ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын эрхлэгч Дара-Эх судлаач, эрдэмтэн зохиолч Д.Сумъяатай ярилцлаа.
-Дара-Эх сэдвээр судалгаа хийх болсоны учир шалтгаан юу байв. Би хувьдаа тохиолдлын зүйл биш гэж бодож байна?
-Миний багш Л.Хүрэлбаатар Дара-Эх судлалыг санал болгосон. Хуучин нийгмийн үед Эртний уран зохиол дундаас шашины үзэл баримтлалтай зохиолууд хаалттай байсан.
1990-ээд онд нийгэм нээлттэй болох үед багш маань "Чи шүлэг зохиол оролддог. Танай нутгийнхан Дара-Эхийг шүтдэг, дээр нь Төвд хэл мэддэг" гээд Дара-Эхийг судал гэсэн. Манай нутгийнхан Увс аймгийн Завхан сумын Дара-Эхэд л очдог.
Цагаан, ногоон Дара-Эх нь бүсгүй хүний төрхөөр шашины номлолыг ард түмэнд хүргэдэг бөгөөд дэлгэрсэн арга хэлбэр нь уран зохиол юм. Эдгээр шүлэглэсэн зохиол ямар утга агуулга хадгалдаг вэ гэдгийг судлахыг зорьсон.
Энэ бүхнийг бусдад таниулах үүднээс судалгаа хийж байна. Дара-Эх бурханы тухай шүлэглэл, домог, хууч яриаг судлахаар тухайн бурханы гоо сайхан, онцлог давуу чанарыг товойлгосон магтаал гэдэг нь илт байдаг юм.
-Өвөг дээдэс Цагаан, ногоон Дара-Эхийг шүтээд нэгэн үе өнгөрлөө. Орчин цагт өвөг дээдсийн шүтээд байсан Дара-Эх гэж хэн бэ гэдгийг сонирхоод байж болох л юм?
-Санал нийлж байна. Бидний судалгаа шинжлэх ухааных. Гандантэгчинлэн хийд энэ тэрд бол Цагаан, Ногоон Дара-Эх уншуул, нас буян арвижна гэж номлодог нь буруу биш.
Шинжлэх ухааны академийн судлаачид "Яагаад ингэж хэлж байна вэ. Учир шалтгаан нь юу вэ" гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлахын тулд судалгаа хийгээд байгаа юм. Ногоон Дара-Эх олон аюулаас хүмүүнийг авардаг, үйлс бүтээдэг, аливаа зүйлийн барцад саадыг арилгадаг гэх итгэл үнэмшлийн утгыг тайлах нь л бидний зорилго.
-Та Дара-Эх судлалтай холбоотой хоёр ч ном бүтээсэн санагдана?
-Дара-Эхийн магтаалыг нээх утга, Монгол Ногоон Дара-Эхийн тууж гэсэн хоёр ном бий. Ногоон Дара-Эхийн rap, суулт, зүүлт чимэг ямар утга агуулга хадгалж, билэгдэл илэрхийлдэг вэ, хүмүүнд ямар тус хүргэдэг вэ гэдгийг энгийнээр тайлбарлаж , ойлгуулахыг зорьсон юм.
"Монгол Ногоон Дара эх " бол эх хүний тухай тууж. Дара-Эх гэдэг зургаан зүйл амьтны эх нь учраас бүх л зовлон, бэрхшээлээс бусдыг авардаг. Тамын амьтан, сайн, муу гэхгүй бүхнийг авардаг учраас Дара-Эх гэж нэрийддэг.
-Тодруулах гэсэн юм. Дара-Эхийн суулт нь, гоо үзэсгэлэн нь ямар утга агуулгатай вэ. Товчхон боловч тайлбар өгөөч гэсэн санаал даа?
-Дара-Эх бол бага зэргийн хөдөлгөөнтэй, хээнцэрлэсэн маягтай, нэг чихээ урагш ялихгүй тавиад, нэг хөлөө жийж, нөгөө хөлөө нугалж , нэг гараа сунгаж, нөгөө гараа зүрхэн дээрээ тавьж суусан байдаг.
Энэ бүхэн нь замбуу тивд хэн зовж зүдэрч байна, түүнд тусална. Тус хүргэхгүй үлдээх вий гэсэн утга санааг агуулсан байдаг. Хэн юу хүснэ, биелүүлнэ, хэн зовно түүнийг гэтэлгэнэ гэдэг.
