Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцохоос татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан байна.
Энэ нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэснийг зөрчсөн байна хэмээн Цэц дүгнэж холбогдох зохицуулалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, хууль зүйн техникийн хувьд засаж залруулах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлтэндээ дурдсан байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийн хэдэн хувийг ХХБ хянадаг вэ. Цэц банкны хяналтанд орсон гэж үнэн үү.
Shuuhiin shiidver guitsetgeh ajilga ni danda hariutsagchiin tald uilchildeg jishee ni bi 2015 ond garsan shuuhiin togtoolo odoo boltol hohirolo avch chadaagui bh jiseetei