sonin.mn
АНКАРА. /anadolu/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсад, түүнчлэн Оросын Зэвсэгт хүчин, салан тусгаарлах үзэлтнүүдийн хяналтад байгаа Херсон, Запорожье мужуудад “бүх нийтийн санал асуулга” явагдаж дуусжээ. 
 
Украины Запорожье мужид санал асуулгад оролцогсдын 93.11 хувь нь ОХУ-тай нэгдэхийн төлөө санал өгсөн гэж орон нутгийн хэвлэлүүд урьдчилсан дүнгээс эш татан мэдээлсэн байна. Мужийн сонгуулийн хороо гэгчийн урьдчилсан мэдээллээр, Украины Херсон мужид  87.05 хувь нь Оросын бүрэлдэхүүнд орохыг дэмжжээ.
 
"БНДАУ"-д "бүх нийтийн санал асуулга"-ын эцсийн дүнгээр сонгогчдын 99.23 хувь нь "БНДАУ"-ыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахын төлөө санал өглөө гэж өөрийгөө зарлан тунхагласан тус улсын Сонгуулийн төв хороо мэдээлжээ. Түүнчлэн "БНЛАУ""бүх нийтийн санал асуулга"-д оролцогчдын 98.42 хувь нь ОХУ-тай нэгдэхийг дэмжсэн гэж мэдээлж байна. "БНЛАУ"-ын тэргүүн Леонид Пасечник лхагва гараг мэдэгдэхдээ, “БНЛАУ”-ыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах асуудлыг авч хэлэлцэх хүсэлтийг Ерөнхийлөгч Владимир Путинд тавихаар төлөвлөж байна гэжээ. 
 
 
Д.Жаргал
эх сурвалж: "Монцамэ" агентлаг