-Монгол түмний дунд Дара-Эхийг шүтэх нь элбэг байдаг. Учир шалтгаан нь юу вэ?
-Дара-Эх бурхан ард түмний дунд шүтлэгийн хүрээгээ тэлсэний учир шалтгаан гэж бий. Цөвүүн цаг тохион бусад бурхан хүмүүн төрөлхтнөөс нүүрээ буруулахад ганцхан Дара-Эх бурхан хүмүүн, амьтны тусын тулд үлддэг тангарагтай.
Дара-Эх бурхан "Ертөнцийг хоосрох хүртэл амьтан, хүмүүнийг ялгахгүй бүсгүй хүний төрхөөр буян бүтээнэ" гэж тангарагласан байдаг. Ийм тангарагтай учраас шүтлэгийн хүрээгээ тэлсэн. Хүү нь сайд ч, хулгайч ч , алуурчин байсан ч ээждээ нялх үр хэвээрээ байдагтай ижилхэн.
Эхийн сэтгэл хүүхдээсээ урвадаггүй. Дара-Эх бурхан ижийтэй л ижилхэн. Дара-Эх бурханыг Санскритаар Тара, Төвдөөр Дулмаа, Монголоор Гэтэлгэгч-Эх гэдэг. Эл бурхан Цагаан, Ногоон, 21 Дара-Эх гэх мэтээр хөгжсөн байдаг.
-Цагаан, Ногоон Дара-Эхийн ялгаа юу вэ. Ямар нэгэн билэгдэл агуулдаг байх?
-Дара-Эх бурхан яагаад ногоон өнгөтэй байдаг юм бэ гэсэн асуулт гардаг. Ногоон өнгө нь үйлс бүтээхийн билэгдэл, улаан, цагаан, хар өнгөний нийлбэр юм. Цагаан Дара-Эх нас буян хайрладаг утгаараа цагаан өнгөтэй байдаг. Хүмүүсийн сэтгэлийн шүтээн.
-21 Дара-Эхийн тухайд бас л сонин тайлбар гарах болов уу?
-Ийм учиртай. Дара-Эхийн эрдмийг Бурхан багш 21 мөргөл шүлэг болгон магтан дуулсан байдаг. Тус бүртээ л утгатай. Бусдыг эрхшээлдээ оруулна, өвчин зовлонгоос ангижруулан, үйлс бүтээнэ, ном бүтээн, барцад арилган, ад хороолонг тонилгоно гэх мэт.
Тэд 21 үйлийг хариуцдаг гэсэн үг. Тухайлбал, нэгдүгээр Дара-Эх улаан өнгөтэй учраас бусдыг эрхэндээ хураах шидтэй. Хоёрдугаар Дара-Эх нь намрын тэргэл цагаан сарыг 100 давхарласан мэт тунгалаг царайтай учраас бусдад бэлэг бэлгийн дээд нас буян хайрлана.
Гуравдугаар Дара-Эх алтан шаргал өнгөтэй умраас эд баялаг өгнө гээд тус бүртээ өнгөтэй, билэг дэмбэрэлтэй. Бусад Дара-Эхийн хувьд хүрэн улаан өнгөтэй, машид инээсэн төрхтэй, бүжиглэх мэт хилэн төгөлдөрийг үзүүлэх жишээтэй гээд үргэлжилнэ. Хилэн төгөлдөр гэдэг нь хүнд шингэсэн ад ороолонг устгах нигууртай.
-Таны яриаг сонсоход сонирхолтой байна. Лавшруулаад судалвал гэсэн бодол төрлөө. Танд цаашид судлахаар төлөвлөсөн зүйл бий байх?
-Дара-Эх судлал нэг хүнийх биш. Өргөн хүрээтэй учраас олуулаа хийх учиртай судалгаа. Энэтхэг, Төвд, Монголын том том Хутагт, хувилгаад Дара-Эхийг шүтэж, шидийг олсон домог, хууч яриа олон.
Цаашид Дара-Эхийн уг гарвал, Дара-Эхийг шүтсэнээр Монгол, Энэтхэг, Төвдийн Хутагт, хувилгаадын олсон ид шидийн тухай "Дара-Эхийн тус эрдмийн тухай" ном бүтээнэ. Гэхдээ зөвхөн аман хууч гэж болохгүй.
-Монголд минь ч Дара-Эх олон бий байх?
