Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийг хэр сайн жүжигчин бэ гэж асуувал Монголчууд нэгэн дуугаар сайн жүжигчин ш дээ гэж хариулах нь дамжиггүй. Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ Монголчуудын хүндэтгэлийг хүлээсэн энэ агуу жүжигчин алтан үеийнхний залгамж халаа. Төр засгаас зарлиг гарган олгодог бүхий л шагналыг өөрийн болгосон эл эрхмийн талаар уншигч танд сонирхуулъя.
Оросын киноны нөлөө
Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын уугуул. Ерөнхий эрдмийн мэдлэгийг энэ л сумынхаа сургуульд эзэмшсэн нэгэн. Хүүхэд байхын л тэр дуулдаг, шүлэг уншдаг байсан төдийгүй элдэв бүхнийг сонирхдог жаал байжээ. Бүр сургуулийнхаа уран уншигч сурагч байсан гэж байгаа. Ямар сайндаа багш Базаргүр нь түүнийг эмнэлэгт хэвтэж байхад Д.Сэнгээгийн “Өвгөн партизаны яриа” гарсан сонины хайчилбартай эргэж байхав.
Авьяаслаг сурагчаа дэмжих багшийн ухаан гэж л энэ байх. Гантөмөр ч түүнээс хойш үдэшлэг уулзалтан дээр хамрынхаа доогуур хөөгөөр сахал тавьж өвгөн болчихоод өнөөх л “Өвгөн партизан яриа”-гаа уншиж хүмүүсийн сэтгэлийг хөвсөлзүүлж явдаг болсон гэх. Хамгийн сонирхолтой ирээдүйн Ардын жүжигчин маань нисэгч болохыг мөрөөддөг байж. Үнэндээ түүний бяцхан цээжинд жүжигчин болно гэх бодол огт орж ирээгүй гэх.
Харин яагаад юм тэр хүүхэд байхаасаа ганцаараа ярьдаг байсан гэнэ билээ. Жүжигчин хүний ажлынх нь нэг хэсэг нь монологи унших. Тэгэхээр магадгүй тэр ирээдүйд жүжигчин болох бэлтгэлээ зөн совингоороо мэдрэн ийн ганцаараа ярьдаг ч байсан юм уу хэн мэдлээ.Ер нь түүнийг урлагийн хүн болоход нөлөөлсөн гол зүйл нь оросын кино. Кино л үзэж байвал юун хичээл ном, хоол унд. Энэ утгаараа оросын кино жүжигчид гэх эгэлгүй сайхан хүмүүс түүний эчнээ багш байсан гэхэд нэг их хилс болохгүй. Ер нь түүнийг урлагт үнэн сэтгэлээс хорхойсуулсан нөхөд бол тэд.
360 градус эргүүлсэн их зохиолчийн яриа
Тэрбээр лам хүний хүүхэд байсан бөгөөд аав нь түүн дээр нэг ч ирж байгаагүй гэдэг. Тэр үед лам бүсгүйчүүдтэй орооцолдох аваас сахил санваараа алдсан том нүгэлтэн болох болохоор хүү ээжээрээ овоглож ээж дээрээ өссөн юм. Гэвч амьдрал хатуу гэдгийг тэр дөнгөж таван настай байхдаа мэдэрсэн юм. Учир нь хайртай ээжийг нь нөгөө ертөнцийнхөн таалчихлаа.
Ингээд өнчин өрөөсөн хоцорсон тэрбээр арай ядан дунд сургуулиа дүүргэж “Зис 5” машинтай залуухан жолоочийн кабинд сууж Улаанбаатарт ирлээ. Халаасандаа 50 төгрөгтэй гэж байгаа бас. Яг л “Улаанбаатарт байгаа миний аавд” кино шиг. Хүн эмнэлгийн сургуульд ирж буй нь энэ. Ирсэн даруйдаа сургуульд бүртгүүлж, оюутны байранд оров. Өнчин өрөөсөн өссөн түүнд улсын хоол идэж, хөвөнтэй өмд, цамц норм авах маш том тэтгэлэг байсан гэх.
Гэхдээ тэр дуртайдаа энэ сургуульд орж байгаа юм биш хаясан талх хүртэл сайхан харагддаг байсан түүнд бор хоног шар өдрийг хоолтой өнгөрөөх нь тун таатай санагдсан хэрэг. Гэвч нэг өдөр зохиолч Л.Ванган түүний суралцаж байсан сургууль дээр ирж “Эмч нар” жүжгийнхээ талаар сонирхуулсан нь түүний толгойг 360 градус эргүүлэх нь тэр.
