Судлаач хүн их сониуч л даа. Ер нь ингэхэд монголчууд нетээр юу сонирхдог юм бол гээд үзлээ. Гамбуушаас өөр сонирхож байгаа юм даан ч алга. Google хайлт хийгээд үзсэн чинь манай монголчууд хүйсээ солиулсан Гамбуушийг ихэд сонирхож, түүний тухай мэдээлэл 140.000 илэрцтэй аварга амжилт тогтоожээ. Илэрц нь ийм байхад хайж уншсан нь үүнээс хавьгүй олон байх нь мэдээж хэрэг. Монголчууд бүгдээрээ манин болчихсон юм шиг байна. Яагаад гэвэл монголчуудын амь амьдрал, хувь заяа ганцхан “хүйс солиулахтай” холбоотой юм байна…
Харьцуулалт хийхийн тулд тэгвэл би гэдэг хүн ямар бол гээд хайлт хийгээд үзсэн чинь 233.000 илэрц байна. Энэ нь би эрхэм Гамбуушаас “түрүүлчихсэн” гэсэн хэрэг огт биш юм. Би шинжлэх ухааны хялбаршуулсан блог нээгээд үйлээ үзэж үзэж, дөрвөн жил зүтгэж зүтгэж Гамбуушаас ердөө л тавин хувь илүү гарч.
Google яахав “алдсан” байж болно. Тэгээд Yahoo дээр шалгаад үзлээ. Тэгсэн чинь Гамбууш 6060, судлаач Д.Ганхуяг 4030 илэрцтэй байна. Ингэхээр монголчуудын оюун санааны хэрэгцээг тоолоход хайлтын системүүдэд ямар ч алдаа гараагүй байна.
Гамбууш намайг ялж байна, монголын ард түмэн түүнийг хүндэтгэн биширч, хайрлан анхаарч байна. Намайг бол захын хүн л хуц гэж байгаа юм чинь. Нэр хүнд, алдар гавъяа түүнд л байна.
Иймээс би Гамбуушт баяр хүргэж байна. Яагаад гэвэл тэр орчин үеийн монголчуудын оюун санааны хэрэгцээг дээд зэргээр хангаж байна.
Монголчуудын оюун санааны хэрэгцээг юугаар л бол юугаар хангаж болдог аж. Шинжлэх ухаан л биш бол “нохойн баас” ч монголчуудад “сайхан” байдаг юм байна.
Кино гэхэд л “Халтар царайт”-ын зиндааных байхад болоод явчихна, урлаг гэвэл бүдүүлэг хошин шогоос нэг их илүү гараад хэрэггүй биз. Мэргэжил гэвэл дуучин, бүжигчин, жүжигний сургуулиудыг үлдээгээд бусдыг нь хаавал таарна. Яахав, загвар өмсөгч, кино найруулагч, дипломат, удирдлагын гэх мэт “элит” сургууль ганц нэг байна биз.
Тэр математик, физик, хими, биологи, генетик, инженер, зохион бүтээгч, электроник энэ тэр гэсэн “толгой өвтгөсөн” юмнуудаар үхснээ хийхийм…
Ийм учраас л монголын нийгэмд ид шидтэн, далд увьдастнууд мандан бадарч, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ хийсэн нь ад үзэгдэх тавилантай аж.
Монголчуудын танин мэдэхүйн болон оюун санааны агуу их хэрэгцээ мандтугай. Та нар үнэхээр “агуу ухаантай” ард түмэн юм…Намайг юм бичих болгонд өөдөөс сүрэглэн дайраад байдгийн учрыг би одоо л олж байна.
Би монголчуудын оюун санааны энэхүү “агуу их хэрэгцээг” мэдэхгүй шинжлэх ухаан мухаан гэж “шал дэмий юм” хийж байсан юм байна.