-Байна шүү. Өглөө эртлэн босоод өрхөө татаж, үнээгээ сааж, хүүхдээ өсгөж, эр нөхөртөө цайг нь чанаж өгдөг эгэл жирийн атлаа эгэл биш Дара-Эх олон. Тэр бүхнийгээ магтан дуулахсан гэж бодох юм. Чадах нь уу, үгүй юу.
-Дара-Эхийн уг гарвал гэхээр сонин сонсогдож байна. Таниас хариулт сонсох гэсэн санаа юм л даа?
-Чамд нэг домог хэлье. Хэдэн мянган галавын өмнө Элдэв зүйл гэдэг ертөнцийн хааны Ишдаваа буюу Билгийн саран гэж үзэсгэлэн төгөлдөр охин байжээ. Эрдэм чадалт хуваргуудыг өдөр бүр ордондоо залж машид их буян ном үйлдүүлдэг байсан.
Тэдгээр хувилгаад нэг өдөр охинд хэлэв. "Чи маш их буян үйлдэж байна. Үүнийхээ үрээр дараагийн ертөнцөд хөвгүүн болж төрнө. Эрэгтэй төрлөөр бусдад буян үйлдээрэй" гэхэд Ишдаваа бүсгүй "Үгүй ээ. Би ертөнцийг хоосортол бүсгүй төрхөөрөө буян үйлдэнэ" гээд Дара-Эх бурхан болжээ.
-Сонирхолтой домог юм. Хүн төрөлхтний бурхан гэвч Монголчууд Дара-Эхийг арай илүүтэй шүтдэг мэт. Түүний дундаас Баруун аймгийнхан бүр илүү Дара-Эх шүтээд байх шиг. Магадгүй би андуурсан байж болно?
-Үнэний ортой. Хүмүүний ертөнцөд Эх хэмээх бурхан оршсоор. Энэтхэгт ч адилхан бий. Монголчууд бусдын төлөө тус бүтээдэг бүсгүйг Дара-Эх хэмээн өргөмжилдөг, уламжлалтай. 1900-гаад оны эхэн үе бололтой.
Оросын судлаач Брудковы тэмдэглэл " Монголын Хяргас нуурын баруун хөвөөгөөр Ховдын чиглэлд явах үед өндөр дэнж дээр Дара-Эхийн өргөө гэж бусдаас ялгарсан том гэр харагдаж байлаа" гэж дурьдсан байдаг.
Үүнээс үүдээд Монголчуудын тэр дундаас баруун Монголчуудын дунд Дара-Эх шүтэх үзэгдэл их байж, одоо ч байсаар. Тэр Дара-Эх нь жирийн л Монгол бүсгүй.
-Үүнтэй холбогдуулаад нэг зүйл яримаар байна. Хэтэрхий нутгархсан юм болов уу. Та юу гэж бодож байгаа бол?
- Хуучин нийгмийн үед Ховдын Дара-Эх, Увс аймгийн Завхан сумын Дара-эх гээд яригддаг байлаа. Би Завхан аймгийн Ургамал сумын хүн. Манай нутагт Дара-Эх байгаагүй харин Дагина байсан юм шүү. Манай нутгийнхан Увс аймгийн Завхан сумын Дара-Эхэд бараалхана.
Их хэлмэгдүүлэлтийн үед Дотоод яамныхан Завхан сумын Дара-Эхийг баривчлахаар очжээ. Гэтэл Дара-Эх маань араг үүрч аргал түүхээр гараад хээр талд 21 Ногоон Дара Эх болоод тал тал тийш явахад До яамныхан гайхаж, мэлрээд буцсан гэлцдэг. Энэ мэт зүйлээр эг ч нь ном бүтээх санаатай.
- Дара-Эхийн тууж, судрын зохиогч хэн юм бол гэсэн сониуч бодол төрөөд?
-Ногоон Дара -Эхийн туужийг уншиж, судалж байхад Монгол хүмүүс зохиосон юм уу гэсэн таамаг төрдөг. Үр хүүхдийнхээ төлөө санаа зовнидог, чин сэтгэлээ зориулдаг эгэл жирийн Монгол бүсгүйн амьдрал , дүр төрх тэр туужаас харагддаг. Нөгөөтэйгүүр зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян үйлддэг бурхан.
