Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа дэргэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх цэрэгжсэн бүтэцтэй болж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархаж байна. Би үүнийг нотоллоо” гэх агуулгатай мэдэгдлийг удаа дараа хийсэн. Үүнтэй холбогдуулан эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч ийм мэдэгдлийг удаа дараа хийлээ.Та үүнийг хууль зүйн хувьд юу гэж үзэж байна вэ?
-МАН-ын болон “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагын дүрэм, зорилт, үйл ажиллагааны зарчим нь Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой хэрхэн нийцэж байгааг судаллаа.
Юуны өмнө Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд хүн бүр сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй болохыг хуульчлан баталгаажуулсныг сануулъя.
Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь заалтад Монгол Улсын иргэн “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. …аль нэг нам…байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хүн бүр чөлөөтэй…эвлэлдэн нэгдэх эрхтэй”, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1948 оны 87 дугаар конвенцын есдүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “ Энэхүү конвенцээр заасан баталгааг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын хувьд ямар нэг хэмжээгээр хэрэглэж болохыг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно” гэж тус тус заажээ.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “ Энэ хууль нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамаарна” гэжээ.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн нэг дэх заалтад “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг”, уг зүйлийн хоёр дахь заалтад “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг хэлнэ” гэж тус тус тодорхойлжээ.
Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 000180658 дугаар гэрчилгээтэй “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны дүрэмд зааснаар тус төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага хэлбэрээр 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд тус дүрмийн 1.3 дахь заалтад энэхүү төрийн бус байгууллага нь “Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бэлтгэл болон чөлөөнд гарсан генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, ижил зорилго бүхий төрийн бус байгууллагууд, иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгын байгууллага мөн” гэжээ.
Уг дүрмийн 3.1 дэх заалтад тус холбооны эрхэм зорилгыг “эх оронч үндэсний үзэл, бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгуулагуудтай хамтран ажиллахад оршино” хэмээгээд 3.4 дэх заалтад “Хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх…” гэж заажээ.
Холбооны зүгээс залуучуудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн бөгөөд мөн “COVID-19” цар тахлын үед эмч, эмнэлгийн ажилтнуудад эд материалын тусламж үзүүлэх зэргээр ажиллаж байгаа юм байна.
Дээрхээс дүгнэхэд “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага нь олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу үүсгэн байгуулагдаж, хууль дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, аливаа улс төрийн намын үйл ажиллагаанд оролцдоггүй гэж ойлгогдож байна.
-Тус холбоог У.Хүрэлсүх намынхаа дэргэд санаачлан байгуулсан гээд байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тус байгууллагын дүрмийн 4.1, 4.12, 4.13 дахь заалтад тус төрийн бус байгууллагын удирдлага нь Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөлөөс бүрдэх бөгөөд тэргүүн нь бэлгэдлийн шинжтэй, түүнчлэн тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй байхаар тусгажээ.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны мэдэгдэл, тайлбарт “Энэхүү холбоог анх үүсгэн байгуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар нэгэн байдлаар оролцоогүй” гэсэн байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр үүсгэн байгуулагчаар өөр иргэний нэр байдаг. Харин УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1,13 дахь заалтын дагуу У.Хүрэлсүх нь 2020 оны долоодугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бэлгэдлийн чанартай тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс үзэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулаагүй, түүний удирдах зөвлөлд багтдаггүй, өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцож байгаагүй нь харагдана.
Ташрамд дурдахад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд дээрх холбоотой ижил төстэй зорилго, чиглэл бүхий цэргийн болон хууль сахиулах байгууллагын бэлтгэл болон чөлөөнд гарсан генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид нэгдэж үүсгэн байгуулсан 56 төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Мөн Улсын дээд шүүхэд хянагдан бүртгүүлсэн МАН-ын 28 дугаар Их хурлын 2017 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан МАН-ын дүрэм, өмнөх хэд хэдэн дүрмүүдийг судлахад тус нам нь дэргэдээ ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны зэрэг байгууллагатай байхаар зааснаас биш цэрэгжсэн байгууллагатай байх, төрийн эрх мэдлийг хүч хэрэглэн авах тухай заалт, зорилго алга байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга цэрэг, бусад хүчний байгууллагын албан хаагчдыг тус холбоонд элсүүлэн улс төрийн үйл ажиллагаандаа ашиглаж байна гэсэн байсан. Төрийн тусгай албан хаагчид тус холбооны үйл ажиллагаанд оролцож болох уу?
