sonin.mn
Хятадаас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар, Швейцар дахь олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Чэнь Шюй өчигдөр болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганд Бразил, Өмнөд Африк зэрэг 80 шахам улс орны нэрийн өмнөөс "Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр" батлагдсаны 30 жилийн ойн талаар хамтарсан мэдэгдэл хийж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тунхаглалын үзэл санааг сэргээж, өндөр хөгжлийг ахиулахыг уриалсан байна.
 
Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, "Венийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр" нь дэлхийн хүний эрхийн түүхэн дэх чухал үйл явдал юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэг уг тунхаглалд тулгуурлан хүний эрхийг дэмжих, хамгаалах арга замыг үр дүнтэй судалсаар ирсэн. Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал нэмэгдэж, улс төрийн туйлшрал, хуваагдал зэрэг олон сорилттой тулгарсаар байгаа нь уг тунхаглалыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад ноцтой саад учруулж байна" гэжээ.
 
Г.Бямба