Уг нь хүн эмнэлгийн сургуулийн хүүхдүүдэд эмч хүн ямар хэрэгтэй хийгээд ямар бахархалтай болохыг ойлгуулах гэж тэр энэ жүжгээ оюутнуудад уншиж өгсөн байх л даа. Гэтэл Гантөмөрийн тухайд эмчийн мэргэжилд шунан дурлах биш харин ч түүнийг энэ мэргэжлээр биш өөр чиглэлээр ажиллах ёстой хүн юм гэсэн ухаарлыг төрүүлсэн гэхэд болно.
“Бас л өвгөн партизаны яриа”
Энэ явдлаас хойш нэг их удаагүй байтал тэр театрт дагалдан жүжигчин авна гэсэн зар олж унших нь тэр. Уг зарыг тун олзуурхан уншсан Гантөмөр шууд л театрт очлоо. Нэг өрөөгөөр шагайвал нөгөө сургууль дээр нь ирж яриа хийсэн зохиолч сууж байх юм гэнэ. Гантөмөр түүнийг учиргүй танимхайрч түүн дээр очин хүсэл сонирхлоо хэлбэл "Чи хө хаана сурдаг хүүхэд билээ” гэж байна гэнэ.
Тэр олон зуун хүүхэд дундаас ганцхан Гантөмөрийг яахан онцолж харах билээ дээ. Гантөмөр сурдаг сургуулиа хэлтэл “за за яв” гэх нь тэр. Хүсэлдээ хөтлөгдөн ирсэн залуу хархүү эрс шийдэмгийгээр “би явахгүй” гэвэл их зохиолч “Чи тэгээд юу чаддаг хүн юм бэ дээ” хэмээгээд түүний чадлыг үзэхээр болж гэнэ. Юуны тулд хэдэн жил сургуулийн уран уншигч гэж цоллуулсан билээ дээ, өнөөх л “Өвгөн партизаны яриа”-гаа уран цэцэн уншиж гарлаа.
Их зохиолч хамт шалгаж байсан хүмүүнийхээ хамт түүний уншихыг чих тавин сонсоод “За чи хагас сайн өдөр ирээрэй. Бид таван хүн тэнцүүлж авна, тэнцэж чадвал аз чинь чадахгүй бол хохь нь” хэмээн эрс шулуухан хэлэх нь тэр. Их зохиолчийн энэ үг үнэндээ түүнийг жүжигчнээр авчихсан юм шиг л баярлуулсан нь дамжиггүй. Товлосон өдөр шалгаруулалт болоход 15 хүн шалгагдсанаас шүүлтүүрт тэнцэж үлдсэн нь Гантөмөр, Цэнд-Аюуш, Сэдэд, Банди, Очир нар байсан гэх. Ингэж л тэр театр гэдэг аугаа их ертөнцийн алтан тайзан дээр хөл тавьсан түүхтэй.
Театрын хаалга татсан нь
Түүнийг театрт ирэхэд жүжигчид нь амарчихсан байсан учир залуу хархүү бүхий л ажилд дайчлагдах болов. Гэхдээ сонирхолтой юм болохоор энэ нь түүнд тийм ч хэцүү санагдаагүй гэх. Манаач хужаагийн оронд манаанд хүртэл гарч үзэв. Нэг л мэдэхэд театрт олон мундаг жүжигчид бужигнаж их хөдөлмөр эхэлчихсэн байлаа. Түүний хүүхэд насных нь мөрөөдлийн эзэд Ч.Лодойдамбын “Өөрийн замаар” гэх жүжгийг амилуулахаар ажиллаж шинэ залуу хархүүд ч анх жүжигт тоглох боломж олдох нь тэр.
Ингэж л түүний жүжигчин болох гараа эхэлж байсан түүхтэй. Ийнхүү түүнийг 1950-иад онд урлагт хөл тавьж театрын алтан босгыг алхаж байхад урлагийн алтан үеийнхэн болох Ц.Цэвэгмид, Э.Оюун, Гомбосүрэн, Л.Ванган, Н.Цэвэгмид, Цэндээхүү гэсэн олон хүмүүс тосон авсан юм. Тийм учраас тэрбээр тэднийгээ ах дүү, төрөл садан мэт хүндэтгэн хайрладаг гэсэн.
Урлагийн өгөөж
Түүнийг 1950-иад оноос урлагт зүтгэсэн гэж дээр өгүүлсэн. Тэр үеэс хойш тэрбээр олон олон жүжиг болоод кинонд тоглосон. Нарийн тоо гаргах юм бол өдгөө 500 гаруй дүрд тоглочихоод байгаа хүн. Хамгийн сонирхолтой тэрбээр энэ олон дүрүүдээ бүтээсэн гэж хэзээ ч ярьдаггүй. Ихэнх нь жүжиглэсэн дүр гэж тодотгох. Энэ тухайгаа тэрбээр “чи хэдэн дүр бүтээсэн бэ гэвэл би гарын арван хуруунд багтах тоо л хэлнэ.
