Зүүн аймгуудын нутгаар 2023 оны 05 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг, Сүхбаатар аймгийн Асгат, Уулбаян, Баруун-Урт сумдад 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Сүхбаатар аймгийн хувьд Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан суманд гарсан цахилгааны гэмтлийг арилгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Харин Хэнтий аймгийн хувьд Хэрлэн, Баян-Адарга, Батноров сумдад гарсан цахилгааны гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан, цаг агаарын үзэгдэл 18:00 цагийн орчим арилах төлөвтэй байна гэсэн мэдээллийг ирүүллээ.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад цаашид шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна.
Сэтгэгдэл(3)
Дүлий дүнгэ Самарсайхан гуурганд төөосөн хүмүүст үхсэн элэнцгээрээ тус болохын, өөр өө харажаар үхээнц амьтан, далдар далдар !
орсуудаас тусламж авахгүй яасан бэ нисдэг тэрэг цэргийн онгоц чипгүй хөлддөггүй асар хялбар уаз 469 хантер маягийн орон нутагт зохицсон машиныг орсын холбооны улсад захиалж байлдааны маягийн хэзээч гэмтдэггүй машиныг захиалж блдоггүй юм уу малчдад орсын машин зохимжтой ХАА -н сайд юу хийж байнаа
Тэр их мөнгө хаа байнаа? Тэнгэр муудна гэж зөндөө анхааруулсан. Мал аж ахуй маш эрсдэлтэй шүү дээ. Төр гэхээсээ өөрсдөө зохицуулах нь өлзийтэй.