, оролцоог Ойрхи дорнодоос хөндийрүүлэхийн тулд л элч илгээж, хэлэлцээ хийж, тэр явцдаа Путинг судалж, тагнаж байгаа ч юм шиг. Уг дайныг зогсооно гэж аман дээрээ яриад угтаа бол харин аль болохоор ужигруулж, Европын холбоо, Орос хоёрыг хамтад нь сульдааж, өөрсдөө зэвсгээ зарж ашиг олох бодлогоо хэрэгжүүлээд ч байгаа юм шиг. Сэжиг, хардлага төрүүлсэн үйлдлийг Трамп тун ч олныг хийж байна даа! Банк-санхүүгийн системийн эзэд, дэлхийн алтны нөөцийн эзэд болж чадсан еврей олигархиуд өдгөө Трампыг лоббидож байгаад дэлхийн нефть шатахууны нөөцийн эзэд болох гэж зорьж буй бололтой.
Алт, нефть хоёр хэний гарт байна тэр субъектын гарт дэлхий дахин бүхлээрээ орно, захирагдана гэх үзэл санаа АНУ-ын гүний төр засгийн бодлогыг чиглүүлдэг нь үнэн болно. Аль ч улс орны иргэдийн ажил, амьдрал нь нефть, шатахуун, шатдаг хий, эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн хараат болчихсон үе шүү дээ.
Ховор бүхнийг эзэгнээд, түүндээ дөрөөлөн дэлхий дахиныг эрхшээлдээ байлгаж мөлжих нь АНУ-ын төр засаг, Трампын бодлогын гол шугам, “АНУ-ыг дахиад аугаа их болгох” урианы нь технологи юм. Энэ дайн цаашаа ужигран үргэлжлэх аваас АНУ далдлуур өгч байгаа бүхнээ ЕХ-нд алтаар худалдаж эхэлнэ. Герман, Франц, Норвеги, нэмээд Их Британи ч алтныхаа нөөцөөс хагацах байх… Бизнесмен Трамп, жүжигчин Зеленский хоёрын үед АНУ ч тэр, Европын холбоо ч тэр дэлхий дахинд нэр хүндээ алдлаа. Худалдаа, арилжааны заль мэх, аргаар, тэрчлэн жүжиглэх, дүр бүтээх заль мэх, аргаар улс орон, нийгмийг удирдаж болдоггүйг энэ хоёр хүн дэлхий нийтэд нотлон харууллаа. Ардчилсан сонгууль, төөрөлдсөн ард түмэн хааяа хааяа ямар том алдаа гаргадгийг ч хүн төрөлхтөн мэдэж авлаа. Израйлын удирдлага ч ард түмнийхээ нэр хүндийг гутаалаа. Аливаа нийгмийн элит давхраа нь л ард түмнээ элдвээр уруу татдаг болохоос биш ард түмэн нь элитүүдээ уруу нь татна, бурууг хийлгэнэ гэж байдаггүй. Иймээс еврей олигархиудын зорилго, үйлдлийг еврей хүмүүст бүгдэд нялзаан тохож болохгүй. Жирийн нэгэн еврей хүний буруу гэж юу байх билээ! Төр засаг нь, олигархиуд нь л буруу үзэл санаанд хөтлөгдөж, буруу үйлдэл хийж тэр бүхэндээ жирийн иргэдийг материал болгон ашигладаг шүү дээ. Ингэхлээр Израйлын жирийн иргэдийг үзэн ядах нь буруу, төөрөгдөл мөн болно. Элитүүдийнх нь хийсэн нүгэл хилэнц еврей хүмүүсийг хилсээр үзэн ядах үзлийг удтал л нөхцөлдүүлсээр байх болов уу. Эгэл жирийн еврейчүүдийг ч өрөвдөх юм даа… АНУ-д хамгийн их яригддаг, сонсогддог үгс бол "Ардчилал, Хүний эрх"! Гэхдээ үгс үгсээрээ л үлддэг. Үнэн хэрэгтээ АНУ-д байхгүй зүйл бол ардчилал, хүний эрх юм. Ардчилсан сонгууль бас л их яригддаг үг, ойлголт. Хэрэг дээрээ тэнд сонгуулийн дүн эсвээс тоологын аргаар луйвраар, эсвээс худалдагдсан саналын ихээр л гардаг. Саяхан Трамп ”завсрын сонгуульд нам нь ялах юм бол сонгогч нэг бүрд 5.000 доллар тараана" гэж амлаж байв. Жинхэнээсээ ардчилсан сонгуультай улс оронд бол энэ нь сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг мөн. Ардчилал бол АНУ-д 200 гаруй жил яригдаж байгаа сайхан үлгэр, сайхан зүүд, зэрэглээ төдий юм. Трамп мөн л ингэж хэлсэн.