Бусад нь жүжигчин болохын төлөө ажилласан үйл ажиллагаа. Урлагт суралцсан процесс байхгүй юу” гээд ирээд даруухан өгүүлж суудаг. Ер нь тэр дүрийг төгс бүтээнэ гэж байдаггүй юм гэж боддог нэгэн юм билээ. Харин тэрбээр Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Салга, “Хүний мөр” киноны Чинбат хоёрын дүрээ нэлээд тоодог. Тэгээд ч Чинбатын дүрээ өөрийн шинж чанар характерт нэлээд ойр болсон нь гэж дүгнэдэг гэнэ билээ.
Хэдийгээр тэр өөрөө хүлээн зөвшөөрдөггүй ч түүний бүтээсэн бас нэг дүр нь Погодины “Буутай хүн” жүжгийн Ленины дүр. Оросын их удирдагчийн дүрийг тэр монголчуудад нэг алхам ойртуулсан гэхэд нэг их хилс болохгүй. Харин тэрбээр энэ дүрийнхээ буянаар тамхи татах хорт зуршлаасаа салсан хүн. Энэ нь түүний амьдралынх нь ололт болсноос гадна эзэмшсэн мэргэжлийнх нь өгөөж гэлтэй.
Зовсон ч зовлоо гэдэггүй...
Түүний багын мөрөөдөл нь нисгэгч болох гэж дээр өгүүлсэн. Энэхүү мөрөөдлөө тэрбээр “Хүний мөр” киногоороо биелүүлсэн гэхэд нэг их буруудахгүй. Хүмүүс ч түүний энэ дүрд хайртай байдаг. Түүний том хүү нь аавыгаа мөнхөлнө гээд ууган хүүдээ Чинбат гэх дүрийнх нь нэрийг нь өгсөн. Харин Гантөмөрийн нуугдмал эцэг хүүгийнхээ заяа төөргийг үзээд “сайд, дарга болохгүй ч тийм зиндааны ажил амьдралтай явна” гэж хэлж байсан удаатай гэх. Үнэхээр ч тэр өдгөө Монголын ард түмэнд хайрлагдсан агуу жүжигчин болсон билээ.
Тэрбээр энэ тухайгаа “Тэр хүн үнэхээр мэдэж гэж одоо би боддог юм. Надад дутсан юм алга. Тэр сайд, дарга нарын өмсдөгийг өмсч, идэж уудгийг ч идэж ууж явна. Харин ч одоогийн сайд, дарга нар шиг муу хэлүүлж, сэтгэлээ хатаалгаж яваагүй. Талархлын сайхан үгс, алга ташилтаар л мялаалгаж явлаа даа” гэж ирээд л хуучлах. Гэхдээ түүнд хог дээр хэвтэж байсан талх сайхан харагдаж байсан үе бий. Гэр оронгүй явсан жилүүд ч бий. Зовсон ч зовлоо гэдэггүй, жаргасан ч жаргаж байна даа гэж хальдаггүй ийм л агуу хүмүүн бол Ц.Гантөмөр бөлгөө. Эцэст нь өгүүлэхэд амьдралын эрээн бараанаас өөрийн хүчээр өндийн гялалзсан жинхэнэ од тэр буюу.
Х.Алтанцэцэг
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс”
Сэтгэгдэл0
Солонгос Австрали Канад Энэтхэг Тайвань Сингапур улсад бүх төрлийн мэргэжлээр суралцуулна 7011-0503 9516-1006 9114-8232 89-011-011 www.edu-line.mn
5 хүүхэдтэй эхнэр Туул агсныг хаяж, одоогийн эхнэртэйгээ суусан. Тэр явдлаас болж өмнөх эхнэр нь сэтгэлээр унаж хөхний хавдраар нас барсан. Бага хүүхэд нь цэцэрлэгт байхад хаяад салсан хүн дээ энэ Гантөмөр. Ийм хүний үнэргүй, хуншгүй хүнийг юуг нь магтдаг юм. Их нүгэл үйлдсэн гэхэд их л удаан амьд явж байна.
setguulch geh ALTANTSETSEG yund hudlaa burna ve. Hujaagiin erliiz gedgiig hun bur medne dee. HUDLAA GEVEL gavyat jujigchin JARANTAVaas asuu. ter heleed ugno duu MAL AAAAAAAAAAAAAAAA.