-Эхлээд тус холбооны дүрэмд, гишүүнчлэлгүй байна гэснийг дурдах нь зүйтэй байх.
Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн
-8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Цэргийн албан хаагч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд доор дурдсанаар тоочин заажээ. Үүнд, улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцох, төрийн бодлого, хууль тогтоомж, захирагч, даргын тушаалыг эсэргүүцэх, биелүүлэхээс татгалзах, захирагч даргын зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцох, хугацаат цэргийн албан хаагч цэргийн анги, байгууллагаас зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд суралцах, захирагч, даргын зөвшөөрөлгүйгээр гадаад улсад зорчихыг хориглосон байдаг. Мөн хуулийн дагуу нууцын зэрэгт хамаарах баримт бичиг, зэвсэг, техник хэрэгсэлтэй ажиллаж байсан цэргийн албан хаагч цэргийн албанаас бэлтгэлээс халагдсаны дараа гурван жилийн дотор гадаад улсад байнга оршин суухаар явах, цэргийн анги байгууллагад шашин сурталчлах, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэхийг хориглосон байх юм.
Харин цэргийн албан хаагч нь “улс төрийн бус” холбооны гишүүн байх, үйл ажиллагаанд оролцохыг хориглоогүй байна.
Мөн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт эдгээр байгууллагын албан хаагч эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ албандаа хүндэтгэлтэй хандахаар тус тус заажээ.
Дээрхээс дүгнэхэд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид “улс төрийн бус” холбооны гишүүн байх, үйл ажиллагаанд нь оролцох эрхтэй байна.
-Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс төрийн эрх мэдлийг хууль бус арга буюу цэргийн хүчээр авахыг завдаж байгаа мэтээр мэдэгдэл хийснийг та эрх зүйч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Ерөнхийлөгч ийм утга агуулгатай мэдэгдлийг удаа дараа хийснийг би маш хариуцлагагүй, хууль, эрх зүйн мэдлэггүй, сайн хуульчдын баггүй хүний үйлдэл гэж дүгнэж байна.
Учир нь, өнгөрсөн саруудад арми, хилийн цэрэгт гарсан гэмт хэрэг, зөрчлүүдийг улс даяараа нэг хэсэг шуугиад өнгөрсөн. Одоо энэ тухай ярьж байгаа хүн алга. Гэтэл залуучуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, шударга, сайн иргэн болгохын төлөө эвлэлдэн нэгдээд ажиллаж байгаа төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагааг өөрийн улс төрийн явцуу зорилгын үүднээс гутаан доромжилж байгаа нь харамсалтай.
Нөгөө талаар аливаа гэмт хэрэг, зөрчлийн буруутныг хэн нэгэн хүн тогтоодоггүй. Харин хууль, хяналтын байгууллага шалган тогтоох, гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлэдэг зарчимтай гэдгийг Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл мэддэггүйг гайхаж байна.Өмнө нь түүний шүүх, шүүгчдэд нөлөөлдөг байсан нь Шүүхийн тухай багц хуулиар эцэс болсон гэдгийг ухаарсангүй.
Эцэст нь дүгнэхэд, өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч дээр сайн хуульчид очсонгүй. Бүгд түүнээс зай барьж хамтран ажиллахаас цааргаллаа. Зүй нь төрийн тэргүүний багт хууль зүйн зөвлөлгөө өгч, хамтран ажиллах нь хуульчдын хувьд нэр төрийн хэрэг баймаар. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн боловсрол, мэдлэггүйн улмаас Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвших эрхээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр алдсан болон түүний хийж байгаа удаа дараагийн хууль бус мэдэгдлийн агуулга нь манай шилдэг хуульчид түүнийг тоож очоогүйн тод жишээ болж байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ерөнхийлөгч бас дэмжсэн, түүний ойр ажиллаж байсан хүмүүсийн нэг ахалдаг юм биш үү?