Яг үнэнийг хэлэх юм бол Та нар бол үнэхээр маанаг тэнэг, сэтгэлгээний гажигтай, мухар сүсэгт автсан, мэдрэмждээ хүлэгдсэн, хий фантаазтаа автсан, муйхар, шинжлэх ухааныг үл ойшоодог, юм уншдаггүй, юу ч мэддэггүй, мэдсэн хүнийг ад үздэг, сэтгэн бодох чадваргүй, ёс суртахуунгүй, эрдэм номгүй, хоосон цэцэрхэхээс өөрийг үл мэдэх, бүтээж үл чадах, европ соёлын өнгө будгаар халхавчилсан хамгийн харанхуй мунхаг ард түмэн…
Бүгдээрээ биш ч гэсэн дийлэнхи олонхи нь, үйл явцын хандлага нь ийм болохоор би нийтэд нь “ард түмэн” гэж байгаа юм. Худлаа гэвэл Орифлемийн Оюунгэрэл шиг авгай Та нараар хүссэнээрээ тоглож болдог юм. Одоо Та нар сүрэг сүргээрээ судлаач Ганхуягийн эсрэг “загалмайтны аян дайн” зарлах чинь бас худлаа юу…
Ухаандаа АН, МАН хоёр “хүйсээ солиулчихсан” чинь манай ард түмэн тэр муу хоёрыгоо сонирхоод жигтэйхэн. Энэ чинь бас худлаа юу…
Ингэхэд АН, МАН, МАХН, МҮШН эд нарынхаа “хүйсийг” мэддэг амьтан Та нарын дунд ганц ч байхгүй. Та нар бол “өмдий нь тайлахаас” нааш ёстой ялгахгүй, харин би бол шинжлэх ухааныхаа ачаар “мэддэг” юм. Уг нь ингээд л системийн анализ гэдэг шинжлэх ухаан хэрэгтэй болдог юм л даа.
Та нар шиг ийм “оюуны хэрэгцээтэй” ард түмэнд “хиймэл эрхтэн” харуулчихад л “хүйс нь зөв” гээд сонгуульд саналаа өгөхийг чинь би сайн мэддэг болоод ингэж хэлж байна.
XXI зууны энэхүү мунхаг харанхуйгаас салъя гэвэл шинжлэх ухаанаас өөр аврал байхгүй.
Үүний эсрэгээр бол бүгдээрээ хүйсээ солиулж дэлхийд алдаршихгүй юу. Тэр их “шүтэн бишрээд” байгаа Гамбууштайтайгаа бүгдээрээ адилхан болчихбол харин ч зүгээр юм биш үү…Оюун сэтгэлгээний манин гэж байдаг бол энийг л хэлдэг байх…
Өмнө олон удаа хэлж байсан болон дээр өгүүлсэн “жижиг” жишээнээс дараах ихээхэн ноцтой дүгнэлтүүдийг хийж болно.
1. Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн том, гүн гүнзгий эвдрэлд орсон байна.
2. Энэ нь монголын нийгмийн оюун санааны амьдралд шинжлэх ухааны эзлэх байр суурь алга болж, түүний орыг мухар сүсэг, хуурамч шинжлэх ухаан, сенсаци эзлэх болсноор илт харагдаж байна.
3. Монголчууд мэдээллийн шинэ зуунд хувь хүн, үндэстний хувьд дасан амьдрах ямар ч бэлтгэлгүй, мэдээллийн сонголт хийх хүсэл, мэдлэг, чадваргүй байна. Үүний улмаас монголчуудын олонхи вирустсэн компьютер шиг болж, хувь хүний хувьд хэвийн сэтгэн бодох чадвараа алдсан байна.
4. Оюун сэтгэлгээний залхуурал, бэлэнчлэл, хялбарчлал бүх нийтийн үйл хэрэг болсон байна.
5. Монголчууд өөрсдийгөө боловсролтой, орчин үеийн, мэдээлэл авах хязгааргүй эрх чөлөөтэй гэж боддог нь гүн гүн гүнзгий эндүүрэл мөн. Даяар мэдээллийн ертөнцөөс хувь хүн, улс үндэстэн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч чадахгүй, мэдэхгүй байгаа тохиолдолд мэдээллийн эрх чөлөө эдлэх боломжгүй.
6. Энэ бол монголын төрийн сүүлийн хорь гаруй жил явуулж ирсэн шинжлэх ухааны эсрэг харалган бодлогын бодит үр дүн мөн.
7. Монголын төр хийгээд намууд, тэдний мэдэл, эрхшээл, хяналтад буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол монголын ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөн.
8. Оюун сэтгэлгээний энэхүү харанхуй мунхаг байдлыг засаж залруулахад шинжлэх ухааны нэр хүнд, байр суурийг дахин сэргээх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд хувьсгалт шинж чанар бүхий асар их хүчин чармайлт хэрэгтэй.
9. Оюун сэтгэлгээний ийм харанхуй мунхаг байдлаар монголчууд үндэстний хувьд цаашид урт удаан оршин тогтнох боломжгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?
Сэтгэгдэл0
magadgui l yum shuu. yum yum l haragdah met.
MONGOL HARANHUI NIIGEM BOLSON GEAWN DUGNELT AALI ERT HIIGDSEN...HOSHIN SHOG UZEED INEEJ HUURCH BAYASAAD,SOLONGOS KINOOND OROOD TV UZEJ ITGEED BUGD ZOMBI BOLSON ...ENE ARD TUMEND AVRAL ALGA
ЭНЭ ХҮН ТӨРД МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ҮГИЙГ НЬ СОНСДОГ ХҮН БАЙНА УУ? ТӨРД АЖИЛЛУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ ХЭНЭЭС Ч АЙХГҮЙ ХЭЛЭХ ГЭСНЭЭ ХЭЛЧДЭГ ХҮН БОЛОЛТОЙ
Судлаач хүн бичсэн гэхэд алджээ. Өөрийгөө Гамбууштай харьцуулснаар олны сэтгэлгээний үр дүн шууд харагдахгүй шүү дээ. Эсвэл гамбууштай барьцаад байгаа юмуу. Тэр хүн насаараа өөрийнхөө төлөө зүтгэж эцэстээ ялан дийлсэн. Монголд ганц өөрийнхөөрөө байгаа хүн болов уу. Бас олон алдаатай үг хэрэглэсэн байна. Манин ч юмуу иймэрхүү үгийг олон улсад доромжлолын гэж хүлээн зөвшөөрдөш. Дэлхийн томоохон сонин сайт энэ үгийг хориглосон байдаг байх шүү.
Teneg hun uuriigee Ganbuushtai harizuulaad ternii orond ter Hatanbaatartai harizuulaach.. Tegeed Nohoi doloo sudlaaj mudlaaj n Mongold yu hiisen yumbe?????? Ganz barilgaaa ch zuv baruuni standartand barij chadahgui baij tanar bol jinhen nohoin tagalzaganuud........
ganbuush hunii sonirhol tataj baigaa yum shin unshihgui yadag yum.. yadaj hiisen yum n unen yumdaa
Tegeed ooriin chin niitleliig unshaad haigaad baival gaigui bolovsroltoi zutgeltei amitan bolohuu shulsee uschuuleed bailgui Gambuushaas dor gedgee huleen zovshoorchdee
Gambuush chamaas hamaagui iluu gedgiig medeh uu ? chinii sudlaach gej yuu baihav ,argagui l tenegee hund buu gaihuul
za daa, ganbuush ta 2iig tiim ih sonirhono gedeg ch hudlaa bhaa. bi lav ene yun hun, yadag hun gedgiig medku yum bna. harin ch ganbuushtai uuriiguu yagaad haritsuulaad bna gedeg n iluu sonin bna. teheer humuus shal uur yum sonirhoj bgaaz.
chi medehgui baij bolno gehdee ene hun yu gej helsen be geheer bi baahan niitlel bicheed baidag getel nadaas iluu ner hundtei hun baidag ni Gambuush baina manai Mongolchuud eruusuu oyun sanaanii huvid yalzarsan erduu zugaa tsengel huusun shinljeh uhaanii ter nariin shiriin uruu oroh durgui massaaraa er ni eldev id shidend itgeed baidag bolohoor minii bicheed baigaa niitlel ch er ni heregtei yumuu gej buhimdsan hun bainaa gej baina
chi uls tur sudlaach gankhuyag gedeg huniig sonsoogui meddeggui yum bol bolobsrol ih l doroi pc gee asaagaad porno l uzdeg gar b.h daa
jahan l yum unshwal ene huni yu geh ged bgag oilgonoo
Энэ хун хэдий хэтруулэгтэй боловч монголчуудад санаа зовсондоо бас бодог ойлгог гэсэндээ бичсэн байхаа. Ганхуягаа жаахан уужуу тайван бичиж байгаарай. Амжилт хусье.
