sonin.mn
Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн хүн амын гуравны нэг, дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Сүүлийн хэдэн арван жилийн турш Ази, Номхон далайн хамтын ажиллагаа нь "Ази Номхон далайн гайхамшиг"-ийг бий болгож, дэлхий нийтийн анхаарлыг татсан төдийгүй  эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болсон юм. Гэвч өнөөдөр COVID-19 цар тахал , нэг туйлт үзэл зэрэгтэй холбоотойгоор томоохон сорилтуудтай тулгарч байна.
 
Дэлхий цаашид хаашаа чиглэх вэ?  Ази Номхон далайн бүс яах бол?
 
"Олон улсын төв голч шударга ёсыг сахин хамгаалж, энх тайван, тогтвортой Ази Номхон далайн бүс нутгийг бүтээцгээе", "Нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримталж, хамтын хөгжил цэцэглэлтийн Ази Номхон далайн бүс нутгийг буй болгоё", "Ногоон болон хүлэмжийн хий багатай байдлаа баримталж, цэвэр үзэсгэлэнт бүс нутгийг байгуулъя" " Хувь заяаны хамтын цогцыг буй болгож, бие биедээ тустай Ази Номхон далайн бүс нутгийг цогцлооё" хэмээсэн дөрвөн саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн хурлын үеэр дэвшүүллээ. 
 
Энх тайван бол хөгжлийн анхдагч нөхцөл юм. Сүүлийн хэдэн арван жилд Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт нь бүс нутгийн тайван, тогтвортой байдалтай салшгүй холбоотой. Ази Номхон далайн бүс бол хэн нэгний арын цэцэрлэг биш, их гүрнүүдийн өрсөлдөөний талбар ч байх ёсгүй. Улс хоорондын санал зөрөлдөөн, маргааныг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж Ши Жиньпин цохон тэмдэглэв. 
2020 оны байдлаар АПЕК-ийн гишүүн орнуудын худалдааны хэмжээ 2.87 их наяд ам.долларт хүрсэн байна. Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын туршилт саяхан амжилттай болж, Хятад-Лаос чиглэлийн төмөр замын ачааны өртөө бүрэн нээгдэж, Хятадын компанийн хөрөнгө оруулалттай Камбожийн боомтын хурдны авто зам ашиглалтад орсон. Мөн " Бүс ба Зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт нь бүс нутгийн  дэд бүтцээр холбох түвшинг эрс дээшилсэн байна.
 
АПЕК-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Ребекка Мария:" Хятад улс бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ирээдүйд улам их үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна." гэжээ.
 
Г.Бямба