deer bichsen hun boliosoi. hujaagiin erliiz bsan ch yadag yum sain l jujigchin sh tee. muu omdondoo sheesee goojuulsan ataarhuu amitan min duugui bai
Та өөрөө биш бол бусад нь хог новш, хужаа мужаа юм биз дээ? Тэгэх чинь арай л муухай байна даа, тухайн хүн ямар үүсэл гаралтай байсан нь одоо хэнд падтай юм бээ? Монгол түмнээрээ хийсэн бүтээсэн дүр болгоныг нь хараад, бишрээд ирсэн юм. Бие биеэ хүндэльеэ хүмүүсээ, бид чинь цөөхүүлхнээ ш дээ
Нэгнийгээ битгий доромжил, чи сургаар битгий чалч
medeej sain jvjigchin gedegtee hench margahgvi baihaa.harin gantomor guia shig dvr bvteesen olon arvan sain jvjigchid baigaa ted tegehd baatar baitugai gavytch vgvi yvj bna.
dalimduulaad jarantaig xeleed bna uu
Saihan Mongol er!
urlagiin huniig niigem n lalj bgam daa. kommunist niigemd bgaaui bol ch odoo suut hun bh bsn daa.
сайхан хїн шїї дээ хужаагийн эрлийз байсан ч ядага юм єєрєє залхуу їхэр монгол
naadakh chin hujaa garaltai yum bnlee
за да авьяас муухан жүжигчин дээ
yamar ah zahaa aldsan, yamar archaagui garuud ene teneg teneg komment uldeedeg bnaa... Gantumur guyain togloson kino jujiguudiig n uzsen hun bna uu, ingehed? hol ochij hutatgaaj bai.
Aguu Khun bi togloson jujiguugdiig uzej bsan durendee mundag ordog bsan . Gantomor gyai mini bid nartaa oshoo Olon jil kharagdaj eruul enkh urt udaan az jargaltai monkhiin us uusan um shig amidaarai !!!!!!!
Sain saikhan buhnii deediig husye
Aguu khun shuu ene hun bol tand sain saikhan buheniig huseye.shavi chin Zuunnast Chinbat
aguu maguu l bh ter togloson durdee.gehde tiim ch aguu n ch yu yum..hun chanarin huvid hulin chigchii huruud ch hurehgui uudgui hun yum genlee.hursh ail bsan tanil bsan naiz nuhud bsan buh humuus tegj yaridagdaa.mash unelgee muutai yum bile.urlagiin buyanaar hun shig haragdaad yavdgiin baigaa biz chaavaas.
Harvaas ilt hujaagiin sheestei adilhan.hujaa bolohoor n deer ued tomchuud ahan duustei n hamt manaach hiilgedeg baijee
Jarantav guai nas barziishd yahuu?
neeree namaig l 8 10-aad nastai bhad hujaagiin erliiz hun chanar ih muutai geed 80 90-eed ond ih sonsogdoj bsan yum bna.
Hujaa tsarai ni shuud l haragdaj baina dag. Ugaasaa nuugdmal etseg gej nasaaraa nuusan hujaa etsgee l helj baigaa biz. Hun muutai ehner huuhduudee gomdooson zaluuhan ehnertei, arhi uudag baisniig ni harsan uzsen humuus yaridag l yum bilee. Deehne uyed tursun ni az baisan baih aa, kino od bolj giigeed humuuseer hureeluulj yavsan ni bol...
Yu ch chadahgui muu sain uher Mongoluud,hordomhoi uchraas uudluhgui,hun chanrgui muusain maluud mini naad hun chin hiisen yumtai hun,muu Mal Mongol hujaa nar chin harin delhiig donsolgoj yavna,harin uursduu guilgachin baidlaasaa garch chadahgui maluud,hezee uudlunu duu?
Hun arvan huruu tegsh baidaggui. Mergejildee sain baigaa, sain jujigchnind talarhaj bna.
Гантөмөр гуайд сайн сайхныг хүсэн ерөөе. урт наслаж удаа жаргаарай. Хүн чанаргүй өөдгүй хүмүүсийн үгийг бүү тоогоорой. Амьдрал эрээн бараан, алдаж онохгүй хүн хаа ч үгүй билээ. Залуу насандаа зовлон жаргал,алдах онох аль аль нь байгаа л биз. Гэхдээ Монголын төлөө чадах бүхнийгээ чин сэтгэлээсээ хийж явсныг чинь ард түмэн бас бурхан тэнгэр мэднээ. Танд сайн сайхныг хүсэн ерөөе.
Aguu hvn ta urt udaan naslaarai ervvl enhiig hvsie
Unexeer chadaltai mundag jujigchin shuu. Ooriin buteesen dureeree olon xuniig uxaarald xurgesen gej boddog. Xun bur tegsh tordoggui boloxoor odoo nes ondor bolson xuniig eldveer xeleed xereggui biz ee.
bi suis-in letse haisan medeellee endees olloo
tomor zamd uuriin zuukhnii galch nasaaraa kgiisen ganst muu akhaa kharj yzekhgyia baisaar ood bolgoson.khoorkhii ter akh ni bol khujaagiin khyykhed gedgee khenees ch nuudaggyia baivdaa