sonin.mn
Монголын Морин Спорт уяачдын холбоо, Монголын Үндэсний Бөхийн холбоо, Сурын холбоо зэрэг ТББ-ууд нэгдэн, ҮАБЗ-д шаардлага хүргүүлэхээр Төв талбай дээр жагсаал хийж байна. Тэд шаардлагадаа: 
 
“Төр ард түмний үндэсний эрх ашиг соёл уламжлалын дархлааг тасалдуулахгүй хадгалан үлдээх үүднээс ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг цаг хугацаанд нь заавал ёсчлон тэмдэглэхийг шаардаж байна.
 
Энэхүү шаардлагыг ханган ажиллах үүднээс ҮАБЗ-ийг нэн даруй хуралдуулж 2021 оны долдугаар сарын 8-ны 15 цагаас өмнө бидэнд хариу ирүүлнэ үү. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй эсвэл татгалзсан хариу ирүүлбэл бид үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” гэжээ.
Жагсаал үргэлжилсээр байна.