УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ
Эрхэм сайд Таны энэ өдрийн амар амгаланг эрин мэндчилье.
Таны хууль, тогтоох болоод Засгийн газрын гишүүний нөр их ажилд нь амжилт хүсэхийн дашрамд мэдлэг, боловсролтой, чадварлаг менежер гэдгээр тань хүндэтгэж явдгаа илэрхийлэхийг хүсч байна.
Монголын Үндэсний Их сургуулийн нэртэй холбоотой асуудал таны анхаарлыг ихээхэн татах болсонтой холбогдуулан миний бие Үндэсний Их сургуулийн хөгжил, инноваци хариуцсан дэд Ерөнхийлөгчийн хувиар Ил Захидал илгээхэд хүрлээ.
Таныг ихээхэн эмзэглүүлж байгаа асуудал бол Монгол Улсын Их сургууль, Монгол Үндэсний Их сургууль хоёрын нэрийг андуурсанаас болж МҮИС-д оюутнууд ихээр элсээд байгаа бололтой. Ийм учраас л энэ сургуулийн сургалтын чанар, багш нарын чансаа гээд бүхий л талаас нь гоочлох боллоо. Сайд нь тэгж хэлсэн болохоор үнэн байх гээд сошиал орчинд элдэвлэх хүмүүс ч байна. Өрсөлдөгч сургуулиуд нь ч энэ сэдвийг сэвж, дэвэргэх боллоо. Таны компанит ажлын нөлөөллөөр сургуулийн элсэлт буурч байгаа нь МУИС-д гэхээсээ илүүтэй өрсөлдөгч томоохон сургуулиудад л илүүтэй ашигтай байгаа нь ил харагддаг. Слабое звено гээд Оросын телевизийн нэвтрүүлэг байдаг даа. Гол өрсөлдөгчөө шахан зайлуулж оронд нь өрсөлдөх чадвар багатай нэгнээ дэмжсэнээр өөртөө ялах боломжыг нэмэгдүүлдэг. Яг л түүн шиг МУИС нэрээр халхавчилсан өөр маш их сонирхол нуугдаж байгаа гэдгийг сайд таныг ойлгоосой гэж хүсч байна.
Миний бие хоёр дахь мэргэжлээ эзэмшихээр 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орсноос хойш 2017 он хүртэл тасралтгүй оюутан байж, МУИС-ийн Эдийн засгийн магистрт сурсан 3 жилээ тооцвол 20 гаруй жил болох юм. Миний хувьд эрдмийн зэрэг нь чухал биш Монгол Улсын Үндсэн хуулиа л хөгжлийн Үндсэн хууль болгочих санаатай судалгаа хийгээд шинэ багш болгоны ярьж хэлэхийг сонсох зорилгоор МУИС-тайгаа холбоотой байсан хэрэг. Чимэд багшаас эхлээд Бямбажаргал, Мөнхсайхан, Гангабаатар нарын үе хүртэл гурван үеийн багш нараар дамжсан явдал юм. Харин одоо бол миний багш, удирдагч маань интернет болсон. Би МУИС-даа хайртай.
Харин 2017 оноос МҮИС-ийн хамт олонтой нэгдсэн. Энд МУИС, ШУТИС, УБИС, ХААИС-ийн төгсөгчид болон тэдгээр сургуулиудад ажиллаж байсан олон багш ажилладаг. Та бидний таних олон шилдэг эрдэмтэд мөн л алсын их зорилго, тэмүүлэлтэй зүтгэж явдаг. Нэг үгээр хэлбэл энэ сургуулийн хөтөлбөрийн болон багшлах бүрэлдхүүний чанар яригдвал улсын томоохон сургуулиудийн сургалтын чанар хамт яригдахаар холбоотой гэсэн үг.
Бид шинэ эрины шаардлага хэрэгцээнд нийцэх үүднээс Нээлттэй боловсролын эх сурвалжид сууриласан (OER), виртуал сургуулийн орчныг бүрдүүлж, 9000 м2 талбайг гэймификэшн, симулэшн ХАБ болгох зорилгод чиглүүлж байгаа билээ.
