Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ:
“Наадамчин олон монголчууд аа,
Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,
Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.
Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын Монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа.
Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо.
Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа.
Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай.
Мөнх тэнгэрийнхээ хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.
Сэтгэгдэл0
„... muhuugui...“ gej ugiig heregleh hereg baisan l yum baih daa?! „Myanga myangan jil urgeljleh naadam maani iinhuu jargaj baina“ geheer bur ingeed duusaj tugsuj baigaa utga boljee. „Ene jiliin naadam iinhuu jargaj baina“ gesen bol 1000, myangan jil urgeljleh utga ni hadgalagdan uldeh baiv aa gej.
Yer ni bol Yerunhiilugch Kh. Battulga ene jiliin naadmyg uuriin ezemshliin 13-r 100-n ayalal juulchlalyn gazart hiisnee zuvtguh gesen utgatai ug beldej irjee. Ene bol Ulsyn yerunhiilugch jijig setgej baigaagiin neg ilrel yum daa. Tom tsar hureetei baih heregtei baigaa yum.
Наадам сайхан боллоо Стадионд хийхийг хорьчихсон учраас 13 р зуун цогцолборт хийсэн бололтой Торийн 3 гурвуулаа нээлтэнд оролцсон бол зугээр байлаа
Нээлт биш дууны клип байв аа
Монгол улс мандан бадрахыг билэгдсэн бус уруудан доройтохыг ёрлосон ямар гээч юм болоод өнгөрөв дөө. Наадамчин олноосоо хол хөндий нэг л үзүүлэх тоглолт маягийн юмыг хойшид хийгээд ч яадаг юм.
saihan bn muu amaa tat boloo shtee delhiid yu bolj bn
X.TATUULGA U. CYX-XYY ODOO NAADAJ DUUCCAN BIZ DEE XAIRTAI MONGOL ULCIIN CHIN GADAAD XUDALDAANII ERGELT 22.6 XUBIAAR BUURCHIXCAN ULC EX ORON CHIN XAR ANGULRUU OROX GEJ BAINA TAA MUUCAINUUD ODOO JUU ,XIIJ JAAJ ENE 3.2 CAJA XRYYDEE ABRAX GEJ BAINA DAA
JINXEN CONIRXOLTOI SHINE MONGOL NAADAM BOLLO DARGA NARAA IX CAIXAN YZEJ NAADAJ XANLAA ENE BOL ZOBXON MONGOLDOO MONGOL YXRYYDIIN MASH CODON NAADAMTSAR BOLLO DAXIN IIMERXYY CONIN NAADDAG TOGLOOM BITGII DABTAARAI
Ooriin amralin gazraa saihan tohijuulj avsan Jenkoo bayrtai bailgui yahav.
Ерөнхийлөгч та сайхан үг хэлэхийг хичээсэн боловч тун их утгын алдаатай болохыг ард түмэн ихэд анхааран хүлээн авч халаглалаа. Та улсаа хэт өмчрөхлөлөө. Монгол хүн хэзээ ч миний гэж ярьдаггүй, дан манай гэж ярьдаг. Та миний эх орны ард иргэд ээ гэж хэллээ. Манай эх орны гэсэн бол бүгдийг хамааруулж, өөриймсөг сонсогдох байлаа. Мөн Монгол үндэстэн байгаа цагт ч гэх шиг, энэ Монгол улс зарагдаад хэдхэн үлдсэн байгаа мэт бодож. засаж залруулах хэллэг бодлого олон гарч байна даа яана.
Сайн ч муу ч төрийн тэргүүн хүн шүү элдвээр гоочлоод байх шаардлагагүй Больцгоо