Ганхуяг улстөр судлаачыг үнэхээр дэмжиж байдаг нэгэн байна. Үнэн үг хүнд гашуун байдаг шүү дээ
Хар масс гэдэг бол бодитой зүйл. Тэдэнд нарийн мэдрэмж, өндөр боловсрол мэдлэг байхгүй, тийм юмтай орооцолдох цаг ч байхгүй. Сул гарсан жаахан цагаа адгуусны таашаал авахдаа л зориулдаг. Яагаад гэвэл тэр нь амьдральн таашаал авах хамгийн хямд төсөр арга. Гэхдээ тэд адгуус огт биш, харин сониуч, юманд яаж хандахаа бүдүүн бараг төсөөлчихнө. Үгүй ядахдаа хэнийг дагах, сонсохоо мэддэг, тийм хүнийг ойр орчмоосоо олоод сонгочихсон байдаг. Тэд 99%, үлдэх 1% ийнхаа амаар явдаг. Тэр арай гайгүй 1% хувь нь бас цаанаа будаа иддэг 0.01% тай. Тэр 0.01% нь л тань шиг хүнийг ойлгодог, хүндэлдэг юм шүү дээ. Таны рэйтинг харин өндөр байна. Баруунд ч гэсэн порно хайлт хамгийн өндөр хувьтай байдаг. Интэрнэтээс хамгийн түрүүнд ямар бизнэс ашиг олж эхэлсэн бэ? Хамгийн эртний бизнэс.
sudlaachiin zugees yamar ch barimt noltolgoo alga. huviin uzel bodloo l bichsen bn. Muu l bn daa ganhuyag ahaa!
Tenegt mal mini!!! Barimtiig ni heleed baihad oilgodoggui hooson tolgoit!!!
Энэ удаа зохиолч, нийтлэлч Ц.Доржготов гуайнд өнжлөө. Хөгжим бүжгийн урд талын орон сууцны гурван өрөө байранд хөгшинтэйгөө амьдардаг юм байна. Зээ охин нь бас эдний гэр бүлийн гишүүн. Өвөө, эмээгийн амины зээ гэнэ. Биднийг очиход Цэнгүүмаа хичээлдээ явахаар бэлтгэлээ хийж байлаа. Сургуулийнхаа урлагийн үзлэгт бүжиглэх гэж байгаа аж. Нагац ахдаа бүжгийн хувцсаа захиалжээ. Нагац ах нь Доржготов гуайн хүү Балдорж. Загвар зохиогч гэнэ. Цэнгүүмаагийн бүжгийн хувцсыг өгөхөөр ирчихсэн байх үед нь бид очсон юм. Биднийг зочны өрөөндөө урилаа. Өргөмжлөл, зурагнууд өрсөн ханын шүүгээ, буйдан, ширээтэй энэ өрөөний "эзэн" нь Цэнгүүмаа. Цэнгүүмаагийн гол өмч нь компьютер тавьсан ширээ. Доржготов гуайн хувьд эндээс интернэтэд орж Baabar.mn-д орох нийтлэлээ мэйлддэг гэнэ. Гэрийн эзэн зээ охиныхоо аягалж өгсөн сүүтэй цайг оочингоо "Сүүлийн үед өгүүллэг зохиол гэхээс илүү нийтлэл их бичиж байна. Төр засгийнхантай хамт хэрэлдмээр санагдаад байх юм. Гэхдээ миний яриад байгаа зүйл хэлж байгаа хүндээ хүрдэггүй шиг байна аа. Зурагтаар гардаг дүртэй нь л хэрэлдээд байх шиг байгаа юм" гэж хэлээд инээв. Гэрийн эзэн өдрийнхөө ихэнх цагийг сонин унших, нийтлэл бичихэд зарцуулдаг аж. Доржготов гуай зохиолчдын хороонд ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. "Тэтгэврийнхээ мөнгийг авна гэж том ажил бий. Наадамд үзэхийн дайтай юм болно. Урьд өдрөөс нь гоёж байгаад л явна шүү дээ. Улсад олон жил ажилласан болохоор тэтгэврийн хэд маань амьдралд хүрэлцээтэй. Хүүхдүүддээ өгнө үү гэхээс юм авахгүй амьдраад байна. Хүнд ер нь нэг их юм хэрэггүй. Миний хувьд мөнгө хөрөнгөнд дуртай биш. Юмтай байж үзээгүй болохоор дур ороогүй байхгүй юу. Харин малчны хүүхэд болохоор малд их хайртай" гэж ярив. Тэтгэвэртээ гараад аав, ээжийнхээ нутаглаж байсан газарт долоон жил мал дагажээ. Архангайн Хашаатад мал маллаж байх үедээ бичсэн өгүүллэгүүдээ эмхэтгэж "Хашаатын өгүүллэгүүд" ном хэвлүүлжээ. Тэр үед өсгөж байсан мал нь одоо ч байгаа гэнэ. Хөдөө малтай болохоор захаас мах авдаггүй гэнэ. Зочны өрөөний ханын шүүгээн дээрээ "Утгын чимэг", "Алтан өд", "Шувуун