Энэ онд “Pioneer” Инновацийн төв, хамтын оффисыг нээж, Боловсролын байгууллага, Шинжлэх ухааны байгууллага, Бизнесийн байгууллага, Төрийн байгууллагын амьд холбоо хэлхээг бий болгон илүү хэрэглээнд чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулахыг зорьж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Шинэ үеийнхэн, ялангуяа Z generation ийм л орчныг хүсээд байгаа нь ажиглагддаг.
МҮИС-ийн нэрийн тухайд:
Чингис нэртэй архийг нэг компани үйлдвэрлэдэг. Хар, цагаан Чингис архийг Их хаанаа бэлэгшээж, чухам л бэлэг бэлгийн дээд мэтээр үзэн авч хэрэглэсээр өнөөдөр хамгийн их борлуулалттай архи болсон билээ. Миний бие хүртэл архи дарсаар дайлсан цайлсан газар бүрт та нар наад Грэй гүүс мүүсээ болио. Үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээр дайлж бай. Чанар, технологи яг адилхан. Хордох, шартахдаа хүрвэл адилхан л хор гэж байнга л хэдэн доллар ч болсон дотооддоо үлдээчих санаатай, дотоодынхоо үйлдвэрийг дэмжих санаатай таны сайн мэдэх компанийн бүтээгдэхүүнийг сурталчилж ирсэн. Гэтэл Чингис нэрийг Их Хуралдайгаас өргөмжилсөн билээ.
Төрийн өмчит олон компани нэрийн бүртгэлээ хийлгэж амжаагүйгээс өөр компанид нэрээ алдсан байдаг. Учир нь хэн түрүүлж нэрийн сонголт хийсэн нь тэр нэрийг өөрийн болгодог хууль манайд үйлчилж байсан.
Мөн яг ийм зарчмаар уул уурхайн лиценз, бусад эрхүүд олгогдсон. Улсын алтны уурхайн лицензүүдийг түрүүлж өргөдөл өгсөн гэсэн үндэслэлээр хуваагаад тараагаад авсан. Энержи ресурсын Ухаа худаг мөн л ийм үндэслэлээр эрх нь хадгалагдаж өнөөдөр дэлхийн хэмжээний коксжсон нүүрс экспортлогч компани болсон юм.
МҮИС-ийн үүсгэн байгуулагч Л.Мөнхбатын тухайд:
Тэрээр олоон жилийн өмнө Гандангийн арын дэнжид хуучны байшин дуудлага худалдаагаар худалдан авна багш мэргэжилтэй, аав ээж хоёртоо зориулж сургууль байгуулна, Ирээдүйн Монголыг авч явах шилдэг хүмүүсийг төрүүлнэ гэж Хангайхан клубынхээ хэдэн нөхдийг урьж танилцуулж байж билээ. Би Монголд анхлан Вундеркинд сургууль байгуулалцаж байсан хүний хувьд мөн ч их хүн хүч, хөрөнгө, зүтгэл орно доо л гэж бодож байлаа. Хорь гаруй жил мятрашгүй зүтгээд байгааг нь харж найз нөхөд нь түүний хөдөлмөрч, шаргуу, тууштай чанараар бахархаж, хүндэтгэдэг болсон юм.
Хэл ам татсан Зайсангийн газарт нь барилга барьж ашиг олох, Бага тэнгэр шиг хаус барих тухай олон л санал, тооцоог хүмүүс Мөнхбат захиралд танилцуулж байхыг би мэдэх юм. Орон сууц барих тухай яриа байж болохгүй би Шинжлэх ухааны аялал жуулчлалын төв байгуулна гэж тэр хоёрдмол утгагүйгээр хэлдэг нэгэн юм.
Дэлхийн олон оронд байдаг хүүхдийн Кидзаниа төвийг Шинжлэх ухааны аялал жуулчлалын төвтэйгээ зэрэгцүүлэн байгуулая гэж мань мэт нь ярилцаад эцэслэж чадахгүй л явна. Тэр мөнгийг чухалчилсан бол хэдэн Асем баригдсан байх байлаа. Ингэж хадгалж авч үлдсэнд нь бид баяр хүргэх ч цаг ирж мэдэх юм.
Боловсролын шинэчлэлийн тухайд:
Монголын төр статистик хөөцөлдөж, боловсролын салбар нь мөнгө хөөцөлдөж, олон мянган хүүхдэд диплом хөөцөлдөх болсныг хараад бид хувийн дээд сургуулиудад шүүмжлэлтэй ханддаг. Хамгийн том Их сургуулийн хувьд МҮИС гарцаагүй төлөөлөл нь болж харагддаг. Би ч гэсэн Энх-Амгалан сайд тань шиг л бодолтой байдаг байлаа. Анддаа зөвлөдөг ч бас шүүмжилдэг нэгэн байв. Гэвч бид дунд сургуулиас эхлээд боловсрол, гэгээрэл, мэргэжлийн чиглэлийн ихээхэн гажуудалд орсоноо олж харахгүй байна.
Бидний нөхөд боловсролын салбарын шинэчлэлийн асуудлаар хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулж, үсрэнгүй хөгжилд хүргэх боловсролын системийн эрэл хайгуул хийж ирсэн билээ. Одоо ч олон зуун эрдэмтэд энэ тал дээр санаа зовж нэгдэж байгааг энэ захидлаараа танд дуулгая.
Бид боловсролын салбарын шинэчлэлийг хийхээр зориглож чадна гэвэл Их Монгол улс хүчирхэг байсан үеийн боловсролын системд анхаарлаа хандуулаарай гэж танаас хүсэх байна. Нэгж хүн бүрийг өөрийнх нь өгөгдөл, авъяас, ур чадвар, сэтгэн бодох болон биеийн ерөнхий байдал, сэтгэл зүйд тохирсон боловсрол, ур чадварыг олгож, нийт хүн хүн төрөлхтөний дунджаас илүү хөгжүүлж, нийтийн зорилгод ашигладаг байсан болохыг дэлхий хүлээн зөвшөөрдөг. Жадчин хатгамалчин хоёр хоёулаа л үзүүртэй төмөр барьдаг. Харин төгс ашиглахын тулд өөр өөр ур чадвар шаарддагтай агаар нэг юм. Бид чадварлаг бүжигчнээ мундаг математикчин, гайхамшигтай программистаа биологич, түүхч, газар зүйч болгох гээд эцэст нь математикч ч үгүй, бүжигчин ч үгүй, програмист ч үгүй, түүхч ч үгүй хагас мэдэх дундачуудын армийг бүтээж байна. Өнөөгийн боловсролын системийг Еврейчүүд боолчуудын нийгэмшүүлэх систем маягаар хэлсэн нь байдаг. Үнэхээр хүний байгалийн чадварыг дарангуйлж, хүсээгүй, чадахгуйг тулгадаг, нэг ёсны сэтгэхүйн хэвлэх машин ажээ. Тиймээс өнөөдөр төгсөгчид нийгмээ хөгжүүлж, баяжуулах нь бүү хэл өрх гэр, өөрийгээ авч явах чадваргүй, төгс чадах зүйлгүй, түмэн сэдвээр барагцаалдаг ийм л ажилгүйчүүдийг бий болгодог болсон нь нууц биш юм. Иймдээ ч боловсролын зардал өрхийн зардлын ихэнхийг эзэлж, ядуурлын эх сурвалж болж байна.
Еврейчүүд ямар системээр суралцдаг юм бэ гэж хүмүүс асуух байх. Тэд яагаад дэлхийн шинэ бүтээлийн ихэнхийг эзэмшиж, хөрөнгийн болоод санхүүгийн зах зээлийг хянаж байна. Би бодохдоо Сорхагтан бэки хатны хэлсэн
“Өгөөдэйн хатан өсөлсөн булхай юу
Зөв хөгжлийн хэлмэлийг
Зөөлгөж Багдадад яагаад хүргэв
Тогта бек төрийн өстөн юу
Хөх хэлмэлийг вуны учир
Хүргүүлж Арабад яагаад өгөв
Засаг барьсан гурван жилд
Замаа яагаад буруулав
Алтан хэлмэлийг юуны учир
Аламат Исаманд яагаад өгөв
гэдэгт нийгмийн болоод хүний хөгжлийн нууц оршиж байжээ хэмээн сэтгэнэм.
Миний илгээсэн өөр өөр оргилд нэг замаар хүрч болохгүй тухай Уулсын оргил, Монгол болон хөгжингүй орны иргэдийн амьдралын мөчлөгийн тухай, мөчир бүрээс нь үр жимс багсарсан модтой слайдыг та харсан байх гэж найдаж байна.
Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэсэн хэлц үг байдаг.
Бүгдийг тэгшитгэх үр өгөөжгүй зарлагын боловсролоос татгалзаж, хүн бүрийн давуу талыг илүү хөгжүүлж байж бидний цөөхөн Монголчууд дэлхийд цуугаа дуудуулах, улс орноо хөгжилд хөтлөх мэргэд, шилдэг зохион бүтээгчид, инженерүүд, бүх салбарын алдартнуудыг төрүүлэх боломжтой болох бус уу.
MCS группыг сонин хэвлэлээр Mongolian Corruption System гэж бичдэг. Би үгүйдээ залуусаа MCS бол Mongolian Commercial School шүү дээ. Яагаад гэхээр энэ компани олон зуун залуусыг бизнест сургаж гаргадаг хамгийн шилдэг сургууль. Энэ сургуулийг төгссөн сурагчид аливааг төгс хийдэг гэж яридаг. Манай зарим хүмүүс талбайн урд талын Blue Sky цогцолборыг ЗААЗУУР шиг гэдэг би үгүй наадах чинь далайд гарцгүй орны дарвуулт хөлөг байгаа юм л гэдэг. Аливаа бүхний ололттой талыг олж хараад өнгөлөөд хурцлаад явах нь бас л хөгжлийн хөшүүрэг юм.
МҮИС-д бусад сургуульд байхгүй онцлог, бусад сургууль хүрч амжаагүй амжилт бас байнаа. Монгол улс донор байгууллагуудаас сүүлийн 20 жилд олон сая долларын зээл, тусламж авсан хэдий ч МҮИС нэг ч ам долларын хөрөнгө оруулалт аваагүй юм. Төрөөс 20 жилд барьж байгуулаагүй сургууль, эмнэлгийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж, эрүүл саруул ирээдүйн төлөө зүтгэж яваа энэ сургуулийн хамт олныг хэрхэн дэмжсэн билээ. Энэ сургуулийн орчныг дахин төлөвлөлттөд оруулж оюутан залуусын сурч хөгжих орчныг бүрдүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагатай ярьж шийдвэрлэх, сургуулийн орчны архи, согтууруулах ундаа борлуулдаг олон дэлгүүр, мухлагийг өөрчлөх гээд мөнгө хөрөнгөгүйгээр дэмжих, Боловсролын сайд анхаарч үзвэл зохилтой олон ажил байна.
Харин Их дээд сургуулиудын хувьд МУИС, МҮИС хоёрыг өрсөлдүүлээд Монгол хөгжинө гэж байхгүйг ухамсарлан дотооддоо өрсөлдөх биш дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын түвшинд хүрэх, өрсөлдөх зорилго тавьж ажиллах нь чухал байна. Дэлхийд гарах хэрэгтэй байна. Боловсролыг экспортлож, дэлхийн оюуны сан, дэлхий номын сан, дэлхийн мэдлэгийн уурхайг Монголдоо авчрах хэрэгтэй байна. Ердийн замаар хэзээ ч гүйцэж түрүүлэх боломжгүй боломжыг өнөөгийн мэдээлэл, технологийн хөгжил бидэнд олгож байгаа юм. Үндэсний нэртэй болгоноо үгүйсгэж бус дээдэлж, Монголчуудынхаа хүсэл, эрмэлзлэл, тэмүүлэлийг дарангуйлж бус урамшуулж, Үндэсний үзэл, Үндэсний бахархалыг үгүй хийх бус өөгшүүлж байж бид өөдрөг тэмүүлэлээрээ хөгжилд хүрнэ.
Таныг миний захидлыг анхааралтай уншин, мэргэн оюун ухаандаа тунгаан болгоохыг хичээнгүйлэн хүсье.
МУИС-ийн ХЗС-ийн докторант, ЭЗС-ийн магистр
МҮИС-ийн Хөгжил, инноваци хариуцсан дэд Ерөнхийлөгч Өөлд Бөөлөө овогт Баянжаргалын Цогтгэрэл
Сэтгэгдэл0
мундаг бичжээ.төрийн бүх юм сайн бишшүү.хувийн бүхэн муу бишшүү.цогтгэрэл бол өндөр боловсролтой сайн сэхээлэг нэгэн.
Цогт гэрэл өөрөө дархан цаазат Богд уул Зайсанд бас газар авч барилга барихаар эхнэртэйгээр дайрч байгаа авилгалч хүн. Мөнхбат гэгч бол бас луйварчин. Ардын хүүхдүүдийг МУИС-ийн нэр барьж төөрөлдүүлэн өөрийн чанаргүй сургуульдаа оруулж, мөнгөийг нь завших аргатай зальт хулгайч.
Монголд МОНДОНАЛЬД'с гэдэг бургерийн ресторан байгуулагдаад хаагдаж байсныг олон хүн мэднэ дээ. Бренд нэрийг хамгаалах ОУ-ын тогтсон тогтолцоо байдаг улс бүрт энэ чиглэлийн бүртгэлтэй хуулийн фирмүүд байгуулсан байдаг юм. Монголд ч Оюуны өмчийн хуульд бий. Үр дүнд нь Мондональдс байгуулагдмагц Мкдональдс-д мэдэгдэж нөгөөдүүл нь дор нь хаалгах гэж шүүхдэж байсан. ОУ addidas-ыг abbibas гэж бичсэн пүүз хятадууд хийгээд хятадын шүүх хаадаг гэх мэт. Харин монголд МУИС МҮИС нэр нь илт өөр 2 үг тул төөрөлдүүдэхгүй гэдэг тодорхойлолтыг Хэлний хүрээлэнгийн экспертээр тодорхойлолт гаргуулж Шүүх нь шийдлээ. Нөгөө бренд нэр Оюуны өмчийн экспэрт энэ тэр хамаагүй болжээ. Ичиж амьдармаар бнаа. Хүмүүсээ. Шүүхийг авилгаддагын тод жишээ шүү дээ. Монголын өнгөрсөн 30 жилийн түүхэнд Хувийн хэвшил Төрийн хооронох Шүүхийн маргаанд Төр ялж байсан тохиолдол байдаггүй юм. Тийм учраас энэ олон сургууль гаднах газраа алдаад дууссан байдаг юм. Газрыг нь сэмээрхээ Дүүргийн ЗД-аар захирамж гаргуулаад авчихдаг. Сургуулийн захиралыг амыг нь үддэг. Яам нь маргалдахаар Шүүх яг ингэж шийдүүлдэг. Эцэст нь төрийн өмчийн төлөө хувийн мөнгөө гаргаад тэмцдэг хүн байдаггүй учраас төр ялагдаж авилгачид дандаа ялж ирсэн юм.
Ээ дээ , Энхамгалан ойлгох болов уу даа , МӨНГӨ - ойр зуурхан ашиг хонжоонд овсгоотой хүн , алсын " хараа " сайнгүй байдаг нь муугийн ёс биш ... Ямар сайндаа " муу багш " орон тоо БХ - - д суулгачих гээд муруйгаад байхав ... Овжин зальжин \ сэргэлэн \ ч гэх юм уу , ойр зуурын олзонд бол овсгоотой нь овсгоотой юм шиг билээ - МАН - д тушаал дэвшээд байхыг бодоход ...
“…боломжийг” гэдэг үгийг”…боломжыг” гэж “ж,ч, ш-ээр төгссөн эр үгэнд ЗТЯ-ын эм үгэнд залгаж бичих ёстой “-ийг” залгаврыг хэрэглэх дүрмийг алджээ! МҮИС-ийн орлогч захирал ингэж алдаатай бичээд байхаар бусад нь яах вэ? Бизнес хийцгээсэн байж, МУИС- тай сөргөлдөөд байх ямар учиртай юм бэ?
Гярхай бна шүү.
хуц
энэ новш ард нь байдаг юм уу тэр замаа тавьж өгөөч л а лраа
Согтуудаа бичсэн юм уу? 25-30 жилийн омно Ардчилал сэвэж байх уед Монгоор Тойрон Мэгзэджанрайсэг бурханыг бутээх ажилыг дэмжиж тоглолт з/б бсн Сухбаатар аймгийн ХДТ найруулагч алдарт Гомбосурэн нэг Ийм оргодол Засаг даргадап бичсэн бдг. Дандаа Данзанравжаа,Чойномын шулэгээс эш хийж бичээд Альберт Эйнштейн,Исаак Ньютон, Нильс Бор, А.Сахаров нарын шинжлэх ухааны Бутээлээс мон л эш цитата татан бичиж. Гэхдээ яг Энэ Цогтгэрэл МҮИС дээ санхуужилт хусэн луугээ Аймгийнхаа Театрд мон л тусламж дэмжлэг хусэж.Гэхдээ Одоо Энэ чинь actually биш болсон цаг.Сайн боловсруулсан ТОСОЛ , Тооцоо,судалгаа,баталгаа ,хамтран ажиллах Байгууллага нарын хамт огохоос ИНГЭЖ цээжний пангаар,попрон, халамцуу ч юм шиг бичих ямар ач холбогдол байх вэ? Ийм ил захирал авсан сайд,дарга,торийн ондор тушаалын Албан хаагч Тэнгэрийн юм ярьсан,хоосон цэцэрхсэн юманд юу л гэж монго олгож гэх вэ? Ямар мангуу тэнэг хун бг биш!
Согтуудаа бичсэн юм уу? 25-30 жилийн омно Ардчилал сэвэж байх уед Монголоо Тойрон Мэгзэджанрайсэг бурханыг бутээх ажилыг дэмжиж тоглолт з/б бсн Сухбаатар аймгийн ХДТ найруулагч алдарт Гомбосурэн нэг Ийм оргодол Засаг даргадап бичсэн бдг. Дандаа Данзанравжаа,Чойномын шулэгээс эш хийж бичээд Альберт Эйнштейн,Исаак Ньютон, Нильс Бор, А.Сахаров нарын шинжлэх ухааны Бутээлээс мон л эш цитата татан бичиж. Гэхдээ яг Энэ Цогтгэрэл МҮИС дээ санхуужилт хусэн луугээ Аймгийнхаа Театрд мон л тусламж дэмжлэг хусэж.Гэхдээ Одоо Энэ чинь actually биш болсон цаг.Сайн боловсруулсан ТОСОЛ , Тооцоо,судалгаа,баталгаа ,хамтран ажиллах Байгууллага нарын хамт огохоос ИНГЭЖ цээжний пангаар,попрон, халамцуу ч юм шиг бичих ямар ач холбогдол байх вэ? Ийм ил захиа авсан сайд,дарга,торийн ондор тушаалын Албан хаагч Тэнгэрийн юм ярьсан,хоосон цэцэрхсэн юманд юу л гэж монго олгож гэх вэ? Ямар мангуу тэнэг хун бг биш!
Хариулт: Еврейчүүдийн Талмуд судард мөнгө яаж олох мөн амьдрах арга ухааныг заасан байдаг Талмуд унш Еврейчүүд хүүхдэдээ ном их уншиж өгдөг биеийг эрт даалгадаг Маш ажилсаг зан чанартай
хуцна биз, улсын сургуулийн нэр барьсан ийм улны сургуулийг шууд хаах ёстой, юун захидал
Хамгийн муу сургууль үндэсний тодотгол нэр авах ёсгүй. Та нарт чанар биш тоо чухал гдг нь батлах шаардлагагүй үнэн бноо
Оростой хамтарч ажиллахаас өөр монголд шинжлэх ухаан хөгжих зам алга байна. Монголоос шинжлэх ухааны салбарт сурахаар барууны улсад очлоо. Гэтэл америкийн хатуу бодлогоор бол Монгол мэтийн хуучин эх газрын коммунист улсад нэгч шинжлэх ухааны эрдэмтэн бэлдэж өгч болохгүй гэсэн нууцыг олж мэдлээ. Яагаад вэ гэвэл америкийн даргуйлалыг сөрж чадах боломж зөвхөн хуучин эх газарт байгаа тул Монгол улс энэ хоригт шууд ордог хэрэг юм. Монголын шинжлэх ухааны салбарыг унагаахын тулд америкчууд тагнуул, туршуулаараа дамжуулж их сургуулийн байгалийн ухааны хичээлийг цөөлж байна. Оросын дэмжлэгээр ахин байгалийн ухааны салбарт боловсон хүчинтэй болохоос өөр замгүй шүү. Бузар америкийн бодлогоор Монгол улс шинжлэх ухаангүй байх ёстой биш шүү. Ийм байвал бид барууныхантай зөрчилдөхөөс өөр замгүй.
Цогтгэрэл гэгч бууны нохой зайлөө.
Зориуд андуурахаар нэр авчихаад хүн андуурлаггүй юм гэх шиг. Анхнаасаа зорилготой авсан, ардаа том улс төрчидтэй асуудалгүй, бүхнийг зохицуулна гэж боддог бх л даа. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудалтай гэдэг чинь илрэх болно гэдгийг ойлгодоггүй юм бх даа. Монголын шүүх, улс төрчид байнга ийм бхгүй блгүй дээ. Монголын урдаа барьдаг ганц их сургуулийн нэр хүндийг газар унагаж, ашиг олоод яаадаг ч юм байгаан, бодвол дээд боловсролыг хөгжүүлж бгаа гэх байхдаа
Эд нараас айж яах юм. Одоо шууд устгаад цэгцлэх цаг ирсэн. Монголын түүхэнд хамгийн чухал байр суурийг эзэлдэг Улсын их сургуулиа 1995-1997 оны хооронд Монгол улсын үндэсний их сургууль гэж нэрлэж байсан удаа бий. Иймд энэ хулгайч нартай ярих зүйл байхгүй.
Дэлхийд гарч, дээд боловсролыг хөгжүүлбэл сайн л бна. Даанч улсын ганц гайгүй их сургуулийн нэрийг барьж, хуурч мэхэлж дэлхийд гардаггүй юм. Хуурамч юм урт хугацаанд явцгүй шүү. Тэртэй тэргүй хүмүүс ойлгох болно. Өөрийн нэр, брендээ үүсгээд яв л даа.
Албан тушаал нэр хүнд хөөцөдлсөн энэ нөхрийн өөрийгөө магиср , доктрант ч гэх шиг гуншинг харахаар ой гутмаар юм Энэ нөхөр шинжлэх ухаан, боловсролын талаар А ч үгүй гэж хүмүүс ярьдаг нь бичиж байгаа санаанаас нь тодорхой байна
Боловсрол мэдэхгуй улс терчид энэ салбарыг самарч дууслаа. Олон зуун мэргэжлийг яаж авсан бэ?!! Авилга, хахууль. АТГ шалгах естой!!! УИХ -вн гишууд, шашныхан гээд арай л бишээ!
Munhbat bol hezeenii luivarchin gar - Tcoggerel bas l adil um bna….
Сайдын зөв шүү. Энэ хүмүүс ямар сургалт явуулдгийг мэддэггүй бололтой. Төгссөн хүмүүс чинь хэлээд өгнө дээ. Дэндүү шүү дээ. Мөнгө л авч байвал энэ оюутны сурах сурахгүй нь хамаагүй байдаг юм.
Насныхаа төгсгөлд докторант бас ерөнхийлөгч Хэдэн төгрөгийн цалин авдаг юм биз
Хэлбэрээс агуулга гэдэг. Агуулга нь энэ хуний хэлсэн шиг бгаа юм бол нэрний асуудалд ингэтлээ яагаад санаа зовоод бга юм бол доо.
Хувийн сургууль МОНГОЛ , ҮНДЭСНИЙ ГЭДЭГ ҮГ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙ .НАМ ДАМЖСАН ЦОГТГЭРЭЛ ЗАЙЛААЧ
tanii ene zahiand sanaa abah yum baigaa gej itgeye?bayarlalaa,ylas eh orniihoo byteen baigyylalt yragsaa yabhad ni ingej tysalj baimaar daa???????hii hooson syymjileed hezeee yragslah be?....
Их дээд сургуулийн рейтингийг яам эсвэл хөндлөнгийн экспертүүд тогтоодог болгоочээ. Аль сургууль ямар мэргэжлээр илүү санй бэлтгэдэгийг мэдмээр байна
хамгийн гол нь энэ сургууль чинь шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй зохион байгуулалтын хувьд холимог хуурга шиг. багш нарын хүртэмжээ харж факультет,ангиа бүрдүүлдэг. ямар ч бодлого байхгүй ер нь манай ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ЕРӨНХИЙ ДҮР ТӨРХ. ЁСТОЙ ҮНДЭСНИЙ ЭМГЭНЭЛ. ҮНДЭСНИЙ ГЭЖ ЗААВАЛ ХЭЛҮҮЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ҮҮНД Л ҮНДЭСНИЙ АНАР НЬ ОРШИНО
Сургуульдаа өөр нэр өгчихөд яагаад байгаа юм болЗаавал энэ будлиан хутгаж төөрөгдүүлсэн нэрээр яах гээд байгаа юмбэ
их сургуулийн дэд захирал хүн байж алдаагүй бичиж сураач
МАН-АН- МАФИЙН ГАР ХӨЛ МИЕ,ЭНХБОЛДЫН СУГНЫ ҮС Ё,ОТГОНБАЯР ГЭЖ АВИЛГЫН ХЭРГЭЭР АНУ-Н ЭЛЧИНГЭЭС ТАТАГДАЖ ИРСЭН НӨХӨР ХЭРГИЙН ЭЗЭН ШҮҮ ДЭЭ!!! БШУЯ- САЙД БАЙХДАА АВИЛГА АВААД МҮИС- НЭРИЙГ ХАЙРАЛСАН ГЭЖ САЙД ӨӨРӨӨ ХЭЛСЭН ШҮҮ!!!
Тайлбар илгээлтийг сайн өгчээ. Гэхдээ дэлхийн зарим улс орон тэр дундаа хятадууд хөгжилтэй улс орны шилдэг компаниудын нэрийг ашигласныг тухайн улс нь ихээхэн шүүмжилж байсан. Үүний цаана бизнесийн маш том заль давхар явдгийг мэддэг нь гадарлах биз.
Үндэсний их сургууль бол брэнд нэр, хэн дуртай, амбицтай нэг нь шүүрч аваад өөртөө наачихдаг нэр биш. Манайд бол олон жилийн баялаг түүхтэй, олон үеийн шилдэг сэхээтнүүдийг бэлтгэн гаргасан МУИС маань энэ брэнд нэрийг эзэмших эрхтэй. Энэ нөхрийн сургууль сүрхий сургууль байж болнолдоо. Гэхдээ нэрээ аятайхан сольчихож болно шүүдээ. Хөл, толгойгоо мэдэхээ больчихсон энэ үед төр маань аль болохоор зөв замд нь оруулж зохицуулж өгөөсэй.
Хол явж зардал гарахгүй амар юм биш үү Нисгэгч болноо
Гоё хэлж бичиж болно. Танайхаар бол Монголд бүү хэл дэлхийд гарцтай сургууль бололтой. Тийм юм бол хожим хойно байгуулагдсанаараа ухамсартайгаар нэрээ л өөрчилчихөөчээ... Тэгээд тэрсэлдээд байлгүй сайн боловсон хүчин бэлдэцгээе. Харъя. Таны бичсэнээр бол оройд нь хүрэх оргил гэлтэй. Яг амьдрал дээр бас мөнгөний л механизм л ажиллаж байгааг нуух юун.
Сургуулийнхаа маркетингийг маш сайн хийгээд явж бгаа мундаг захирал харин МУИС-хан нэг их төрмөл царайлаад хоцрогдоод явж бгаадаа дүгнэлт хийж гоншигноод бмааргүй бна.Сайд ч гэсэн энэнд ач холбогдол өгөх өө болих хэрэгтэй
Yaagaad eeriinhee iim mundag ih surguuliin doktoranturt elseegui urgency surguuliig baraadaa ve Ih surguuliin bagshlah bureldehuunii Helen huvi ni erdmiin Serengeti baih ni shalguur Getel "dee erenhiilegch" ni doktorant gedeg chini neg yum heeled baih shigee
МУИС-д орж чадаагүй хүүхдүүд арга ядаад л ордог ш дээ. Баахан урилга өгч хүний хүүхдүүдээр бизнес хийдэг газар. Тэр орчинд нь очоод үзээрэй. Архи уусан тамхи татаж шүлсээ хаясан аймаар хараал хэлсэн залуус байдаг юм билээ.