ЛОНДОН. /BBC/. Англид хуванцар хоолны хэрэгсэл, таваг, хоол зөөх тавиур зэрэг нэг удаагийн хэрэгслүүдийг хориглохоор болсныг тус улсын эрх баригчид нотолжээ. Шотланд, Уэльст хэдийнээ мөрдөж эхэлсэн ийм хоригийг Англид хэзээнээс хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна.
“Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх байгаль орчноо хамгаалахад энэхүү алхам хувь нэмрээ оруулна” гэж Байгаль орчны сайд Тереза Коффи мэдэгджээ. Байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хувьд энэ хоригийг сайшааж байгаа ч хуванцрын хэрэглээг бууруулах чиглэлээр илүү өргөн хүрээг хамарсан стратегийг боловсруулахыг уриалсаар байна.
Англид жил бүр нэг удаагийн 1.1 тэрбум хуванцар таваг, дөрвөн тэрбум гаруй хуванцар хоолны хэрэгсэл хэрэглэдэг гэсэн Засгийн газрын тооцоо гарчээ. Хуванцар хаягдал нь задрахгүй байх нь түгээмэл бөгөөд хогийн цэгт олон жилийн турш хадгалагддаг. Хэдийгээр хүнсний эрүүл ахуйг хангахад ашиг тустай боловч хог хаягдал болон хувирч, улмаар хөрс, усыг бохирдуулдаг.
Байгаль орчны яамнаас гаргасан мэдээллээр, Англид жилд нэг хүн нэг удаагийн 18 хуванцар таваг, 37 хоолны хэрэгсэл хэрэгсэл хэрэглэдэг ч тэдгээрийн ердөө 10-хан хувийг дахин боловсруулдаг байна. Шотланд, Уэльст ижил хориг өнгөрсөн оноос хэдийнээ хэрэгжиж эхлээд байгаа бол Англид нэг удаагийн хуванцар соруул, шингэн хутгагч, чих цэвэрлэх хөвөнг 2020 оноос хориглосон юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Эх дэлхийгээ уур амьсгалын өөрчлөлт дулааралаас хамгаалахад хоёр зуун улс орны хүчин зүтгэл, найман тэрбум хүний оролцоо чухал байна.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)