саарал" наадмын өргөмжлөлүүдээ өржээ. Ханын шүүгээний хүндтэй хэсэгт залардаг бас нэг шагнал гэвэл олон улсын шог зохиолын "Мөнгөн зараа" наадмаас авсан өргөмжлөл нь. Шагналаа 1975 онд Болгарт очиж авч байж. Болгарын талаас бүх зардлыг нь даана гээд урихад ажлаас нь чөлөө өгөөгүй, Гадаад яам ч нааштай хандаагүй гэнэ. Цагдаагаас иргэний журмаар паспорт гаргуулж, амралтаа аваад явж байжээ. КОММУНИСТ ОРОСЫН СОЦИАЛИЗМД ДУРГҮЙ БАГШИЙН ИТГЭЛТЭЙ ШАВЬ. Биднийг зочны өрөөнд ярилцаж байхад хөгшин нь орж ирэв. Мягмаржав гуай уран зохиолын багшаар 30-аад жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Доржготов гуайн зохиол, нийтлэлүүдийн анхны уншигч нь. Бас шүүмжлэгч, зөвлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэнэ. Ерээд онд ямар л жагсаал болно тэр бүрд хоёулаа ажил болгож очдог байж. Нэг өдөр бага хүү нь "Жагсагчдынхаа хоолыг хийе дээ" гэчихсэн сууж байжээ. Хойно оюутан байхад нь багш нар нь коммунизмд талгүй, хичээл дээрээ хүртэл тэр хандлагаа нуудаггүй байж. Гэхдээ Азийн оюутнууд тэр дундаа вьетнамуудаас их болгоомжилдог байжээ. Харин Монголын Доржготовт их сайн байж. Коммунист Оросын социализмд дургүй багш нарын итгэлтэй шавь нь байсан бололтой. Ер нь аль жараад оноос л барууныг дагах хандлага Оросын залуусын дунд бий болчихсон байсан гэнэ. Польшид Америкийн нөлөө их байсан учраас сургуулийнх нь польш оюутнууд Холливудын киног аль хэдийн үзчихсэн явж байдаг байж. Тэр үед Чехэд гарсан бослогыг Варшавын гэрээний орнуудын цэргүүд очиж дарж байсан талаар сонирхуулав. Чехэд амиа алдсан орос цэргүүдийн шарилыг галт тэрэгнээс буулгаж ар гэрт нь хүлээлгэн өгч байгаа мэдээ гарахад оросууд чех оюутнуудыг зодох гэж дайрч, чехүүд нь "Бидний асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэг байгаагүй шүү дээ" гэж эсэргүүцэж байсан гэнэ. Доржготов гуай залуу цагийнхаа зургуудыг сонирхуулангаа "Унаган дургүйцэл Орост оюутан байхад сэдэрсэн шүү. Энд ирээд тэр дургүйцлээрээ үзэлцсэн бол шоронд орох байсан л даа. Би чинь их зальтай хүн. Зохиол бүтээлдээ давс, хужрыг нь тааруулаад нууцаар, далд утгаар хэлчихдэг байлаа. Гэхдээ илэрхий долигонож яваагүй. Тийм ч учраас надад албан тушаал гэж байгаагүй. Хуучин цагт багийн агент гээд гэртээ бараа хураасан нэг нөхөр байсан даа. Социалист өмч хадгалж байгаа хүн шүү дээ. Тэр нөхөрт бол нам засаг их том хариуцлага хүлээлгэж байгаа юм. Харин би багийн агентын дайны ч хариуцлага хүлээж байгаагүй. Үзэг бийр л байсан. Зурна, бичнэ, хэвлэлийн дээд сургууль төгссөн болохоор хэвлэх үйлдвэрийн хар тугалгатай ноцолдоно. Тийм болохоор "Тоншуул"-д байлгаад байсан болов уу. Халдаггүй, дэвшүүлдэггүй, шагнадаггүй байлаа. Тэгэхээс ч аргагүй, би чинь улс төрийн боловсрол нимгэн, хөрөнгөтний үзэл сурталд автаж болзошгүй нөхдүүдийн дансанд ордог байсан юм. Бас дарга нарт дургүй, малчдыг өмөөрдөг гэсэн гоншинтой байснаа намд элсэхдээ л мэдэж байлаа" гэж хэлээд мушилзав. Зочны өрөөний ханын шүүгээний дээд талд аав, ээжийнхээ зургийг залжээ. Зураач Ц.Байды хөргийг нь зурж дурсгасныг ханандаа өлгөжээ. Нөгөө хананд нь өлгөсөн Хөгнө ханы зургийг бас Байды гуай зурж өгчээ. Гэр бүлээрээ авахуулсан зургаа зочны өрөөнийхөө гол хэсэгт байрлуулжээ.