Тэгээд шилдэг хуульчид нь Баттулга дээр яваад очвол ХУУЛЬЧДЫН ХОНГИЛ үүсгэлээ гээд яриа болдог юм байгаа биз дээ.Бичих сэдвээ мөн олов оо.Хөлсний бичээч,тархины тураал байна даа.НАМын цүнх баригч бичиж /үнэн / худал сонин нийтлэжээ
Баттулга үхсэндээ гомддог байнаа Сайд,УИХ гишүүн, ерөнхийлөгч хийлээ. Ард түмэн улс орныхоо хайр хишгийг маш их хүртлээ Өдөө тэгээд 58 настай хөгшин боллоо. 60 хүрч ухаарч 61-тэй үхэх ёстой л биш бол нөгөө хэд шигээ амар тайван амьдармаар юм. Одоо боль шунналтай хүн юм Шившиг
Үхэснийхэн шилдэг Шүүх байхав нэртэйээс сүртэй нь дээ р Хонгилийхон гээч Монгол улсын Шүүх засаглал бүрэн дампуурсан
Яг үнэн хэллээ.
Үнэхээр сайн хуульчидыг ажиллах боломжийг олгоогүй. Гансүх. Баасанцогт, Алтангэрэл. Пүрэвдаваа нар маш буруу зөвлөгөөг өгч бсан хуульч нэртэй хууран мэхлэгч нар юм.
Үнэхээр сайн хуульчидыг ажиллах боломжийг олгоогүй. Гансүх. Баасанцогт, Алтангэрэл. Пүрэвдаваа нар маш буруу зөвлөгөөг өгч бсан хуульч нэртэй хууран мэхлэгч нар юм.
Үнэхээр сайн хуульчидыг ажиллах боломжийг олгоогүй. Гансүх. Баасанцогт, Алтангэрэл. Пүрэвдаваа нар маш буруу зөвлөгөөг өгч бсан хуульч нэртэй хууран мэхлэгч нар юм.
Shildeg huulich gej bdaggvi yum shildeg hulgaich nar shildeg luiwarchid huiwaldagchid nar gej ta nar tiim hvmvvs balai ih zalitai hvmvvs shv de
Донгос буриадаа.Оросод чинь л шилдэг хуульч гэж байдаггүй юм байгаа биз бусад орнуудад байдаг.
Женко ч Корлеонег дууриагаад үсээ арагшаа самнаад,хар шилээ зүүчихэд л Монголчуудын чацгыг савируулж байгаа юм даа.
нэг жүдо чоор ерөнхий лөгч хийгээд болж баыгаа юм уу тэгээд өөрөө бас янз бүрийн хэрэгт холбоотой юм биш үү сайн шалгаж үзвэл яасан юм бэ МАН мафи толгойлогчдоосоо бараг салсан даа Бага банди СБаяр М энхболд нар одоо зомби болсон тэгэхээр бас ч гэж бага ч атугай цэвэршээд байгаа юм өиш үү бас яг нэг амьсгаагаар хийх ажил биш шшүү дээ 30 жилийн буртаг байхад ер нь амаргүй үүнд цаг хугацаа орно бид ардчилалд 30 жил болоод байна одоо дампуурлын туйлд хүрлээ нэг санаа гүй олон санаатай нэг тэргүүнгүй олон толгойтоыы явах хэрэг ердөө алга ийм бүтэхгүй тогтолцоог одоо солих нь зөв тэр энэ нам буруу зөв гэхгүй хамтраад энэ гаж тогтолцоог зас 3 хан сая хүнийг хэд хуваах хэрэг алга ганц зөв нам байхад болно одоо 30 жил хуваагдаж намчтрхан хэрэлдлээ одоо зогсьё залхаж байна ёстой хэрэггүй тогтолцоо юм байна бид одоо эх орон тусгаар тогтнолоо ч алдах эрсдэлтэй боллоо одоо манай танай гэлтгүй нэг ухаарах цаг болсон шүү бид хэдхэн монгол нэг цул байх хэрэгтэй энэ олон нам ямарч хэрэггүй хэрүүлийн бузар
Монголын шилдэг хуульчид бүгд мэргэшсэн зуучлагч нар. Шүүгч бусад оролцогчдын мөнгө зөөж дундаас нь ашиг олдог л хүмүүс
МАНАНгын ШИЛДЭГ БӨГС ДОЛООГЧ НАРЫН НЭГ.
