
КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 12 /DW/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич дайн эхэлснээс хойш анх удаа Украинд албан ёсны айлчлал хийжээ. А.Вучич “Украин-Зүүн Өмнөд Европ” дээд хэмжээний уулзалтад оролцохоор Украинд айлчилсан гэж Сербийн Ерөнхийлөгчийн засаг захиргаа мэдээлсэн байна. Түүний айлчлал нэг өдөр үргэлжилсэн бөгөөд урьдчилан зарлаагүй юм.
Дээд хэмжээний уулзалтын үеэр А.Вучич мэдэгдэхдээ, “украинчуудыг дэмжиж байгаагаа тодорхой харуулахын тулд" Серби улс Украины нэг юм уу хоёр хот эсвэл бүс нутгийг сэргээн босгоход оролцоход бэлэн байна гэжээ.
Тэрбээр мөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах Украины хүчин чармайлтыг дэмжиж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. “Украин-Зүүн Өмнөд Европ” дээд хэмжээний уулзалт Одесса хотод болжээ. Уг уулзалтыг аюулгүй байдлын асуудал, тэр дундаа Хар тэнгисийн нөхцөл байдлыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулсан гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Румыний Ерөнхийлөгч Никушор Дан мөн сонгуульд ялснаас хойш анх удаа Украинд иржээ.
Одессад болсон дээд хэмжээний уулзалтад Молдова улсын Ерөнхийлөгч Майя Санду, Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис, Хорватын Засгийн газрын тэргүүн Андрей Пленкович нар мөн оролцжээ.
Эдгээр удирдагч бүгд Украинд дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзаж байв. Харин Ерөнхийлөгч А.Вучичийн айлчлал анхаарал татсан нь Серби улс төвийг сахисан байр суурь баримталдагтай холбоотой. Белград Украины газар нутгийг өөртөө нэгтгэх Москвагийн оролдлогыг хүлээн зөвшөөрдөггүй боловч Европын Холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай хэдий ч Оросыг ил тод шүүмжлэх, хориг арга хэмжээ авахаас зайлсхийсээр иржээ.
Өдгөө 55 настай А.Вучич Европын Холбооны удирдлагуудын эсэргүүцлийг үл харгалзан тавдугаар сард Москвад хүрэлцэн очиж, Дэлхийн II дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаанд оролцсон байна. Тэрбээр 2017 оны зургаадугаар сарын 1-нээс хойш Сербийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа юм.
"The Financial Times" сонины мэдээллээр, 2024 оны зургаадугаар сарын байдлаар Серби улс гуравдагч орнуудын дамжуулан Украинд 8 тэрбум еврогийн зэвсэг нийлүүлсэн байна. А.Вучич энэхүү мэдээллийг “ерөнхийд нь үнэн” гэж хүлээн зөвшөөрч, зэвсгийн экспорт нь Сербийн “эдийн засгийг сэргээх арга хэмжээний нэг хэсэг” гэж мэдэгджээ. Сербийн батлан хамгаалахын үйлдвэрүүд Украинд зэвсэг нийлүүлсээр байна гэж Оросын эрх баригчид мэдэгдсэний дараа А.Вучич Украинд зэвсэг нийлүүлэх магадлалтай гэрээ хэлцлүүдийг зогсооно гэж амласан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
1989 онд АНУ ерөнхийлөгч George.H.W.Bush ЗХУ-н ерөнхийлөгч М.С.Горбачевт хандан "Ноён Горбачев, хэрвээ та Берлиний ханыг буулгаж хоёр Германыг нэгдэхийг зөвшөөрвөл бид НАТО-г дорно зүг 1 инч ч тэлэхгүй байхыг таньд батлан амлаж байна!" гэж хэлэв. Горбачев Берлиний ханыг буулгаж хоёр Германыг нэгдэхийг зөвшөөрсөн. Харин George.H.W.Bush хэлсэн үгэндээ хүрэлгүй НАТО-г дорно зүг тэлэхийн тулд хамгийн эхний том саад болох Югослав улсыг 1991 онд бөмбөгдөн задалж устгав. Югославаас үлдсэн хамгийн том улс болох Серби улсыг фашист НАТО түрэмгийлэгчид 1999 онд бөмбөгдөж Серби улсыг дахин задлаж хувааж байв! Товчхондоо шуналт өрнөдийнхний "Хуваа, захир!" гэсэн зарчим!
Фашист НАТО 1991 онд Югославыг, 1999 онд Сербийг бөмбөгдөж байхад ганцхан Орос эсэргүүцэж нацист Киев чимээгүй далдуур дэмжиж байв! Юм тэгээд ээлжтэй хоржоонтой юм болхоор Сербүүд одоо нацист Киевт яг адилхан хариуг нь барьж байна! бас нацист алиалагч Зеляд зориулсан дипломат хошигруулалт хийгээстэй, ккк
Нацист алиалагч Зелягийн Орост нэмэлт хориг тавих уриалгад Сербийн Ерөнхийлөгч Вучич гарын үсэг зурхаас татгалзсан байна, ха ха ха
2022 онд дэлхийн 120 гаруй улс нацист Киевийг дэмжиж байв, 2023 онд Европ Ази Австралийн 80 гаруй улс, 2024 онд Европын 40 гаруй улс, 2025 онд зүүн өмнөд Европын 12-хон улс дэмжиж үлдэв, гэтэл тэр 12 улсаас Серби улс нацист Киевтэй санал нийлэхгүй гэдгээ шууд илэрхийлэв! Нацист Киев, НАТО фашистууд ҮНЭНд гүйцэгдэж байна!
зелинскийн төрсөн кривоград хотыг авахад л хама юм дуусна Одесс хот орос хот байсаар ирсэн тийм учраас арван дөрвөн онд анх үдаа гурван зуун хүнийг шатаав