Ta vnen zvw dvgnelt ugchee
Максим Калашников. Где прячется СССР В прямом эфире russia.ru журналист и футуролог Максим Калашников. Он рассказал ведущей Юлии Гусаковой о пути России - об Изборском клубе, лидерах оппозиции, коррупции, бизнесе, развитии и деградации нации, народных идеалах и будущей жизни в стране. http://www.youtube.com/watch?v=OP-pTPekJfs
Taniig demjij b.na 100%
zov sedviig hondson bolovch haritsuulj bui hun chini bish bnaa.ta sudlaach gedeg saihan neree ashiglaj gemgui hunii setgel zui ruu dairch bolohgui,deed mergejiltei bolovson hunii dald hargis zan gehees iluug helj chadahgui ni,
www.amarnet.org луу орж WordPress программыг монгол хэл дээр үнэгүй сурна уу.
Yanaa bi eryyl ym b.a
A
AJMA GAMBUUSH STYLE
гамбуушийг үзсэн хүн байна уу, тэр ямар бэ
Zuv yum bichsen bna. Er ni bichsen yumnuud tani miniihtei niildeg shyy. Bi MUIS-iin matematikiin bagsh. Moskvad 4 jil, Amerikt 2.8 jil, Japand 4 jil sursan. Bi yygeeree ongiroh geegyi shyy. Zuvhun sonirholtoi, ihenh ni ynen yum bichij bgaa tul uram hairlah gesen yum. Amjilt!
Тархины тураал нь хүндрээд тархины хатангиршил болчихсон ард түмэн өөр яах ч билээ.Нет мэтэд ордог бас ч гэж "элит" боловсролтой шахуу хүмүүс ийм байхаар тэрэндээ орж чадахгүй байгааг нь юу гэх вэ.Шинжлэх ухааныг хэлтлэх гэхээр сулралтай тархи нь хүрэхгүй болохоор бөө удганд итгэж,шар сонингоор мэдлэгээ арвижуулахаас өөр чадвар мөхөс хүмүүсийг шүүмжлэх нь учир дутагдалтай.1990 оноос хойш академик боловсролыг элдвээр гоочилж баруунаас сайн юм авна гэсэн боловч хуучин ч үгүй,шинэ ч үгүй болсон.Өнгөрсөн жилийн олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар "F" үнэлгээ авсан боловсролын системтэй, "Азийн үлгэр жишээ ардчилсан" улс нэг иймэрхүү.Боловсролгүй ардчилал хир хол явдаг нь их сонин.МАНАН -н авилгачид дарлаж суухад л тийм боловсролгүй иргэд хэрэгтэй байж болох юм.Мао Зе Дун "Хятадын ард түмэн цэвэр цагаан цаас шиг байх ёстой.Бид дуртайгаа бичнэ"гэж хэлсэн гэдэг.Хятадын коммунист дарангуйлагч болон монголын ардчилсан дарангуйлагчдын хооронд ялгаа үгүй байна.
bitgii ingej mongolchuudaa doosh ni hiij baigaachee. busad ornii humuus geheeree gegeersen mglchuud geheeree haranhui gedeg oilgolt tulgaad baihiin. hun l bol hun shde. ali ulsiinh baihaas ul hamaarna. alivaa niigemd bolovsorson heseg ni ochuuhen tsoonh l baidag shde. bugd uls dayaraa, niigmeere gegeersen, bugd l shinjleh uhaan sonirhodog, bugd l songodog hogjim sonsdog baina gej hezee ch baihgui shde. baidag l zuiliig harluulj bichih yamar shaardlaga baigan. eniig unshaad hoortson zarim garuud ih demjsen baina. hun bolgon neg hev zagvart barigdaj neg yumiig sonirhodgui shde. zaza tovchihondoo helhed bitgii mongolchuudaa doosh ni hii.
та үнэн хэлж байна.ингэж хэлвэл ойлгох бол уу, яах бол, аа мэдэхгүй, өдрөөс өдөрт оюуны хоосрол газар авч байгаа үнэхээр бид нар тэнэгэрээд л байгаа шүү
одоо яана аа, Дэмбэрэл багшийн хэлснээр оюун ухаан муудаад байна даа.
ene setgegdluudiig unshaad baihad yum bodoj chaddag humuus n ene huniig demjeed,ter eserguutseed baigaa humuus ene nöhriin helseneer teneg Mongol ...