Юун тоож очоогүй гэж Ардын намаас мөнгө аваа биз хандаггүй шуналтнууд ш дээ Ёрөнхийлөгч мөнгө өгөхгүй гэж бодож бгаа л даа
Бас нэг алиа нөхөр хаанаас гараад ирэв ээ.
Шилдэг хуульч гэж хэнийг хэлэх вэ бүгд нам дагасан нөхдүүд
ineedtei garchig uguh ymaa eronhiilogchiin toogood ochwol shvvhiig erh medeldee oruullaa gj hutsiishdee ta nar MAN oorsdoo neg hvnii gart bvh erh medel towlorloo enenees sergiiley gj hutsah ch ys yman dre MAN mongoliin bvh erh medliig atgaj bn tedend gnts dutagdaj bga zvil n eronhiilogchiin suudal shvvdee tiimees l ingej ulairan darich bn ymar ichgvvrgv ym be
Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй ,үхэр унасан хүнд нохой өшөөтэй үнэн үг вэ.Ерөнхийлөгч түүний гар хөл бологсод үнэхээр даварч байна даа.
ARD TVMEN YMAR SONGOLT HIIHIIG HARJ L BAIY
Jenkogiin ingj ynz bvriin awip arinshin gargaj ynz bvr bolood bgaa ni ene songuuliar garahgv bol oopiinh n hamag bulai delgegdej shopond opcih gd bgaa blgvdee chaawaas
Юу ч болж байсан Хүрэлсүхээ л дэмжинэ
Jenko tiim l ih notloh barimttai gots goid boltsiin bol oopiinhoo hiij bvteesen zvilvvdee barimt notolgootoi bollgood ard tvmendee tailagnaachdaa.neg muu toriin bus baiguullaga dr toglolt hiih gd ydtsan hachin ym hiij h ym
Одоо өнгөрсөөн, Женко. Дулаан хувцасаа л бэлд.
BALAI UVCUN TETGEVERTEE GARAACHEE. HARVAAS BUGS DOLOOGCH BNAA.UURIIN UZEL BODOLGUI UNGEED HELCHIHVEL "HURELSUHK HEREG BOLOH BAIH GESEN "GENEN BODOLTOI" UVUU BNA.UVUU TETGEVERTEE GARAACH.
Ямар юмны шилдэг байх вэ. Амьтаны ам харж дуугарсан нөхөд л байна лээ. Ичиг ичиг ичиг
Ардын нам ерөнхийлөгчтэй,ерөнхийлөгчгүй ажлаа сайн хийх чадамжтай нам. Их хурал нь илт давуу ийм үед хүчний тэнцвэрийг хангахын тулд ерөнхийлөгчөө хүч багатай талдаа сөрөг намдаа өгөх хэрэг тэй.
Яахав дээээ
Бүх хууүьчид л өөрийгөө шилдэг хуульч гэж бодож байгаа ш дээ .
Бүх намыг татан буулгаж шинээр эмхлэн зохион байгуулах хэрэгтэй тэгвэл шударга бус хууль зөрчдөг үйлдэлийг үгүй хийж шударга ёсруу жааханч гэсэн явах байх
Шүүх бүх намыг татан буулгах хэрэгтэй шүү одоо л шүүгчид ЭХ ОРОН АРД ТҮМЭНЭЭ бодохгүй бол оройтсон байна шүү сайн бодоорой шүүгчидээ
Jonhuu Battulga zailaarai
Монголд бас шилдэг мэлдэг хуульч гэж бас бнааа кккк
Torbataa chi shildeg huulich mon uu??? Undsen huuliin oguulberiig taslaad dunduur ni huvaagaad shiidver gargaj bgaa ni oilgomjgui ium bn.
