сонин mn
АН-ынхан гаднын компанитай хууль бусаар хамтран ажиллаж буй нь ил боллоо. Тодруулбал, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий гэрээг энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусталх хугацаанд гэрээлсэн байна. 
Ингэхдээ АНУ-ын DCI  буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулснаа баталгаажуулжээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын томоохон цахим  сайтуудаар мэдээлж эхэлсэн байна. Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өгч, Ц.Туваан гишүүнээс тодруулахдаа “Сонгууль  будлиулах ажлыг АН-ынхан  хийгээд эхэлчихсэн байна. Би тэгж харж байна.
 
 
 
Ц.Туваан гишүүнээс асууя. АНУ-ын foreigh lobby буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компани  гадна дотнын компани, хувь хүмүүстэй гэрээ байгуулах болгондоо бүртгүүлдэг. Энэ бүртгэлд Ц.Туваан гишүүний гарын үсэгтэйгээр  DCI  гэдэг лобби групп АН-тай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр ийм гэрээ байгуулсан байна.
 
 
 
 
Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань  сонгуульд оролцох  замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу” гэлээ.  АН-ынхны энэхүү үйлдэл нь хоёр ч хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа  юм байна. Тухайбал,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглогно” гэсэн заалттай. Мөн  Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно” хэмээн заасан байдаг.  
 
Д.Дандархүү