Za boli! Bi ter Gambuushiig chini tanihgui yum baina!
Xe xe xe! Hudlaa yariad l .....!!! xexexe
bi bi-d Za boli Bi ter Gambuushtai sex hiij uzegui yum baina gevel iluu unemshiltei baih !!! xe xe xe
mongolchuudaa doosh n hiigeegui baih ,uneniig helsen bainaa nöhdöö,mongolchuud unen ug helsen hund durgui baidag n gem bish zan
Minii huvid Ganbuushiin tuhai unshihdaa, ene hynii zorig hatuujiliig bishirsen... sudlaach huvi hynii harah unchugiig bas heterhii guivuulj "teneg" doromjiljee. Ganbuush bol uuriin hyssendee charmaij, olon nugachaa saad totgor doromjloliig amssan, iim hynii medeeleliig unshihgyi baihiin arggyi, tyynees bish za bi hyisee soliulya ch gedeg yumuu hynii muud durlaj bi lavdag huviin zygees unshaagyi.
Za unshih ni unshaad unshihgui ni unshihgui l baina biz! Yund ni buhimddag yum!
unshih
Сайн байна уу, Ганхуягаа? Зүгээрдээ, би хараахан тэгж санахгүй байна. Хүн гээч угаасаа сониуч тиймдээ л тэрхүү бодьгалыг сонжиж ордог болвуу. Монголчуудын минь хувьд бид чинь сургууль дүүргэсэн, энд тэнд очсон, гэдгээсээ үүдээд ч юмуудаа бусад бодьгалуудаа дорд хара явдал буй санагддаг. Үнэндээ тэр сургууль дүүргэх хэрэгтэй, амь амьдралаа аваад хөтлөөд явахаасаа үүдээд хөгжиж дэгжиж өөдөлж өөдрөг, аэил хэрэг, хөдөлмөрөө эрч бях зарахаасаа илүүтэй ташин техник, текнологи ашиглаад хөдөлгөж явууласнаар цаг нар хожиж өөр зүйлд зарцуулагдах цаг илүүчлэгдэх. Хэдэн биенээ илүү дутуугаар гүүчилж байхаао хэлж ярьж буйг нь сонсож чагнаж өөр хоорондоо тус дэм болж оюу ухаанаа хуваалцаж байх минь л ононодоо гэж санагдаг юм. Бухимдаад яахавдээ чи, сонирхож сонсож дуулах, санаа сэтгэгдлээ хуваалцах, аль хэлж өгүүлсэнг тань санаж сэрж, тунгааж байдаг бодьгалууд байдаг л байлгүйдээ.
"хара"-харах, "аэил"-ажил, "бях"-бяр, "ташин"-машин, "явууласнаар"-явуулснаар, "гүүчилж"-гоочилж, "байхаао"-байхаар, "санагдаг"-санагддаг.
Tanii niitleluudiig unshdag, unendee l bi ch gesen buhimdaj suudag sedvuudiig hunduj bichsen bdag, mongolchuud denduu ungun yumand durladag bljee, yalanguya huuheduud ni bur ch hetsuu bna, unit hamgiin Tom buruutang ni tv show, bolo arp iin sistemiin yalzral, hicheel zutgelgui bagsh nar, tolgoigui niigem geed...., uuriinhuu huuhdiig ene hetsuu yuman dunduur aytaihan avch garah gej uilee uzej bna, zaaj zalruulaad , anhaaral halamj taviad bhdad l hor nuluu ni tusaad bh yum, uneheer hetsuu bna, tand ih amjilt husye, uigagui bicheerei, taniig unshig Hun olon bgaa,
Одоо 1990 оноос өмнө боловсрол олсон хүмүүс юм юмны захыг мэддэг,зах зухаас нь гадарлаж олон юм донгосдог чинь хуучин боловсролын систеийн олгож байсан мэдлэгийн ач тус.Гэтэл өнөөдөр ажилд орох өргөдөл бич гэхэд бичиж чадахгүй дээд боловсролын дипломтой хүмүүс ирж байна.Ядаж л зөв бичгийн дүрэм мэдэхгүй байж яаж дээд сургууль төгсдөг нь сонин байгаа юм.Үүнээс харвал МАНАН-н солиороод яваа элдэв кембриж мэт нь бол хүнд юм өгдөг зүйл биш ээ.
