sonin.mn
"ZGC-2023" буюу "Жүнгуаньцүнь" форум 6 хоног үргэлжлээд өндөрлөв. "Нээлттэй хамтын ажиллагаа, хамтын ирээдүй" уриан дор  болсон уг форум нь уулзалт, үзэсгэлэн, технологийн худалдаа, танилцуулга, шинэлэг уралдаан, дагалдах арга хэмжээ гэсэн зургаан том хэсгээс бүрдэж, 100 гаруй арга хэмжээ зохион байгуулан, 80 улс орон, бүс нутгийн төлөөлөгчид БНХАУ-ын нийслэл Бээжинд хуран цуглаж, нийт 129 төсөлд гарын үсэг зурсан байна.
 
 
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хүн төрөлхтний инновацийн анхаарлын төвд байгаа. Форумын үеэр ч шинжээчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухааны загваруудыг ашиглах хэтийн төлөвийн талаар мэдээлэл хийн, хэд хэдэн бодлогын арга хэмжээ зохиож, судалгааны тайлан бусад томоохон ололт амжилтыг танилцуулжээ. 
 
Г.Бямба