Цагаан Дара-Эхийн тууж бол нэгэн үзүүрт сэтгэлт бүсгүйн тухай өгүүлдэг. Эр нөхөр нь хаанд бараалхахаар явсан хойгуур, өтөлж доройтсон хадам эхийгээ нэгэн үзүүрт сэтгэлээр харж хандаж, асарч тойглож буй бүсгүйн домоглол.
Хоол ундгүй болохын цагт мөрнийхөө махнаас огтолж, хадам ээждээ хоол хийж өгдөг. Ийм л чин сэтгэлт эхнэрийн тухай тууж. Энэ хоёр тууж Монголчуудын дунд түгсэн.
-Дара-Эх гэхээр Монгол эх, Монгол бүсгүй гэсэн бодрол төрдөг юм. Адил төстэй зүйл байна биз?
-Монгол эхийн сэтгэл бол Ногоон Дара-Эхтэй адилхан. Үрээ алдвал там, диваажин хаа ч хамаагүй очиж хайдаг нинжин сэтгэлт Дара-Эх юм. Дара-Эхийн судлал хийж ахуйдаа ээжийнхээ тухай эгч нь зүйрлэн бодлоо. Бид ээж, ааваас арван хэдүүлээ.
Үр хүүхдүүд нь намрын намарт эрдэм ном, аж амьдралын мөр хөөгөөд тал тал тийшээ таран одоход ээж минь юу бодож, санаж өдөр хоногийг элээж байсан юм бол гэсэн эмзэглэл төрдөг. Ээж минь ийм л үйл явдлыг 20 жил ганцаараа туулжээ.
Эхийн сэтгэлийг үр хүүхдүүд минь сайн яваа гэсэн бодол л тэжээж 20 жилийн ганцаардлыг нь нимгэлдэг байсан болов уу даа. Зөвхөн миний биш Монголын бүх ээж, бүсгүйчүүд үр хүүхдийнхээ төлөө л гэсэн Дара-Эхүүд юм шүү дээ.
Түүнээс бус Дара-Эх бурхан, ээж хоёр тусдаа ертөнц биш. Дара-Эх бол ээж , эх хүн бол Дара-Эх юм. Ээжид байдаг мөн чанар бүхэн Дара-Эхэд бий.
Д.Дамдин
Эх сурвалж : “Ганзам” сонин
Сэтгэгдэл0
Сайхан ярилцлага байна. Баярлалаа.
Yostoi unshuushtai saihan yariltslaga bolj. Tun sonirholtoi, negiig boduushtai! Tand amjilt husie!
Eejiin setgel uuriinhoo ur huuhdiig gedeg bol dari eh burhanii setgel hamag amitan hemeeh alagchaalahgui ninjen setgelteigeeree ylgaatai.tegeheer burhanii setgeliig oilgohiin tuld eejiin setgeliig oilgoh heregtei bolohoor eejiin tuhai avch heltsej bui bolohoos eejiin setgelees iluu hamag amitand zorih setgel bgaa um aa.
дара эхийн гарын сунгалт гэж одоо юу байнаа. Бурхан бол мутар гэдэгсэн дээ. Одоо яанаа байз. Ядаж Гандан ороод асуухгүй дээ тэгээд.
хамаг амьтны эх гэлээ. уг нь Ногоон дара 99 настайдаа ганц хөвүүн төрүүлдэгсэн. Оюубодьсад гэж. Тэгээд хүү нь таалал төгсчөөд агуу их уй гашууд автдаад хамаг амьтны төрлүүдээр хайдаг.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн ийм хүн цалинжуулдаг гэж үү? арай ч дээ. Гандан ордог жирийн эмээ нараас дор юм. Тэд чинь хоосон чанар, шүтэн барилдлага ярина. Лаг шүү, лаг.
eneegiin soyoljij baigaa ehchyyd yynees ylger abch bysarmag zyileer yabj byi ohid bysgyichyyd sanaa abmaar bna daa?Dari-eh bol ehchyyd gesen yg!!!gej battai helsen bna s dee!!!!manai eneegiin ehchyyd hebliid baisan yreen meseer hendiiryylej hogiin sab,ailiin hasaa dabyylan haydag muuhai setgeleen geeh chag ni hediin irsen bna daa!!!bas ch ygyi ehiin haluun hebliigees garsan yr gedegiig eh hyn byr sanaj ireedyin hyn boloh gaihamsigt holbon bodolzoj zygeer tereh zarchmaar ni teryyleed eereen abch bolohgyisen bol hynd egchibel ikhe buyan bolohson doo!!!!ehchyyd emegteichyyd ee!!!yreen hog deer hayahaas seremjilchgeeye!!!!!!yos syrtahyyntai ertnii tyyhtei Mongol mini orchin chagiin gytamsigt garznaas garch yndesniihee erhem yos yiliig deedlen ardiin jisegt yabhiig yrialaj bna!!!!hymyys ee!!!erdenet hynii ami nas eh hyn tyynii eb negdel hosgyi gaihamsig yum syy!!!!!!
