sonin.mn
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн таван орны төрийн тэргүүн нартай 5 сарын 17-18 өдрүүдэд хэлэлцээ хийлээ.
Уг төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалтын талаар чухал, шинэ мессеж юу юу байв?
 
Эхний мессеж нь "хувь заяаны нэгдмэл цогц" гэсэн үг байв.  Өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан дээд хэмжээний видео уулзалт болсон. Уулзалтын үр дүнд  Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах тухай хоёр тал мэдэгдсэн нь харилцааны шинэ эрин үеийг эхлүүлсэн гэж хэлж болно.
 
Хоёр дахь мессеж нь "Бүс ба Зам"-ыг өндөр түвшинд хамтран байгуулах" юм. Энэ онд "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Төв Ази бол "Бүс ба Зам" санаачилгыг анх зарласан газар, мөн "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг анх эхлүүлсэн газар билээ.
 
Хэлэлцээний үеэр Ши Жиньпин:  "Бүс ба зам"-ыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулах цаашдын төсөл төлөвлөгөө гаргаж, хөгжлийн стратеги, бодлогын уялдааг эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
 
Гурав дахь мессеж нь "Хятад-Төв Азийн механизм" юм. Энэ нь Хятад, Төв Азийн орнуудын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулна гэсэн үг.
 
Нэр бүхий таван орны төрийн тэргүүн нартай хийсэн хэлэлцээний үеэр Ши Жиньпин, Төв Азийн орнуудтай хамтран ажиллаж, Хятад-Төв Азийн механизмыг зургаан улсын хамтын ажиллагааны чухал индэр болгон байгуулахад Хятад улс бэлэн байна гэж онцолжээ.
 
 
 
Энэ механизм  хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шинэ боломж олгож, дэлхий дахинд чухал ач холбогдолтой гэж таван орны төрийн тэргүүн ч мөн байр сууриа илэрхийлсэн байна. Мөн тэд Хятад улстай хамтран ажиллаж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж, хамтын ажиллагааны механизм байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
 
Г.Бямба