Энэ сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар /Ульхан/-ын хариуцсан хэсэгт Ульхан сууринд аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авч, харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өглөө.
Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна. Ульхан суурин нь улсын хилээс 0.8 км зайд байрладагаараа онцлогтой юм.
Сэтгэгдэл0
Монгол улсын иргэний амь насыг эрсдэлд оруулсн гэмт этгээдүүд болох эцэг эхэд нь хатуу ял оноодог болохгүй бол хүүхдээ алагчид цөөрөхгүй
Хил зөрчигчийн зургийг хармаар байна. Ямар хөгийн нусаа гоожуулсан этгээд байгаа бол.
Эцэг эх нэртэй оромцогнууд. Хүн хийж чадахгүй хүүхэд төрүүлнэ
Хүүхдээ урд суудалд суулгаж яваад алдаг,ухарч байгаад мөргөж алдаг,хөдлөхдөө дайрч алдаг,зугаалж байгаад усанд живүүлж,төөрүүлж алдаг гээд олон аргаар алдаг алуурчид ялгүй л тэнээд байх шиг байх юм. Монгол хүүхэд хүн биш амьтан уу.Алж болно гэсэн үг үү. Монгол хүүхдийн аминд жигтэйхэн их "хайртай" хүүхдийн эрх хамгаалагчид хурдан морь унаач ганц нэг хүүхдүүдийг л яриад байхаас ийм олон арваар нь алдаг тохиолдолд огт санаа тавихгүй байгаа нь сэтгэлээсээ хүний амь хайрлаад байгаа биш өөр ашиг сонирхолтой болох нь батлагдаж байгаа юм. Нэг мөр монгол хүүхдийг эцэг эх нь алж болно гэсэн хууль гаргасан нь дээр ч юм уу. УИХ д суудаг Я-ууд гэхэд худлаа ковид ярихаас биш хүүхэд алж байгаад анхаарахгүй байна.
шизотой монголчууд хүүхдээ санаатай төрүүлж эсвэл гэрт нь цоожилж шатааж алдаг.
Хөрштэйгээ сайн харилцаатайн хэрэг гарлаа