БЭЭЖИН. /Xinhua/. Хятад болон Европын сансрын агентлаг (ESA) Дэлхийн соронзон мандалд үзүүлэх Нарны нөлөөг судлах зорилгоор “Smile” сансрын төхөөрөмжийг хөөргөнө гэж Хятадын Шинжлэх ухааны академи мэдээлэв.
Уг төхөөрөмжийг дэлхийн соронзон гадаргуугийн гадаад зах, туйлын туяа болон энэ үзэгдэл болдог орон зайн зургийг авах камераар тоноглох гэнэ.
Нарны салхины үзүүлэлтийг хэмжиж, доторх ионууд болон соронзон давхаргыг ажиглаж тандахын зэрэгцээ соронзон оронд гарч буй өөрчлөлтийг бүртгэх энэхүү судалгааны төхөөрөмжийг “Vega-C” зөөгч пуужингаар хамгийн их налуу өнцөг бүхий зууван тойрог замд гаргах ажээ. Хятад болон Европын сансрын агентлаг сансрын энэ төхөөрөмжөө 2025 онд Францын Гвиан мужийн Куру сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Ккк. Европ гэж хамгийн их орилдог Орос Европдоо ордоггүй.юм уу?
Manai nar hogshin nar, tuleegeer yarih yum bol TSOGJSON tulee. Narny ene bdal, naran deerhi har tolbo ihesch bga zereg ni delhiid ih noloolj bna, uunees uudej magnetic field/soronzon oron oorchlogdoj bna, sansryn tuya ny tusgal bagasah geh met ni yanz buriin virus delgerehed noloolj bna, jishee ni COVID. Tsaashdaa iim bhaas hoish tuunees yaj baga helmegdeh talaar chaddag meddeg ni sudalbal ih tustai.