sonin.mn
МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар Хятадын хөрөнгө оруулагчдын уулзалтын үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр тэрээр:
 
“МЗХ-ноос санаачлан, зохион байгуулсан “SIS-23” буюу тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалт амжилттай боллоо. Хятад, Монголын талаас нийт 400 орчим компани оролцсон.
 
Барилгын салбарт 700 сая, уул уурхайд 200 сая, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрт 230 сая, банк санхүүд 100 сая, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчинд 50 сая, нийтдээ 1 тэрбум 280 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичгийг 36 компани байгууллаа.
 
Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна. Эхний хөрөнгө оруулалтын урьдчилгаа гүйлгээ хийгдээд эхэлсэн таатай мэдээ бас дуулгая” гэв.
 
Ч.Бүргэд