Uneheer unen ug, tv-eer bolon busad medeelliin suvgaar Dan heregtseegui demii yum ih gardag, Tim bolohoor bugd oyunii hoosrold avtsan
Ганхуягийн бичсэн зүйл гашуун ч гэсэн үнэн. Харин ийм болсон шалтгааныг нь бас бичих хэрэгтэй юм шиг санагдаж байна. 1990-өөд оноос боловсролын салбарыг гаргуунд нь хаяж, багш нар цалингаа нэмэхийг шаардаж, жагсаал цуглаан болж байсан. Жагсаад нэмэргүй гэдгийг мэдсэн маш олон багш нар амьдралаа бодож ажлаа орхисон. Эндээс л боловсролын дампуурал эхэлсэн. Олигтой сайн суралгатай хүүхэд багшийн ажлыг сонирхохоо болж, хэр тааруухан, сургууль авч чадаагүй гологдлууд нь багш болж эхэлсэн. Муу багшийн шавь мэдээж багшаасаа муу л байна. Тэр муу шавь нь дахиад багш болно, түүнээс бүүр муу шавь төрнө гэх мэт 4-5 үе давтагдаад байна. Ингээд дөрвөн аргын тоо бодож чадахгүй, дөрвөн үг зөв бичиж чадахгүй сэхээтэнцэрүүд үй олноороо "үйлдвэрлэгдэх" болсон. Одоо үүнийг засахад 30-40 жил хэрэгтэй. Үүнийг мэддэг, юмны наана цааныг гадарладаг эцэг эхчүүд хүүхдүүдээ гайгүй хувийн сургуульд сургаж байгаад л гаднын сургуульд сургаж байна.
iim zavaan buzar bulai bolson gadaad erchuudiin yug yag yu yalgadag balai avgaitai uuriiguu haritsuulj het dooshoo orjee ta arai ch dee
BI SANAL NEG BAINA. KHAAYA KHELEKH CH UG OLDOKHGUI BOLDOG DOO. BI KHOTSROGDOJ BAIGAA BAIKH DAA GEJ UURTUU L BURUU UGDUG DUU. BAYARLALAA.IKH ZUIL BICHIJ BAIGAARAI.UNSHDAG SHUU.
Та нар шиг ийм “оюуны хэрэгцээтэй” ард түмэнд “хиймэл эрхтэн” харуулчихад л “хүйс нь зөв” гээд сонгуульд саналаа өгөхийг чинь би сайн мэддэг болоод ингэж хэлж байна. ЭНЭ ЁСТОЙ УРАН ЗҮЙРЛЭЛ БАЙНА.
Хар масс гэдэг бол бодитой зүйл. Тэдэнд нарийн мэдрэмж, өндөр боловсрол мэдлэг байхгүй, тийм юмтай орооцолдох цаг ч байхгүй. Сул гарсан жаахан цагаа адгуусны таашаал авахдаа л зориулдаг. Яагаад гэвэл тэр нь амьдральн таашаал авах хамгийн хямд төсөр арга. Гэхдээ тэд адгуус огт биш, харин сониуч, юманд яаж хандахаа бүдүүн бараг төсөөлчихнө. Үгүй ядахдаа хэнийг дагах, сонсохоо мэддэг, тийм хүнийг ойр орчмоосоо олоод сонгочихсон байдаг. Тэд 99%, үлдэх 1% ийнхаа амаар явдаг. Тэр арай гайгүй 1% хувь нь бас цаанаа будаа иддэг 0.01% тай. Тэр 0.01% нь л тань шиг хүнийг ойлгодог, хүндэлдэг юм шүү дээ. Таны рэйтинг харин өндөр байна. Баруунд ч гэсэн порно хайлт хамгийн өндөр хувьтай байдаг. Интэрнэтээс хамгийн түрүүнд ямар бизнэс ашиг олж эхэлсэн бэ? Хамгийн эртний бизнэс.
<strong>Хар масс</strong>
энэ тал дээр нээрэн бодууштай юм шүү Монголд ганц хоёр ч гэсэн эрүүл сэтгэхүйтэй хүн байгааднь баярлаж явдаг шүү
нийгэмд тархины тураалд орсоноо ч мэдрэхгүй, худлаа үнэн хуурамч диплом өвөртөлсөн өөрийгөө өчнөөн мэдлэг боловсролтой ухаантай гээд бодсон хүмүүс дүүрэн байгаа, гагцхүү яаж энэ бүхнийг зөв чигт нь хандуулах вэ гэдэг нь чухал байна даа