ЛОНДОН. /BBC/. Газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо танах төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, “Долоогийн бүлэг”-ийн орнууд Оросын газрын тосонд үнийн хязгаар тогтоохоор тохиролцсоны дараа газрын тосны үнэ өсжээ.
Даваа гаргийн өглөө “Brent” маркийн нэг торх газрын тосны үнэ 0.6 хувиар өсөж, 86 ам.доллароос дээшилсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт “Долоогийн бүлэг” Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд тус улсын газрын тосны үнийг нэг торх тутамд 60 ам.доллароор хязгаарлахаар тохиролцжээ.
Үүний зэрэгцээ газрын тос олборлогч ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо танах төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг ням гарагт гаргасан юм.
Шинжээчдийн хэлж буйгаар, Хятадын зарим хотод “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж байгаа нь мөн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байна.
Хятадад “ковидыг тэглэх” бодлогыг эсэргүүцсэн жагсаал өрнөсний дараа баруун хойд нутгийн Өрөмч тэргүүтэй хотуудад хязгаарлалтыг сулруулахаар болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Оросын чадах гээд өөрсдийгөө, иргэдд хорлож байгаа юм.
Нөгөө манай лебиралууд коммунист болох гэж...
Газрын тосны үнийг өсөлт ярьж байхад хятадын ковидын дэглэм тогтоох ямар хамаатай юм. Хөршөө муулах бохоор бүр хөөрч хадуурах юм больдоо
Оросын рублийн ханш уналаа гээд барууныхан , троллууд нь баярлалдаж байсан.Сарын дараа рубль өсч евро ероолдоо хүртэл унасан.Түүнтэй адил нефтийн бүтээгдэхүүний үнэд дээд хязгаар тогтоов гэсэн чинь доод хязгаарыг нь батлачих шиг боллоо доо .Хоригтоо өөрсдөө тээгэлддэг ЕВРОП доо.