АНКАРА. /Anadolu/. Туркийн зүүн нутагт энэ сарын 6-ны өдөр болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 35 418-д хүрээд байна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн даваа гарагт болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр, Килис, Османие, Шанлыурфа зэрэг есөн муж нэрвэгджээ. Байгалийн гамшигт 13 сая гаруй хүн өртөөд байна.
Туркт 10 хүрэхгүй цагийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мөн Сири, Ливан зэрэг бүс нутгийн хэд хэдэн оронд мэдрэгдсэн юм. Р.Эрдоган Анкара хотод болсон Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийх үеэрээ, байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн 13 208 хүн эмнэлэгт эмчлүүлж байгааг дурдсан байна.
Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаанд 249 мянга гаруй алба хаагч оролцож байна. Өнөөдрийн байдлаар 195 962 хүнийг байгалийн гамшигт өртсөн бүсүүдээс нүүлгэн шилжүүлжээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс Туркт эмгэнэл илэрхийлэн эв санааны нэгдэлтэй байгаагаа уламжилж, олон улсын зүгээс аврах баг, тусламж илгээсээр байна. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн 15 нярайг эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахаар Анкара дахь эмнэлэгт хүргэжээ. “Байгалийн гамшигт өртсөн бүсэд 82 орны 9046 аврах багийнхан оролцож байна” гэж Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдээлсэн байна. Мөн гамшгийн дараа 100 орон тусламж санал болгоод байгаа бөгөөд нэмж хоёр орон аврагчдаа илгээх төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Дарханы томорлогийн уйлдвэр арматурын тухай чухал мэдээлэл огчээ Засгийн газар Монголд газар ходлолт болсон гэж узээд 2 сарын 3 нд унэхээр ч болсон хотын бух барилгыг оргон хэмжээнд шалгаачээ Барилгын кампаниудын туухий эд гэх мэт холбогдох бух асуудлыг нэг мор цэгцлээч Цаашид еронзий ярих биш ийм мэргэжлийн ажлыг тууштай хэрэгжуулэх засгийг л хусэж байна иргэд Эрх баригчид нийслэлд зориуд юм шиг боогноруулж эцс суулд нь том газар ходлолт болвол хун ам суйрнээ Монгол эзэнгуй болно
Арабын тавцангуудын уулзвар газарт яах гэж олон давхар барилга барьдаг юм хохь чинь !! Бодвол элсээр бариа биз өөр юугаараа барих вэ дэ ! Туркууд цаашдаа Монголоос гэр худалдан авч гэрт амьдарь !! Гэр авах мөнгөгүй бол тэр Нато матогоосаа гуйхгүй юу ! гишүүн нь гээд л аальгүйтээд байдаг биз дэ !!