судалгааныхаа хүрээнд дара эх бол эхчүүд гэж батлаад, судалгаа шинжилгээнд зөвшөөрөгджээ дээ. Яааа, мундаг юмөө.
манай бурхны соёл ухаан агуу шүү. тунгалаг шижир бдлаар нь цаашид хөгжөөвөөс зохино
сальчин монгол дара эх гэж байхгүй. Байгаа гэх аваас одоогийн энэ бөө шиг хульхи юмнууд байхгүй юуу даааааааа. 4 мутартай хүн байдаг л гэх гээд байнаа даа.
chi bish gehed chinii ur udam ene ene burhand sogdoz baiz say hun bosno doo.
манай Жиигээ ах 16 мутартай. Доод хоёр мутраараа эхнэрээ байхгүйд үнээгээ саачихдаг.
Ih saihan yariltslaga bainaa! Ur huuhed bidendee eej maani l Dari_eh Burhan um daa!Ajild chini amjiltiig husen erooe!
ээж аав бол алдаа гаргадаг, бас биднийгээ бурханы хутагт хүргэж өгч чадахгүй. хөөрхийдөө тэд. бидэнтэйгээ таарсан ядарсан улс. бид өвдвөл тэд ч өвдөнө. тэд өвдвөл бид ч өвдөнө.
saihan yriltslaga baina, Bid bugdiig burhan ibeez baig,
Дарь эх гэдэг юм биш үү. Яагаад Дара эх болчихов. Би ээж ааваа шүтдэг хүндэлдэг. Харин тэр Дарь эхтэй хэзээ ч зүйрлүүлэхгүй. Яагаад заавал энэ сонин нэртэй шашны худал юмтай зүйрлүүлэх гэж. Шашин болгон худал номлогч тэр дундаа буддын шашин бол бүр утгагүй. Сүүлийн 20 жил дуртай хүн нь бурхан лам бөө гэж төвчигнөлөө. Харин ч бузар болгон дэлгэрлээ. Тэр битгий хэл урлаг соёлын арай гайгүй гэсэн хүмүүс нийлээд 21 Дарь эхийн ачлал гээд муйхар дуу ч хүртэл гаргалаа. Эмч нь өвчтнөө эдгээж, багш нь шавь нартаа орчин үеийн шинжлэх ухаанаа заагаад нийгмээ хөгжүүлнэ үү гэхээс ор хоосон ном, тарни уншаад нийгэм хөгжихгүй. Шашин бол оюуны хоосролыг л ард түмэнд бэлэглэнэ.
ungas ald nowsh oo
Коммунист чамд амжилт хүсье.юу сайхан дур сайхан. Сумъяа сайн бүсгүй. Ийм монгол эмэгтэй олон нь сайхан.
Шинжлэх ухааны байгууллагыг тараах, татан буулгах яг болсон байна. Гандангийн лам нь өөрөө тэр 21 дарь эхийн ачлал гэдгийг чинь голоод, сэтгэл алгасрууллаа, төвлөрөл үгүй хийлээ, нэг их сайн эд биш гээд байхад. Энд ингээд шал утгагүй юм яриад байж байдаг. Жирийн авгай нар ч ийм хачин юм ярихгүй. Дэмийрсэн элийрсэн юм бээ яасан. Танай тэр хэлээ хазсан НямОчир ч гэсэн их тааруухан амьтан байнлээ. Ийм юмнуудыг төсвөөс цалинжуулж байгаад уур хүрч. Болиулмаар юм байна.
ehee shyt gesen baina bsh dee har heryyl hiigeed baih yum
Dari eh gedeg burhanii tuhai yariad baigaamuu, mgl uudiin shutlegiin chig handlagiin tuhai yariad baigaamuu?2 uur sedev shuu, ali aliniih ni talaar yarih sudlah ch yum ih bii.Setguulch ni iim utga holbogdolgui asuult tavisaar iim yariltslaga bolgochihvuu, esvel ene uneheer jiriin susegtenii chinee medleggui hun tsalin avaad erdemten tsarailaad suuj bnu?
