РОМ. /BBC/. Италийн цагдаа нар сүүлийн 30 орчим жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан мафийн толгойлогч Маттео Мессина Денарог даваа гарагт баривчилжээ. Сицилийн нийслэл Палермо хот дахь нэгэн хувийн эмнэлэгт хорт хавдрын эмчилгээ хийлгэж байхад нь түүнийг баривчилсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Тэрбээр химийн эмчилгээ хийлгэхээр хуурамч нэрээр уг эмнэлэгт ирж байсан бололтой байна.
Өдгөө 60 настай М.Денарог Италийн цуутай “Коза Ностра” мафийн толгойлогч гэж үздэг бөгөөд 1992 онд мафийн хэргүүдийг мөрдөн шалгаж байсан хоёр прокурорын амь насыг хөнөөх хэргийг зохион байгуулсан, 1993 онд Милан, Флоренц, Ром хотуудад дэлбэрэлт үйлдсэн, мөн мафийн гишүүн байсан ч хэргийн гэрч болсон эрэгтэйн 11 настай хүүг хулгайлж, хөнөөсөн зэрэг хэргээр бүх насаар хорих эчнээ ял оноож байжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони гэмт этгээдийг баривчилсан явдал нь тус улсын хувьд мафийн өмнө бууж өгөхгүй гэдгийг тодотгон харуулсан томоохон ялалт болсныг цохон тэмдэглэсэн байна. Баривчлах ажиллагаанд цагдаа, цэргийн 100 гаруй алба хаагч оролцжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Манайд болхоор Женко гэж алуурчинг дуурайж муухай харж аяглах төдийд бүгд айж ерөнхийлөгчөөрөө сонгодог.
Манайх чинь хууль ёсны маап шүү тэгж яарихийм бол. Илүү байгаа биздээ юуун иитали вэ
Зах зээлийн нийгэмд мафи бий болчих гээд байдаг бололтой! “Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, чөплөөт нийгмийн үзэл санааг дагасан сөрөг үйлдэл ийм байдлаар илэрдэг” гэж судлаачдын бичдэг ортой ч байж магадгүй бололтой!!!