Юун хар долдой пиар вэ,феодал ардын намынхны хажууд хийсэн юмтай, манайхан нэг додой зантай маа , хэдэн ч нүүр байдаг юм , нэг нүүртэй үнэн нь ил БАттулга мандтугай , Баттулна ялнаа
Яг үнэндээ бол хаа сайгүй байдаг л нэг буруу гарын хүн жирийн нэг луйварчин энэ улсын ерөнхийлөгч болж хэсэгтээ л манаргаж чадаж байна гэхээр энэ ардчилсан нийгэм гэдэг чинь ёстой дампуу юм биш үү??!! Эсвэл энэ Ардчилсан нийгэм бишюм бол уу?!!
ХэХэ манайд тийм мундаг шилдэг хуулич байдаг юмуу. Кармааны хуульчид л гэж мэдэх юм бна
Чам шиг эргүүнүүд хэдэн хуудас бичигдсэн цаас нухахаас өөрийг хийж чадахгүй басч мэдэхгүй лдээ. Хууль шүү юманд чинь шилдэгсээд байх юм байдаг уу??? Бичигдсэнийг нь бүрэн уншиж чадахгүй ухаж ойлгодоггүй мал гого гологдолууд л хуулийн сургуулийн хаалга татдаг юм.
үхсэн ацны чинь шилдэг хуульч...чи өөриййгөа арай шилдэг гээгүй юм бгаа биз дээ.... цэрэгжсэн байгууллага гэдгийг тодорхой заасан бна ац аа
Монголд шилдэг хуульч гэж хэзээ ч бий болохгүй харин шилдэг хулгайч гэж л байгах одоо бүх хүн мэддэг болсон үнэн юм нэгч байхгүй бүгд долдойнууд....
Хуулийн шинжлэх ухаан дампуурчихаад, нэг хоцрогдсон философч хуртэл Ундсэн хуулиар тесел хэрэгжуулээд явж бна, юун мундаг эрдэмтэн?!!!
Хууль, боловсрол 2 дампуурч,
Увсын дарга нь санхүүжүүлээд л хэнийг хуураад байгаа хүн бэ?
Шилдэг хууүьч гэж хаана ч байхгүй харин шилдэг худалч л гэж байгаа. Худлыг үнэн болтол нь ярьж чаддаг хуульчдыг л шилдэг гэдэг юмаа.
Ерөнхийлөгчид маань хийсэн юм зөндөө бнаа , алдаа ч бна , огт алдаагүй гээд өөрсдийгөө зарлаад бгаа феодлуудын намын бут зохиж тараахгүй бол ч жалга довныхон монголыг удирдаж нэг жалга дов хот-улс
Баттулга ялна , монгол ялна
Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгч Баттулга өөрөө ахалсан биз дээ.Тэгээд Монгол улсын иргэн Ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдоно,энэ нь 2021 оноос хэрэгжинэ гэсэн заалт оруулаад өөрөө ёсчлоод баталчихсан биз дээ. Одоо бандан тас биз дээ кк. Баттулгад хүний нөөц байхгүй хулгайчын нөөц бий гэдэг чинь л энэ байхгүй юу.
dald or hoshnoho doloogchoo
nertei huulich gej ymar ym bhabdee ene bichij bgaa huniig . nuli bildaga hulgaich nar .
Ерөнхийлөгчөө надад нэг хөдөлмөрийн баатар өгчих тэгвэл таныг мандуулж өгье.
Зөв бичжээ. Хулгайч дээр хуульчид очдоггүй юм.
Монголын улс төр улам бохир болоод байх юм. Хэзээтнэг цэвэрших юм бол доо
Хууль зүйн нарийн судалгаан дээр маш ойлгомжтой тайлбарласан байна Энийг улс төрөөр хоосон хийрхэгчид сайн уншиж үнэнийг олж хараасай даанч Баттулга шиг хууль болон боловсролгүй дэнгийн эрвээхэйнүүд байгаа нь харамсмаар юмаа
XAPUH CHADVARGUI BOLOOD OCHOOGUI L BAIXAA
Yu ch bicheed bgaa yum.oilgomjgui teneg zuil bichihee boli boli
АН төр барисан үед Монгол улс дандаа доройтдог шдээ