sonin.mn
"Хар" Сүрэнжав гэж хүн  Х.Чойбалсанг нас барах хүртэл нэгдүгээр орлогч буюу БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн орлогч Даргаар ажиллаж байсан. Х.Чойбалсанг нас барсны дараа Сайд Нарын Зөвлөлийн Орлогч байгаад 1959 онд хоцрогдсон хэмээн бүгд хурлаас хусагджээ.
МАХН-ын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга хүн байхдаа энэ хүн Монголын төлөөлөгчдийг толгойлж анх Хятадад очиход Хятадын удирдагч Дэн Сяопин хүлээн авч: "Монгол бол миний хоёр дахь эх орон юм. МАХН, ХКН-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Коминтернээс зэвсэг зөөдөг байсан.
 
Улаанбаатарт миний нэг хүүхэд бий.
 
Биднийг байхад Монголын тусгаар тогтнолын асуудалд санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл Хятад улсыг тусгаар тогтноох ХКН-ын ялалтанд Монголчуудын оруулсан хувь нэмэр үнэхээр хэлж баршгүй юм. Ингэж тусалсан угсаатан үндэстэн хаана ч байхгүй" гэж хэлсэн байна.
 
Дэн Сяопины Монгол хүү хаачсан бэ?
 
Дэн Сяопины Улаанбаатар дахь Монгол хүү хаачсан бэ? Мөн түүний удам угсаа хаана юу хийж явна вэ? гэдэг сонирхолтой асуудал гарсан ч хэн ч юу ч хариулсангүй ээ. Харин энэ тухай ярьж байсан өвгөн Сүрэнжав өөрөө учир битүүлгээр алагдсан байгаа юм. Хийж байсан дурсамж нь хүнд хүрэлгүй алга болжээ.
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин