Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэлээ.
Тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлд УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, Түгжрэл бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус үндэсний хороо авто замын түгжрэлийг богино болон дунд хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь бууруулахаар төлөвлөснийг онцолсон юм.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Яармагийн авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Ажилчны гүүрийн төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой гэлээ. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бусад төслүүдийн талаар санал солилцов.
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн сургууль барих, агаарын бохирдол бууруулахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид хэрэгжүүлэх зам тээврийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй зам тээврийн төслүүдийн талаар ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулна гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
япончуудаар хамаг ажлаа хийлгээд, улс гүрэн гэхэд ч хэцүү юм?
жайка метроны төмөр замын төсөлийж өхгүй бол орсуудаар зураг төсөл тавих ажлыг ч гэсэн хийлгээчээ орос хямдхан хурдан москвагийн метро шиг хийнэ москвагийн метро жуулчид харахын тулд хоёр жилийн өмнө цар тахлаас өмнө 20 сая хятад үзэж дэлхийд тэргүүлсэн метро бол монгол руу жуулчдыг татах уран зургийн галарей болж чадна
Сталины үед барьсан төв хэсгийнх нь станцууд гоё ганган хээнцэр болохоос биш сүүлд баригдсан станцууд нь байдаг л нэг уйтгартай архитектур дизайнтай….та өөрөө орос руугаа очоод орос хүн болоод амьдарвал яасан юм аан?
Түгжрээ буурахгүй дээ. Замаа төлбөртэй болгохгүй л бол.
Арлын хужаанууд Монгол руу довтлоход Оросууд аварсан.
Vgvi dee,hongor mini, Orosuud uduuj baigaad Halhiin gold dain gargasnii ulmaas olon mongol hvn vhej Orosuud avragchiin dvrd toglosniig unuudur delhii daxinaaraa medchjheed baihad, cham metiin tsuuhun mangar l medeegvi meliij baigaa bui Za !
Номонхан Бүрд Овооны хилийн будлианыг улаан оросууд өөрсдөө өдөөн хатаж эхлүүлсэн юм билээ л дээ.Их Наран улсын арми зэвсэгт хүчинд Монгол улсыг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөө огт байгаагүй….харин улаан оросууд л бүх дэлхийг пролетарийн улаан хувьсалын түймэрт шатаах төлөвлөгөөтөй байсан
72.196.192.250,107.115.243.35-бааварт тархиа угаалгуулсан - 2 мангар мануухай,хогнуудаа дөнгөж сая Орост япончууд ЗХУ-руу халдах төлөвлөгөөг нууцлалаас гаргаж нийтэлсэн,өөрийн толгойгүй өмхий новшнуудаа үсэглээд ч болсон үүнийг унш
Энэ бөхчин яаж хотын дарга хийхэв дээ. МАНгартсаар байгаад л дуусна.
30 жил ЖАЙКА-г сааж амьдарлаа…..манай дарга нар УТ-ийн томчуудын ил далд хулгайлж энд тэнд нуусан хөрөнгийг ил гаргах юм бол мөн ч их зам гүүр барих мөнгө гарна даа
Одоо оросд метро хятадын компаниуд голчлон барьж бга, "метрострой" нету....
Гүүр зам бариад ,уулзвар өргөтгөөд түгжрэл буурна гэж бодож байвал гонжийн жоо
Тулгуурт тээврийн ашиглалтад орох хугацааг тооцож буруу хүрдтэй машиныг хориглох нь оновчтой
Шинээр барих гүүрээ жоохон үзэмжтэй гоёмсог баримаар юм даа. Нарны гүүр, олимпын гүүр гэх мэтээр гоё нэр өгөхийн оронд ядаж Энхтайваны гүүрээс доргүй архитектуртай байвал сайхан ш дээ. Ер нь Монголчууд аливаа юмыг ор нэр төдий хийх юм даа
Энэ тэгээд хаана тавигдах гүүр вэ?
хаана баригдах гүүр вэ
япончууд бидэнд маш их тусалдаг. даанч удаан хүмүүс дээ. энэ Ажилчны гүүр 10 жилийн дараа ашиглалтанд орно гээд бодчих
Зөв түншээ сонгож чанартай сайхан бүтээн байгуулалт хийлгэх нь өндөр ач холбогдолтой. Бүх ажил үйлсийг зөвхөн хар буруу талаас нь харж явдаг хар дотортнууд бүгд хойд төрөлдөө тамд төрөл олох болтугай. Хар хэлт, хойш татагч, муу заяатнууд бүгд үнсэн чандруу болтугай.
Яармагийн түгжрэлийг бууруулна гэвэл эхний ээлжид нэн тулгамдсан асуудал болох Сонсголон, 22-ын товчооны уулзвар буюу Моносын уулзварыг Толгойт руу нэвт гаргах хэрэгтэй. 5 шарын төмөр замын презерээс эхлэлтэй түгжрэл байнга үүсдэг.
Bas l yum guih ni uu.
Айлаас ирэхээр авдраа уудал дотоодын ажилчид барьвал ашигтай
Богд уулаа тойрсон тулгуурт тээвэр
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Яг хаагуур барих гэж байгаа мэдээллээ өг л дөө.