Ер нь Сайн тунгааж байж бичих хэрэгтэй
Unen boditoi saihan yariltslaga baina, Humuus shashin shutleg geheer l hii hooson yumiig shuteed haigaad baidag, gehdee yag unendee hun torolhton shashniig buteesen shuu dee, ter shutleg chini hunii amidral dundaas uussen, held orohoosoo awaad uhen uhtlee hun yamar neg yum bolohod eejee gej duuddag shuudee, ter dundaa mongolchuud ejiitegee huin holbootoi gej yariltsdag, tiimees ch Sumiya guai uuniig bodit ontsgoos ni harj, hunii amidraltai holboj sudalsan. Yariltslagandaa ch eldew hiirhel, mayggui saihan yarisan bn. ene deer setgegdel bichsen zarim hunuus bodit zuiliig bish hiirhel, munharld awtsan oyunii hoosroltoi humuus bn. Tanii tsaashdiin sudalgaan undruus undur amjilt husye.
Та дутуу судалсан байна. Таны яриад байгаа ногоон дарь эхийн хүүхдүүд одоо ч амьд сэрүүн нэг нь увс аймагт нэг нь хотод амьдардаг шүү дээ. Та Увс аймаг очиж судалгаагаа улам сайн хийх хэрэгтэй юм шиг санагдчихлаа.
за гоё юмөө. дэлхийн шинжлэх ухаан нанотехнологи руу явах юм. монголын шинжлэх ухаан дара эх гээчүүд рүү явах юм. там диваажин хайгаад нааж өгч байнаа? монголын иймэрхүү шинжлэх ухаан улам бүр төгөлдөржин хөгжөөсэй. ийм байхад бид шууд л 20000 хувьсагчтай бодлогыг толгой өвдөхгүй бодож, монголоо газар дээрхи диваажин болгоно.төвд судлаач гуай төвдийн шашинд мунхарчихсан явж байх юм гоё юмөө. цааш нь сайн судлаад байгаарай. бидний татварын мөнгө ёоо гэхгүй нь гоё юмдаа харин ч
гоё юмдаа бидний татварын мөнгө ёоо гэхгүй нь гоё юм. түвд судлаач гуай өөрөө төвдийн шашинд мунхарчихсан явж байх юм.
hun shashin sudlaad munharchihgui ee.Nanotechnogie ruu yavlaa geed medlegiin orgild hurchihgui.Tehdee ene hun shig yunjiihaa tuhai yariad baigaagaa ch yalgaad oilguulchih tenhelgui bol sudlaach ner duulaad yuhev dee.Dari ehiig jiriin ehtei haritsuuldag, eej hun uuruu hun buteedgeeree burhanaas yalgaagui gesen Uzel baidag yum.Ter utgaaraa jiriin saalichin emegtei ch dari ehtei zuirluushtei geh uhaanii yum heleh geed dampuu yum yariad yavchih shig bolloo.Hel am ni zugshreegui ene bid 2 bodvol bas erdemten l yum baihdaa chaavaas
ene yriltslaga ih taalagdlaa. unshaad eejiigee ih sanaw. hurdhan l harih ymsan
ярилцлага гэхэд ч хаашаа юм, одоо л уншлаа.Асууот нь утга алга давхцаад логикоо давтаад. Ярилцагч нь судалгаагаа сайн мэдэхгүй байгаа юмуу эсвэл ийм л юм гаргасан юмуу, нээлт нь юу болохгы би л олйгосонгүй жаахан өрөвдөлтэй л юм. Эхийн тухай бол бид хүндэлнэ хайрлана, Дара Эхтэй зүйрлэнээ, гэхдээ энд их том "но" байна...
Би ховдын дара эх гээд их олон хүүхэдтэй нэг хөгшин таар ч билээ. Их буянтай хөгшин байж билээ. Их ч зовлонгоос салгаж өгсөн дөө. Хөөрхий минь эгэлгүй нэгэн байж билээ.
Би ховдын дара эх гээд их олон хүүхэдтэй нэг хөгшин таар ч билээ. Их буянтай хөгшин байж билээ. Их ч зовлонгоос салгаж өгсөн дөө. Хөөрхий минь эгэлгүй нэгэн байж билээ.
Сайхан ярилцлага юм
Ih bayarlalaaaa