Доллар баталгаагүй атлаа гүйлгээг зуучилдаг, ардчилал амьдралд хэрэгждэггүй мөртлөө АНУ-ын нэрийн хуудас болдог. Энэ бол аль аль нь тун ч сонин зүйл. Хоёулаа алга болчих аваас л АНУ-ын жинхэнэ нүүр царай тодрох болно. "Дүр эсгэсэн ардчилал шиг хуурамч зүйл хорвоод өөр байхгүй" гэсэн цэцэрхэл ч буй ажээ...
АНУ-ын ил далд оролцоо, түлхээсээр л Украин Оросын дайсан болсон, энэ дайн эхлэхэд хүрсэн. Орос 8 жил тэвчээд (2014-2022) аргагүйн эрхээр тусгай ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажиллагаа эхэлсэнд баярласан хүч бол Цагаан ордон, АНУ. Энэ ажиллагааг ашиглаж Оросыг, Европын холбоог сульдуулах, болбол Оросыг ялагдуулж задлах, эрхшээлдээ авахыг л АНУ хүссэн, ийм хүсэл ЕХ-нд ч мөн байсан. АНУ бол энэ дайны нэг тал нь, оролцогч нь мөн. Гэхдээ АНУ оролцогч биш болж жүжиглэсээр л байгаа. Оросыг ялж чадахгүйг ойлгож буй болохоор Трамп уг дайн минийх биш гэх үгийг давтсаар л байгаа. Нетаньяхугийн арганд автаж, хууртаж, мөн АНУ дахь еврей олигархиудын лоббид орж Ираны эсрэг дайнд оролцсоноор Трамп нэр хүндээ ч алдсан, ялагч болж, олз олж чадах боломж нь ч багассан, бас АНУ-ын агаараас цохилт өгөх пуужингийн нөөц ч бараг дууссан. Яаж ч бодсон гэсэн, аль аль талын нь сонирхлыг тооцсон ч гэсэн Орос, Украины дайныг дипломатын аргаар шийдэх боломжгүй. Фронт дээрх ялалтаар л нэг нь ялж, нөгөө бууж өгөх болно. Хэлэлцэж тохирох хувилбар байхгүй. Иран дахь дайнд АНУ аль ч зорилгоо хэрэгжүүлж чадсангүй. Цаашид ч чадахгүй. АНУ хүчтэй, зэр зэвсэг сайтай. Гэвч түүнийг хаана, хэрхэн үр дүнтэй ашиглах чадавх, урлаг Цагаан ордонд алга. Трампын гадаад бодлого ихэнхдээ л мухардалд орсоор байна.
Судлаач профессор Д. Чулуунжав.
Лхагва - 10 сарын 07,
2026
Сэтгэгдэл4
Жүүдүүдийг долоодог хулмастай Оросууд Европ гэдгээ одоо Евро-Ази болгож, Азийнхныг ялгаварлаж доорд үздэгээ өнгөлөн далдалдаг болж байгаа. Дэлхийд ганцхан Оросууд Европ гэж сайрхдаг. Америк Англи Европчууд үгүй.
202.179.25.197 шаагаад байгаарай Америк Европ чинь жинхэнэ жүүдүүдийг долоодог шүү тэмбүүтэй хужаагийн өмхий эрлийз пиздаа
Чулуунжав гуайн бичсэн маш ойлгомжтой ийм энгийн зүйлийг барууныг сохроор шүтэгч, доллар бохь жинс кола шүтэгч 90-д оны хоцрогдол дебильжсэн хүн сүрэг мансуурал люмпен либерал алиалагчид нөөваар уяахуяа троллууд ойлгохгүй, ойлгосон ч ихэнхи ичсэндээ улайран эсэргүүцэж үгүйсгэх гэж оролддог нэг төрлийн сэтгэцийн өвчин шизооролтой юмнууд байдаг!
Дэлхийн улс орнууд өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээр гадаад худалдаа хийдэг болох чинь жинхэнэ ардчилал.