Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ
“Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.Үйлдвэр хоногт 100 тн тослог ургамлын үр боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн байна. Цаашид 300 тн болгож нэмэх боломжтой, бүрэн автомат үйлдвэр юм.
Ард санхүүгийн нэгдэл “Гүүд” платформоор дамжуулан рапс тариалах, хураах, боловсруулах, ургамлын тос үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагыг шаардлагатай санхүүжилтээр хангаж байна.
Үүний дүнд “Эзэгтэй” ургамлын тосыг БНСУ-д гаргаж эхэлсэн бөгөөд эхний үед 800 мянган тн тос нийлүүлэхээр гэрээ хийжээ. “Майнд Теч” ХХК ургамлын тос боловсруулж зах зээлд нийлүүлэхээс гадна биодизель, малын хүчит тэжээл үйлдвэрлэдэг. Тухайлбал ашигласан тос худалдан авч биодизель үйлдвэрлэн өөрийн хэрэгцээгээ 100 хувь хангадаг. Цаашид хоногт 20-50 тн болгохоор төлөвлөж байгаа тухай “Майнд Теч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр хэллээ.
Үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэн эх орондоо ургамлын тос үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна экспортод гаргаж байгаа нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж, энэ чиглэлээр төр, засаг боломжит бүх талын дэмжлэг үзүүлэх ёстойг онцлов.
Рапсыг экспортод гаргах тусам ургамлын тосоо үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлэх боломж буурах эрсдэлтэйг үйлдвэрлэгчид ярьж байлаа. Иймээс ургамлын гаралтай хүнсний тостой ижил төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэх, тариа, гурил үйлдвэрлэгчдэд үзүүлж байгаатай адил рапс болон түүгээр хийсэн хүнсний тос, тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх, стандартын бус рапсын үрээр тариалалт хийж байгааг зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл0
Монгол хүнд хамааралгүй ийм юмыг амжилт гэх нь ч хаашаа юм. Хүртээлгүй бизнес их болжээ.
Мундаг байна шүү.. Европт хамгийн хямд наранцэцгийн тос 1 литр нь 4 евро илүү байгаа... Улам их амжилт хүсэн ерөөе..
Нөгөө 10тн цагаан будаа шиг юм байгаадөө,монголд хаана зарагдаад байгаа юм,харагдахгүй бгаа болохоор худлаа даа
Яг тийм
Миний дэлгүүрээс энэ тосыг авсан. Одоогоор хэрэглэж эхлээгүй л байна. Савалгаа нь царай муутай харагдсан. Зүгээр ердийн саванд хийсэн бол дээр байсан юм. Бариултай сав шал дэмий санагдсан.
800 мянган тонн гэдэг боломжгүй тоо. 400 сая жуулчин гэдэг шиг. 800 сая кг болно. Солонгосын 30 сая хүнд хуваавал нэг солонгос хүнд 27 литр тос ноогдоно. Нэг хүн жилд 27 литр тос хэрэглэхгүй ээ. Зөвхөн монгол тос дангаар нь аэрэглэнэ ч гэж юу байх вэ, өөр зөндөө орноос тос авдаг улс.
МОНГОЛ ОО ТОСООР БҮРЭН ХАНГАЧИХААД ГАДААД РУУ ГАРГАДАГГҮЙ ЮМ УУ АЙН МОНГОЛ ХҮН ГАДААД МУУ ТОС ИД МОНГОЛ САЙН ТОСЫГ ГАДААДЫНХАН ИД ГЭЭД БАЙГАА ЮМ УУ МАЛУУДАА
Монголын оюуны байлдан дагуулалт 2015 оноос эхэлсэн. Тэр нь прампыг дэмжиж эхэлсэн
Хаана гарч байгаа юм бэ сонин юм