sonin.mn
АСТАНА. /Kazinform/. Казахстаны Мажилис буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгууль эхэллээ. Өнөөдөр мөн орон нутгийн бүх шатны төлөөллийн байгууллага болох маслихатын депутатуудыг сонгоно. 
Орон нутгийн цагаар 07:00 цагт тус улсын ихэнх бүс нутагт санал авах байрууд нээгдсэн бөгөөд нийт 10 мянга гаруй байранд санал хураана. Мөн гадаадын 62 оронд 77 санах авах байр нээгдэх аж. 
Сонгуулийн төв хорооны орлогч дарга Константин Петровын мэдээлснээр, орон нутгийн цагаар 07:00 цаг гэхэд санал авах 8000 гаруй байр нээгджээ. 
 
 
 
Харин таван бүс нутагт цагийн зөрүүтэй холбоотойгоор санал хураах байрууд нэг цагийн дараа нээгдэж, хаагдах аж. 
 
Санал хураалт 20:00 цагт дуусаж, сонгуулийн хороодын гишүүд санал тоолж эхэлнэ. Саналын хуудсуудыг 12 цагаас хэтрэхгүй хугацаанд тоолж дуусгах юм. Казахстаны Сонгуулийн төв хороо Мажилисын сонгууль явагдсанаас хойш 10 хоногийн дотор дүнгээ гаргана.
Хугацаанаас өмнө болж буй парламентын доод танхимын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байгаа бөгөөд депутатуудын 70 хувь нь намын жагсаалтаар, 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдоно. Сонгуульд бүртгүүлсэн бүх долоон нам бүгд оролцож байна. 
20 сая орчим хүн амтай Казахстанд нийт 12 сая гаруй иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад оржээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг