sonin.mn
ХИРОШИМА. /Kyodo/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд ("Quad") оролцогч орнуудын удирдагчдын уулзалт бямба гарагт болжээ.
Хирошимад болж буй “Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан уулзалтынхаа үеэр "Quad"-ын удирдагчид "айлган сүрдүүлэлт, дарамт шахалтаас" ангид бүс нутгийг бий болгохоор тохиролцож, Хятадын өсөн нэмэгдэж буй цэрэг, эдийн засгийн амбицын өмнө дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хадгалах амлалтаа дахин нотолж нотолсон байна.
 
 
 
Тэд мөн өрсөлдөөнийг “хариуцлагатай” удирдан чиглүүлэх, бүс нутгийн бусад түншүүдтэй “ил тод” хамтран ажиллах зэрэг Энэтхэг-Номхон далайн бүсэд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх түншлэлийн зарчмуудыг тодорхойлжээ. 
 
 
 
 
 
 
 
 
"Quad"-ын удирдагчид Хятад улс нь стратегийн ашиг сонирхолдоо эдийн засгийн арга хэрэгслийг ашиглах нь улам ихсэж байгааг харгалзан мэдэгдэлдээ дурдахдаа, "Бид бүх улс орон, ард түмэн бүгд түншлэл, харилцан хүндэтгэх зарчимд үндэслэн хэрхэн хамтран ажиллах, худалдаа хийхээ чөлөөтэй сонгох боломжтой бүс нутгийг бий болгохыг эрмэлзэнэ" гэж тус улсын нэрийг дурдалгүйгээр онцолжээ. 
 
 
 
"Quad" нь хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд Хирошимад болж буй энэ чуулган нь дөрвөн  удирдагчдын биечлэн уулзаж буй гурав дахь дээд хэмжээний уулзалт юм.
 
 
 
Тавдугаар сарын 23-24-нд Сидней хотноо болох ёстой байсан "Quad"-ын удирдагчдын ээлжит уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Австралид хийх айлчлалаа хойшлуулсантай холбогдуулан цуцалсан билээ.
 
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг